Өчигдөр манай гурав нийлж сайхан хуушуур хийж идлээ. Шинэ байранд орсных, хаврын амраль дуусж байгаанх, курс дэвшиж байгаанх гээл олон учралыг давхцуулж байж сайхан хуушуурдлаа. Идэх зуураа Телевиз үзэж байсын. "Тэнд хамгийн тулгамдсан 50н аюул" гэдэг нэвтрүүлэг үзлээ:
Африкт Малариа(хумхай байхаа), усны дутагдал гээд л, Хятадад хүнсний эрүүл байдал, усны дутагдал гээд л гарч байналээ. Нээрэн Олимп гээд цаадуул чинь баллаж өгч байнаа. Энд тэнд үймээн самуун болоол байхын бас, Бээжингийн усыг бэлддэг Хэбэй мужид усны дутагдал болоод бөөн юм болж байгаан гэнэ. Өдөрт өглөөний 7цагаас 9 хүртэл ус түгээдэг болтлоо хязгаарлаа хаяцан. Гэсэн мөртлөө Бээжин болохоор усаар тоглож байдаг (зивүүн байнаа). Цаашилбал ган, зуд гээд их юм болж байгаа гэнээ. Миний бодлоор Бээжингийн Олимп болох нь буруу байсан юм шиг, гэхдээ нөгөө талаар Хятадын доторхи ялзрал бугширал нь ил гараад сайн талтай ч байж мэднэ.

Мартсанаас Мал Мэндүү? Миний эх орон өнөөдөр ямар байдалтай бол? Өвөлжингөө утаагаар амьсгалсан УБ хот маань одоо нэг юм хаврын хавсарганд нүүрсний утаа нь элс шороогоор солигдоо болуу. Туул голын загас жараахай нь үхээд дуусж байгаа сонсогдох юм, дараагийн Сэлбэ голын хувь заяа хүлээгээгүй байгаадаа.  Хангай Говь нь хосолсон нутаг нь улаан шороо эргэсэн газар болж байгаа гэж дуулдах юм. Яах вээ.

Монголд байхдаа "Бүх юм сайхан болно" гээд туугаад байсан чинь биш байж, энд ирээд бодлогоширохоор даанч гар хүрэхгүй юм. Төгсөөд, боловсроод очтол минь ямар байх юм болдоо.

Гэснээс энэ бичлэгийг уншиж байхын оронд нэг лист гаргаад үзий.
Монгол орон Орших, Үгүйд хүргэх асуудлуудыг доош нь бичие. (сэтгэгдэл үлдээнэ үү) Шалтгаан нь одоохондоо юукэв, зүгээр л асуудал болоод байгаа зүйлсыг гарч болох үр дүнтэй нь цувуулаад байхыг хүсий.
2008-04-04
Би ямар ч төрлийн зурхайд ердөө итгэдэггүй. Тэр ордныхон ийм байна, ийм суудалтангууд ингэвэл зохино гээд л ирэхээр хачин санагдаад байдаг юм. Бодоод үз л дээ. Үхрийн орд гэгддэг би, арван сард төрсөн ээж, нэг сард төрсөн аавын(эдгээр ордуудыг мэдэхгүй болохоор сараар нь биччихлээ) хамт хориод жил амьдарлаа. Харин өөр нэг үхрийн ордны залуу, эцэг эх нь гурав, дөрвөн сард төрсөн бол надаас шал өөр зан араншин, түүнийгээ дагаад тэс ондоо ирээдүй хүлээж байгааг хэн үгүйсгэх вэ. Үгүйсгэх вэ ч гэж ихэвчлэн өөр байдаг биз. Мэнгэ, суудлын хувьд ч мөн ялгаагүй. Харин зурхайчид үүнийг од гарагс, тоо тооцоолуураар тайлбарладаг. Юу ч л байсан, нэмэх хасахын хүрд, хэдэн сая жилийн цаана байгаа оддын нөлөөнөөс илүү эцэг эх, гэр бүлийн нөлөө илүү байх нь маргаангүй.
Бас цусны бүлгээр зан авирыг нь тодохойлох гэж оролдоод байдаг болсон. Зургаан тэр бум нэгжийг дөрвөн багананд бүлэглээд хаячих сонин биш гэж үү.

Би бол хувьдаа хүн болгон "хувь" гэж боддог. Нэгдэж нийлээд, хуваагдах юм огт байхгүй. Бүгд тус бүрдээ давтагдашгүй физиологи болон, зан авирын онцлогтой. Энэ Дэлхийд мэндэлсэн өөр өөрийн давтагдашгүй шалтгаантай мөн түүнрүүгээ хүрэх замтай гэж төсөөлдөг. Нийлүүлж бүлэглээд байх юмгүй боловч "огтлолцох, давхцах" зүйлс харин байдаг. Жишээ нь, энэ хорвоод төрөх нь үнэн үхэх нь үнэн гэдэг шиг хүний нийтлэг шинж чанарууд байна. Тэгээд, хүн гэдэг ангилалд багтаж буйн хувьд дөчин зургаан хормосом болон 206 ястай байх нь үнэн. Бас амьдардаг нутаг орны онцлогоосоо шалтгаалан дур хүсэл, адобтацийн нйитлэг энтр байдаг биз. За цааш нь ярих юм бол нийгмийн байдал, талхны олдоц зэргээс болоод үзэл суртлын нийтлэг үүсдэг байж болох. Хүний зан авирт энэ олон хүчин зүйлс нөлөөлж, тоолж барашгүй нийлэмжүүд бүтээж байхад тэртээ холын од эрхэсээр 12хон хуваах утгагүй л санагдаад байгаамдаа. Тэгээд ч миний итгэдгээр Бурхан ХУВЬ хүн тус бүрд онцгой төлөвлөгөө оноосон байгаа. Төрөх Үхэх хоёр нийтлэгийн хооронд ямар "хувь зохиол" байгааг хэн ч хэлж чадахгүй. Мэргэч төлөгч нараар ирээдүйгээ тольдуулаад амжилтад хүрсэн хүн байгаа бол шалтгааныг нь ёстой хэлж мэдэхгүй юм. Гэхдээ NEXT гээд кино үзсэн бол хэдхэн секундын дараахыг харж чаддаг хүн ямар их хүч чадалтай байхыг ойлгосон биздээ.

2008-03-12
Би компютер гэж зүйлтэй яаж танилцаж байснаа сайн санадын. Манай ээж холбооны инженер, тэгээд оюутнуудад компютер заадаг байсан. би ямарч байсан цэцэрлэгт явдаг байсан гэхлээр 92,93 оны л үе юм болуу. Нэг том танхимд баахан шар компютерууд, багшийн буюу ээжийн маань хэрэглэдэг нэг цагаан компютер байсын. Тэр шарууд нь зөвхөн ногоон, хар өнгө л гаргана, дүүд дийд гэж дугарахаас өөр дуу байхгүй, харин ээжийх болохоор цэнхэр, цагаан, улаан, ногоон, шар, хар өнгө ялгаруулна. Би тээл тэр шар компютерд нь нэг хар кассет хийхээр Карате гэдэг тоглоом гардагийг нь мэднэ. Тэрийг байнга нүддэг байлаа. Дараа нь гэртээ нэг цагаан компютертэй болсон. 4.86 гэдэг. Тэрүүн дээр зураг зурна, үсэг бичнэ, нэг юмыг нь дараад СС гээд бичихлээр байлдаантай тоглоом гарч ирдэг. Тэрний дараа нь бас нэг цагаан, тэрүүн дээр харин Мортал Комбат гэдэг тоглоом байсан. Хүүхдүүд гадаа мөнгө төлж тоголдог байхад би гэртээ компютерээ асангуут нь f8 дарсаар байгаад хар дэлгэц гарангуут нь МК3 гэж бичээл тоголдог байлаа. Яаж тэр мэрийг нь мэдчсийн байгаан бүү мэд. Аа тийм тэр компютерийн онцлог нь Encarta 96, Cinema 95 гэсэн 2 програмтай. Дуртай юмаа бичээд л хайхаар гараад ирдэг байсымдаа. Бас болоогүй нэг өдөр интернэт гэгчийг холбож өгсөн юм. Монголд интернэт нэг их дэлгэрээгүй байсан цагдаа. МЦХ-н нэтийг ашиглаж байсан. Анх интернэтээс хайсан юм маань Ant гэсэн үг. Яагаад ч ингэж хайсым байгаан, тэгээд Ant-ны тухай мэдээлэл гараад ирэхээр нь баярласан гэж.  Гээд бодохоор, би хэрвээ их ухаантай хүүхэд байгаад, тэр компютерүүдийг ухаад суугаад байсан бол одоо бас ч толгой цохих програмист болох боломж нь байж лдээ. Даанч тийм тогой надад байгаагүйн. Харин багаасаа цахим төхөөрөмжтэй харьцаж эхэлсийм болохоор, энэ дэлгэцний цаана юу болоод яагаад байдагийг ер нь бол гадарлаад байхаар болсон, хэрэгтэй мэдээллээ хаанаас хамгийн хурдан олж болох вэ гэдгээ мэддэг байсым шиг байгаан. Одоо бол миний тэр давуу тал байхгүй болцон хэхэ. Гэхдээ нэг муу зуршил ажиглагдаад байгаа нь, юм болгоныг нэт, компютерийн аргаар болгочихгээд зүтгээд байх юм. Энэ зүйл миний амьдралд аль хэдийнээ байраа олчихоод, салгачих юм бол нэг эрхтнээ алджаагаа шиг л хохирохуйц болчоод байндаа. Намайг багаас минь компютертэй нөхөрлүүлсэн аав ээжээ буруутгаж байгаа юм биш лдээ, харин ч надад асар их боломж олгож байсныг нь ухаараад байгаагаар барахгүй, өшөө томъётойхон яриул надад Глобал сэтгэлгээ төрөхөд тэдний маань олгосон энэ боломж асар их нөлөөлсөн(жаахан сүртэй хэллэг болчуудаа). Тэгээд миний хийх ёстой зүйл бол энүүнээс өөрийгөө хүссэн цагтаа чөлөөлдөг, хүссэн цагтаа ашигладаг байх ёстой юм байна. Ингээд би өнөөдрөөс хүрэн савхин гадартай, ойролцоогоор 400гаад хуудас бүхий, ээжийнхээ бэлэглэсэн тэмдэглэлийн дэвтрээ "Аналог блог" нэртэйгээр нээж байна. Вэблог шиг сүрхий чадвар байхгүй ч гэсэн хикари-н тэмэгллийг бичихэд гайгүй болуу гэж боджийн. Туршаад үзнэ ээ.

















2008-02-01
Hood, хэрэглэгдэж байгаа утгаар нь орчуулбал "дош" гэсэн утгатайм шиг байгаан. Монголын хэдэн Хипхаапчидын гаргасан давгүй дууг өчигдөр нилээд сонслоо лдоо. Дасал болсон Улаанбаатартаа очих шиг л болж байнлээ. Бас Б.Жаргалсайхан(Буянгийн)-ы хотын соёлын тухай ярихыг сонслоо. Бусдыгаа жаахан доош хийж байгаа ч бодож явахуйц л бодол, хааяа толгойд орж ирээд байдгаа нуух юун. Тэгээд сүүлд нь Н.Жанцанноров(МУГЖ)-н нутгархах, жалгархах үзлийг сайшаасан яриаг сонслоо. Түүний яриагаар бол "Жалгархах үзэл үгүй бол Дэлхийн үзэл үгүй, Нутаг ус, жалга довоо гэдэггүй хүнд хайрлах сэтгэл байхгүй, санан дурсах, үгүйлэх зүйл үгүй" гэж байна. Нээрээ ч, өсөж төрсөн нутгаасаа эхэлж л энэ Дэлхийг таньдаг юм болохоор тэрхэн нутгаа бусдаас харамлах, хайрлах сэтгэл байж л сая өшөө цаадах ертөнцийг хайрлах бизээ. Жаргалсайханы яриагаар бол, "энэ хот маань хот байхаа больж байна, зохиолын дуунаас өөр юм фм-ээр алга байна" гэж ирээд л ярисан. Бас бодоод байхнээ, Улаанбаатарт л байдаг нэг тийм соёл баймаар юм шигээ, мэдээж бусад нутагтаа нөлөө үзүүлж чаддаг байх хэрэгтэй лдээ. Өөрөөр хэлбэл, "Жагаа ахын" хэлсэнчлэн, бид нар Монголын аль ч хязгаарт очсон бай, хэдэн хипхап гэгдэх залуусын цангинсан, бархирсан дуу, зохиолын дуучдын уянгалан хангинах дууг сонсож чадна. Гэхдээ Улаанбаатраас л ...-г олж сонсож чаддаг, тэр нь Улаанбаатарын имиж гэдэг юмуу болчихсон байвал зүгээр юмуу. Зөвхөн дуу ч биш лдээ, Зэрэг Нэмэхийн Өмнө гэдэг кинон дээр гардаг шиг хүрээ орж ч галын хайч авах хэрэгтэй гэж мэдрүүлмээр байх юм. Бид хотынхон, зөвхөн төв газар амьдарч байгаагаараа биш, соёл боловсрол дэвшлээрээ бүх Монголчуудаа дагуулж явах ёстойдгоо. Одоо бол дагах нь ч хаа юм гэхэд дундаа ороод л гудамж тал нутаг хоёрыхоо ялгааг алдчихаад явах шиг.
2008-01-16
12 сард юмуудаа Японы mixi.jp  сайтаар тарсан "шарсан жоомны хэрэг" өнөө өглөө миний онц анхаарлыг татлаа. mixi нь hi5.com маягийн коммюнити сайт юм байналдаа, өөрөөр хэлбэл зөвхөн гишүүд нь л бичиж уншиж болдог. За тэр дэлгэрүүлэх яахав шарсан жоомоо ярий. Сайтны өдрийн тэмдэглэл хэсэгт нь Японы ахлах сургуулийн нэг сурагч ажилладаг(цагийн ажил) хоолны газрынхаа тахиа шардаг тосонд нь жоом шарсан тухайгаа, их хөгжилтэй байсан тухайгаа бичээдэхжилдээ. Тэгсэн, уншигчид нь mixi-ээс хувийн мэдээлэл буюу гэрийн хаяг зэргийг нь олж аваад, ажилладаг газрыг нь мэдээд, ажлаас нь халуулчихсан. Бүр тэр байтугай шинээр элсэх гэж байсан их сургуулиас нь хүртэл хөөлгөчихсөн байгаам. Бас нэг залуу жүжигчин өөрийхөө блог дээр "барьж явсан талхаа хэрэггүй болхоор Энэтхэгийн гуйлгачин хүүхдүүдэд өгсөн" гэж бичсэн нь уншигчдын сайн муу сэтгэгдлүүдээр дүүрсээр 2000аад сэтгэгдэл цуглуулсан гэсэн. Ингээд ХИТ болоод байгаа блогийг албаныхан нь шалгаад бичсэн нөхрийг 1 жил тайзнаас чөлөөлсөн байналээ. Иймэрхүү хэргүүд нилээд ихсэх хандлагадай байгаа гэсэн.
Бид бол юу хүссэнээ ямар ч шалгуургүй бичээд л байгаа. Нийгэмд шууд хэлж чадахгүй үгсээ ч блогоор дамжуулан хэлэлцдэг. Харин Япон мэтийн газруудад аль хэдийн нийгэмтэй харьцах хэлбэр гэдгээр нь хүлээж аваад, тохирох ял шагналыг нь ч бодоод олчихож лдээ.
2008-01-10

Хүн амины хэрэг Монголд өмнө нь өч төчнөөн л гарч байсан  байх лдаа. Тэр болгоныг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байсандаа одоо харамсаж байна. Саяхан нэг хэргээс болоод энэ тухай санаа зовних боллоо. Ахиад л хэлэхэд энэ тухай өмнө нь би яагаад юу ч боддоггүй байсым болоо.
Монголд талх х
өөргө хоёр нь ялгаагүй үнэтэй болтлоо юмны үнэ өсч байх шиг байна. Нефт, шатахуун нь дахиал өслөө гэнэ, дээрээс нь зарим нэг бараа ховордоод байгаа ч гэх юм. Тэгээл  Монголд амьдрал хэцүү байна гэлцэнэ. Харин нөгөө талд нь миний л дуулж байгаагаар хүн амины хэрэг эрс ихсээд байгаамуудаа. Таксины жолоочийг алчиж, таксины жолооч нь зорчигчоо алчиж, архинаас болоод, мөнгөнөөс болоод, хардалт сэрдэлтээс болоод ХҮНий алтан амийг хоромхон төдийд егүүтгэчихсэн гэх мэдээ байнга л сонингийн хуудас "харлуулах" болсон шигдээ. Бодоод байхад Нефтийнх нь үнэ тэнгэрт хадаад, Хүний үнэ газар доор орчихсын болуу. Уг нь 3 хан сая хүн, сайн яривал бүгд садангууд бид нар чинь бие биеээ харахлээр л хайр хүрж баймаар.
Эсвэл Х
үн алчилгүй амьдрахад тийм хүнд байгаан болуу. Хичнээн үзэн ядлаа гээд Тэр нэг амийг энэ Дэлхийгээс бүр мөсөн устгачих уур уг нь Хүн Төрөлхтнөөс гарамгүй юмдаа.

2008-01-10
いくら時代が変わっても、いくら苦しいときも、楽しいときも全く変わらない存在ってあるよね。この世の初めから僕たちを愛し、支えてきた神の愛。いくら自分が苦しんでいてもむしろ、喜んでいても僕への愛が一生変わらない親たちの気持ち。これらがこの世の中で時間を越える強力な事だと思われるね。僕もそんなようになりたがる。自身の具合の応じないで他人へ向かう変わらない気持ちを得たい。
2007-12-13
Хэдэн жилийн өмнө ийм юм бичээд, олны өмнө яриад зогсож байлаа шдээ. Ичмээр ч гэхүү бахархмаар ч гэхүү хэхэ. Гэхдээ ямар ч байсан сая уншсан чинь ахлах сургуулийн сурагч хикаригаас сурах юм басгүй их байнаа.

“Хаана байгаа тань гол биш хаана байхыг хүсч байгаа тань гол” Дэйв Махони

Юуны түрүүнд амжилтад хүрэх гэж хийсэн алхам бүр тань өөрийгөө хөгжүүлж буй үсрэлт болж байдаг гэж сануулъя.

Энэ яг гарын таван хуруу шиг бөгөөд түүгээр ч тайлбарлаж болно. Өөрийгөө нэг бяцхан хүн гэж төсөөлөөд алган дээр гарахыг хичээ.

 

Бусдад сайн ханд

Өөртөө маш хүчтэй итгэ

Хөдөлмөрч бай

Маш сайн зохион байгуулалттай бай

Өргөн мэдлэг чухал бус өргөн сэтгэх нь чухал гэдгийг сана

 

 Бусдад сайхан хандана гэдэг бол амжилтад хүрэх хүний хийх хамгийн эхний    алхам байх ёстой. Энэ бол бидний таван 5 хурууны хамгийн том эрхий хуруу юм. Хэрвээ би сайхан харьцаатай бол эрхий  хуруун дээр зогссон мэт миний байр суурь бат бөх байх болно.

Эелдэг харьцаанаас бизнесийн болон бусад тааламжтай нөхцөл үргэлж бүрдэж байдаг юм. “Өрөөлийг өөр шигээ хайрла” гэдэг үг ч учиртай.

Аль болох харилцагчынхаа талд инээмсэглэж түүний санаа бодлыг хүндэтгэх хэрэгтэй гэхдээ энэ нь түүнд бүрмөсөн долигно гэсэн үг биш шүү зөвхөн сайхан харьцаа.

Түүний дараа

 Өөрийн  хүч чадалдаа бат итгэж чадвал та амжилтад хүрэх маш чухал алхмыг хийжээ. Энэ нь өөртөө л итгэлтэй бол бусад алхмуудыг заавал хийж чадна гэсэн үг. Итгэл бол долоовор хуруу, түүн дээр зогсвол бусад хуруунд нилээд ойрхон болно. Ихэнх ном зохиолд өөртөө итгэлтэй байхыг сургадаг боловч тэдгээр нь хангалтгүй итгэл, учир нь та өөрийгөө “уулыг ч хөдөлгөж чадна” гэж бат итгэх хэрэгтэй” өөртөө итгэлтэй байна гэдэг нь “өө яах вэ үзээд алдъя” гэх биш “Үүний ард гарчихъя” гэж бодохыг хэлж байгаа юм.

Өөртөө итгэлгүй байна гэдэг бол та айдастай байна. Айдсыг ялж л чадвал агуу их итгэл бий болно. Айдас бол таныг үргэлж дагаж явдаг боловч хэрэв та түүнийг хайхгүй л бол тантай тааралдахгүй. Тиймээс үргэлж амжилтын тухай бодож бүтэлгүйдэл гэдгийг март. Тохиолдож байгаа хүнд байдал ганцхан танд л тохиолдсон гэж битгий бод нэрт илтгэгч, саятан, эрдэмтэд ч тийм явдалтай учирж  байсан хэрвээ тэд үүнийг даваагүй л бол үнэхээр амжилтад хүрсэн гэж хэлэхгүй.

Амжилтыг тань үгүйсгэх хар хүчийг зогсооё  гэвэл  энгийнээр инээмсгэл та санах банкинаасаа сөрөг мэдээллүүдийг ердөө арч. “Өөртөө итгэж өнөөдрөөс эхэл”

Гэвч амжилтад хүрэхэд зөвхөн итгэл хангалтгүй юм.

 Хичээнгүй хөдөлмөрч байж л өөрийгөө хөгжүүлж чадна. Хөдөлмөрлсөн хүн дунд хуруун дээр зогссон байна. Эндээс та буцах хэрэггүй юм, цаадах даваанууд улам амархан байх болно. Өглөөнөөс орой болтол зүтгэсээр байгаад өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн жишээ бид хэд хэдийг мэднэ. Тэдний ихэнх нь долоо хоногт дөчин цаг ажилладаг гэхдээ тэд хэзээ ч ажил их байна гэж гомдолдоггүй “Үнэхээр ажил хийвэл ам тосдоно” гэгчээр хөдөлмөрлөлгүйгээр ямар нэгэн бага ч гэсэн сайн үр дүнд хүрч болохгүй билээ.

Цөхрөхгүй байх нь хийж чадахын 95% байдаг юм. Үр дүнтэй хөдөлмөрлөхийн тулд бүхнийг төлөвлө.

 Амжилтад хүрсэн бүх хүмүүсийн үргэлж мөрддөг зарчим нь зохион байгуулалт

” Өөрийгөө зохион байгуулж өөрийгөө хөгжүүл” Ганц бяцхан зохион байгуулалт хийгээд та ядам хуруу буюу маш өндөрт гарсан байх болно. Цагийн хуваариас авахуулаад өөрийн мөрдөх философи хүртэлх зохион байгуулалтуудыг бүгдийг нарийн гарга, тэгээд түүнийгээ ягштал мөрд. Ингэснээр та өдрөөс өдөрт өөрийгөө хөгжиж байгааг анзаарна. “Эхлэхээсээ өмнө төлөвлө” гэдэг сургамжийг аваарай.

Амжилтад хүрэхэд мэдээж оюун хэрэгтэй

 Оюун ухааныг чиглүүлж байгаа бодол санаа нь оюуны хүч чадлаас илүү чухал.

Энэ нь хэрэв та конкурсээ нэгдүгээр зэргээр өгөөд тухайн сонгосон мэргэжилдээ сонирхол бага бол хэзээ ч амжилт үзүүлэхгүй гэсэн үг.

Хамгийн гол нь та хир зэрэг ухаантайд биш та өөрийнхөө оюун ухааныг хэрхэн ашиглдаг вэ гэдэгт  байдаг. Иймд оюуны цар хүрээ дээр сонирхлыг нэмбэл өөрийгөө хөгжүүлж чадна.

 

Одоо та ямартай ч өөрийгөө хөгжүүлэх үндсэн томёог бодож алган дээр гарлаа. Гэхдээ “давааны цаана даваа” та үргэлж таван хуруугаа санаж өдрөөс өдөрт улам хөгж, томёо ёсоор л үйл ажиллагаагаа явуул.

  Эцэст нь дүгнэхэд харилцагчдаа хүндэлж өөрийнхөө хүч чадал болон оюун ухаанд итгэж шаргуу хөдөлмөрлөснөөр үнэхээр амжилтад хүрэх нь дамжиггүй юм.

Дэйв Махони бол жирийн нэг рекламны менежер хүн юм. Гэхдээ тэр дээр хэлсэн үгээ ягштал мөрдсөнөөр бусдыг болон өөрийгөө хөгжүүлж чадсан юм.

“Хаана байгаа тань гол биш хаана байхыг хүсч байгаа тань гол”

2007-11-14
Ээжийн минь бие муу, аав ажил ихтэй, би гэртээ тогтохгүй. Энэ юугсэн үг вэ. Төрсөн эхийн минь бие тааруу байхад, би гэж юм гарч гүйх тухай бодож байх ч гэждээ. Гэртээ суугаад ээжийгээ асраад, халамжлаад дэргэд нь байх ёстой нь ойлгомжтой. Ирээд 2 долоо хоног боллоо. Өдөржингөө ээжийхээ дэргэд байсан нь ховорхон, ховор ч гэж үгүй юм АЧЛАЛГҮЙ юмдаа. Өвчтэй хүн, дээрээс нь хүний эх гэдэг хүүгээсээ олон л зүйлийг найдаж хүлээж байдаг байхдаа. Наанаа хэлэхгүй ч дотроо хүлээгээд, тэрнээсээ болоод бухимддаг биз. Би харин мэдээж тэрийг ойлгохгүй, залуу, гэнэн байсаар...
Шуудхан хэлэхэд харамсах өдөр ирэх л болно.
Нөгөө талаасаа ганц ирсэн амралтаараа их л юм амжуулмаар санагдах юм. Гэртээ суугаад нэмэр нь байгаа ч юмуу үгүй ч юмуу сайн мэдэгдэхгүй. Хажууд нь хараад тус болж ч байгаамуу бүү мэд. Гэтэл бас энэ хүн чинь ганцаарддаг юм байна. Төрүүлж өсгөсөн хүү нь хайр халамжаа үзүүлэхгүй байгаа мэт санагдах нь ойлгомжтой юм байна.
Хүний амьдралыг сайн мэдэхгүй ч хүүгийн бодол алив саад бэрхшээл, гомдол гэмшлээр л хурцлагдах юмдаа. Алив мууг санаж яваагүй ч хүү нь ээждээ ачлалгүй бол хэтэрхий шударга бус.
2007-08-31
Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс нойрноосоо сэрнэ.
Тэрээр хамгийн хурдан арслангаас ч хурдан гүйхгүй бол араатны хоол болно гэдгээ мэднэ.
Өглөө бүр арслан нойрноосоо сэрнэ.
Тэрээр хамгийн удаан гөрөөсийг барихгүй бол өлбөрч үхнэ гэдгээ мэднэ.
Та арслан байна уу, гөрөөс байна уу, хамаа алга.
Өглөө болж, наран мандахад та гүйж эхлэх нь л чухал.


Нэг бодлын онигоо ч гэж хэлж болмоор энэ үг их утга агуулжээ. Яах аргагүй Дэлхий ертөнц техникийн хөгжил хэтэрхий хурдан өрнөж байгааг та бид анзаарч байна. Унтаад сэрэхэд нэг нь хуучирч, өөр нэг зүйл шинэчлэгдэж байх. Энэ хөгжилтэй хөл нийлүүлэн давхихын тулд мөхөс хүн яах ёстой болоо.

Уншсан хүн нь сэтгэгдлээ бичээрэй. Би үнэндээ яах ёстойг гадарлахгүй байна. Ямарч л байсан энэ их хурданд хүн хүнээрээ байгаасай гэж л бодож байна.
2007-07-07