2007-11-14
Таван хурууны дүрэм
Хэдэн жилийн өмнө ийм юм бичээд, олны өмнө яриад зогсож байлаа шдээ. Ичмээр ч гэхүү бахархмаар ч гэхүү хэхэ. Гэхдээ ямар ч байсан сая уншсан чинь ахлах сургуулийн сурагч хикаригаас сурах юм басгүй их байнаа.

“Хаана байгаа тань гол биш хаана байхыг хүсч байгаа тань гол” Дэйв Махони

Юуны түрүүнд амжилтад хүрэх гэж хийсэн алхам бүр тань өөрийгөө хөгжүүлж буй үсрэлт болж байдаг гэж сануулъя.

Энэ яг гарын таван хуруу шиг бөгөөд түүгээр ч тайлбарлаж болно. Өөрийгөө нэг бяцхан хүн гэж төсөөлөөд алган дээр гарахыг хичээ.

 

Бусдад сайн ханд

Өөртөө маш хүчтэй итгэ

Хөдөлмөрч бай

Маш сайн зохион байгуулалттай бай

Өргөн мэдлэг чухал бус өргөн сэтгэх нь чухал гэдгийг сана

 

 Бусдад сайхан хандана гэдэг бол амжилтад хүрэх хүний хийх хамгийн эхний    алхам байх ёстой. Энэ бол бидний таван 5 хурууны хамгийн том эрхий хуруу юм. Хэрвээ би сайхан харьцаатай бол эрхий  хуруун дээр зогссон мэт миний байр суурь бат бөх байх болно.

Эелдэг харьцаанаас бизнесийн болон бусад тааламжтай нөхцөл үргэлж бүрдэж байдаг юм. “Өрөөлийг өөр шигээ хайрла” гэдэг үг ч учиртай.

Аль болох харилцагчынхаа талд инээмсэглэж түүний санаа бодлыг хүндэтгэх хэрэгтэй гэхдээ энэ нь түүнд бүрмөсөн долигно гэсэн үг биш шүү зөвхөн сайхан харьцаа.

Түүний дараа

 Өөрийн  хүч чадалдаа бат итгэж чадвал та амжилтад хүрэх маш чухал алхмыг хийжээ. Энэ нь өөртөө л итгэлтэй бол бусад алхмуудыг заавал хийж чадна гэсэн үг. Итгэл бол долоовор хуруу, түүн дээр зогсвол бусад хуруунд нилээд ойрхон болно. Ихэнх ном зохиолд өөртөө итгэлтэй байхыг сургадаг боловч тэдгээр нь хангалтгүй итгэл, учир нь та өөрийгөө “уулыг ч хөдөлгөж чадна” гэж бат итгэх хэрэгтэй” өөртөө итгэлтэй байна гэдэг нь “өө яах вэ үзээд алдъя” гэх биш “Үүний ард гарчихъя” гэж бодохыг хэлж байгаа юм.

Өөртөө итгэлгүй байна гэдэг бол та айдастай байна. Айдсыг ялж л чадвал агуу их итгэл бий болно. Айдас бол таныг үргэлж дагаж явдаг боловч хэрэв та түүнийг хайхгүй л бол тантай тааралдахгүй. Тиймээс үргэлж амжилтын тухай бодож бүтэлгүйдэл гэдгийг март. Тохиолдож байгаа хүнд байдал ганцхан танд л тохиолдсон гэж битгий бод нэрт илтгэгч, саятан, эрдэмтэд ч тийм явдалтай учирж  байсан хэрвээ тэд үүнийг даваагүй л бол үнэхээр амжилтад хүрсэн гэж хэлэхгүй.

Амжилтыг тань үгүйсгэх хар хүчийг зогсооё  гэвэл  энгийнээр инээмсгэл та санах банкинаасаа сөрөг мэдээллүүдийг ердөө арч. “Өөртөө итгэж өнөөдрөөс эхэл”

Гэвч амжилтад хүрэхэд зөвхөн итгэл хангалтгүй юм.

 Хичээнгүй хөдөлмөрч байж л өөрийгөө хөгжүүлж чадна. Хөдөлмөрлсөн хүн дунд хуруун дээр зогссон байна. Эндээс та буцах хэрэггүй юм, цаадах даваанууд улам амархан байх болно. Өглөөнөөс орой болтол зүтгэсээр байгаад өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн жишээ бид хэд хэдийг мэднэ. Тэдний ихэнх нь долоо хоногт дөчин цаг ажилладаг гэхдээ тэд хэзээ ч ажил их байна гэж гомдолдоггүй “Үнэхээр ажил хийвэл ам тосдоно” гэгчээр хөдөлмөрлөлгүйгээр ямар нэгэн бага ч гэсэн сайн үр дүнд хүрч болохгүй билээ.

Цөхрөхгүй байх нь хийж чадахын 95% байдаг юм. Үр дүнтэй хөдөлмөрлөхийн тулд бүхнийг төлөвлө.

 Амжилтад хүрсэн бүх хүмүүсийн үргэлж мөрддөг зарчим нь зохион байгуулалт

” Өөрийгөө зохион байгуулж өөрийгөө хөгжүүл” Ганц бяцхан зохион байгуулалт хийгээд та ядам хуруу буюу маш өндөрт гарсан байх болно. Цагийн хуваариас авахуулаад өөрийн мөрдөх философи хүртэлх зохион байгуулалтуудыг бүгдийг нарийн гарга, тэгээд түүнийгээ ягштал мөрд. Ингэснээр та өдрөөс өдөрт өөрийгөө хөгжиж байгааг анзаарна. “Эхлэхээсээ өмнө төлөвлө” гэдэг сургамжийг аваарай.

Амжилтад хүрэхэд мэдээж оюун хэрэгтэй

 Оюун ухааныг чиглүүлж байгаа бодол санаа нь оюуны хүч чадлаас илүү чухал.

Энэ нь хэрэв та конкурсээ нэгдүгээр зэргээр өгөөд тухайн сонгосон мэргэжилдээ сонирхол бага бол хэзээ ч амжилт үзүүлэхгүй гэсэн үг.

Хамгийн гол нь та хир зэрэг ухаантайд биш та өөрийнхөө оюун ухааныг хэрхэн ашиглдаг вэ гэдэгт  байдаг. Иймд оюуны цар хүрээ дээр сонирхлыг нэмбэл өөрийгөө хөгжүүлж чадна.

 

Одоо та ямартай ч өөрийгөө хөгжүүлэх үндсэн томёог бодож алган дээр гарлаа. Гэхдээ “давааны цаана даваа” та үргэлж таван хуруугаа санаж өдрөөс өдөрт улам хөгж, томёо ёсоор л үйл ажиллагаагаа явуул.

  Эцэст нь дүгнэхэд харилцагчдаа хүндэлж өөрийнхөө хүч чадал болон оюун ухаанд итгэж шаргуу хөдөлмөрлөснөөр үнэхээр амжилтад хүрэх нь дамжиггүй юм.

Дэйв Махони бол жирийн нэг рекламны менежер хүн юм. Гэхдээ тэр дээр хэлсэн үгээ ягштал мөрдсөнөөр бусдыг болон өөрийгөө хөгжүүлж чадсан юм.

“Хаана байгаа тань гол биш хаана байхыг хүсч байгаа тань гол”

Бичсэн: hikari | цаг: 23:03 | Бодол санаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Олж харах, бодох юм их байлаа, баярлалаа
Бичсэн: Tsoomii цаг: 10:28, 2007-11-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax