Монголоос буцаж ирчээд сэтгэл санаа ер нь тавгүй, сав л хийвэл уйтгарлаад байдгаа ойрноос больчихлоо. Хичээл, ажил гээд сатаарах юм ихтэйдээ л тэгж байгаа байхдаа. Хичээлийн өдөр бол бараг л нэгэн хэвийн өглөө бослоо, хичээлдээ явлаа хэдэн цагийн дараа дууслаа, ажилдаа явлаа, гэртээ хариад унтаа. Амралтын өдрүүд ч нэг их сонирхолтой биш. Өглөө бослоо гэж бодоод цагаа харахлээр 12 болж байна. Босоод л удаагүй байтал унтах болчино. Бүтээсэн юм ч байхгүй, хүнд ярих сонин сайхан ч байхгүй, жаахан тиймэрхүү л болоод байндаа.
Харин гурав хоногийн өмнө нэг том шийдвэр гаргаад ганцаараа аялалд гарахаар шийдлээ. Сурприйз гэж нэрлээд байгаа энэ аялал маань одоохондоо хэнд ч мэдэгдээгүй байгаа(тодорхой тооны хүнээс бусад). Ээж маань Сингапурт хагалгаанд орох гээд байж байгаа, тэнд бас миний ахын гэр бүл байдаг. Сурприйз маань, би тэдэн дээр гэв гэнэт яваад очих юм байгаан. Сингапурт нэг л хүн мэдэж байгаа. Хуйвалдаж байгаад л... Энэ бичлэгийг маань унчихгүй гэж найды

Харин ойрноос энэ бодлоосоо болоод бага зэрэг догдлоод байнаа. 2жил гаруй уулзаагүй ахындаа очно, зүс мэдэхгүй ч ээжид маань тусалсан олон олон хүмүүсийг харна гээд байж суухын арга алгаа. Одоо ч тийшээ очих өдрөө хоног тоолон хүлээж байндаа. Догдлоод л...
2008-10-18
Маш удаан хугацаанд хаасны эцэст энэ өдрөөс эхлэн hikari нээгдлээ.
Энэ блогтоо юу бичих, юу түгээхээ сайн мэдэхгүй байгаа ч өдөр тутмын амьдралдаа сурч мэдсэн, ухаарсан, мэдэрсэн зүйлсээ уншдаг уншдаггүй хүмүүстэй хуваалцах хүсэлтэй байнаа.
Блог ертөнцөд хөл тавихдаа blog.mn-ээр эхэлж байсан юм болохоор удтал хаасандаа хүлцэл өчиж байна. Эргээд ирэхдээ эрч хүчээр дүүрэн байгаасай гэж өөрөөсөө хүсье.
За тэгээд унших хүн байвал эндхийн хэлээр Ёрошикү. Махан хэлээр орчуулбал тусалж дэмжээрэй.
2008-10-17
Нэг жил нэг муу ямбыгаа хүллэж явсны эцэст сайхан унаатай боллоо. Анх ирээд мөнгө муутай байсан болхоор дугуйны хогон дээрээс нэг юм босгож авсын. Яахав бүтэн жил хөл дүүжилсэн сайн эд байгаан.
Өчигдөр харин будаг нь ханкалсан гялгар хар зүсмийн Raychell угсааны хүлэгтэй боллоо. Давкина гэж ёстой жирийлгэдэг эддээ.
2008-04-04
Сар гаруйн өмнө, аналог хувьсгал энтр гээд бяцхан блогынхоо хирээр чарлаад байсан би өнөөдөр бүхэл өдрийн турш интернэтийн ард, гайхамшгийг нь биширч өнгөрөөлөө. Дижитал орчноос хүссэн ч холдож болохгүй юм байна гэдгээ ухаарлаа. Ууланд гараад даяанчлаад явбал зорилгодоо хүрч магад юм лдаа. Интернэт болон дижитал төхөөрөмжийн хэрэглээг зохих хэмжээнд хязгаарлаж ч чадахгүй юм байна. Нэг хэсэг овоо хөндийрч байснаа өнөөдөр гэнэт нэг зүйл санав. Томас Фрийдман ахын хэлсэн "Намайг унтаж байхад..." гэдэг үгнээс нь айчихлаа. Шууд утгаараа бол намайг унтаж байхад Америкд амьдрал ид өрнөөд надтай чацуу Стан гэгч залуу Станфордын их сургуулийхаа "Олон улсын Эдийн Засаг" гэсэн хичээлдээ сууж байгаа. Өдөр ирэх бүр өрсөлдөөн хавтгайрах энэ Дэлхийд хэзээ нэгэн цагт Стан бид хоёр хамтрагч эсвэл өрсөлдөгч болохыг хэн үгүйсгэх вэ. (Жаахан мөрөөдөв)

Нөгөө талаар, би энд аналог энтр гэж хэнээрхэж байхад шинэ технологи, мэдээ мэдээлэл гэдэг чинь намайг "сэрээлгүй" хажуугаар өнгөрчих болтой юм. Ер нь та бүхнийхээ зөвөлгөөг дагаж "сэрэхээр шийдлээ" Харин интернэтийн зохистой хэрэглээний талаар зөвлөж байхыг чин сэтгэлээсээ хүсмээр байна.

Ер нь юм бүхэнд баланс гэж байх шиг байна. Тэрнийг нь "алтан дундаж" гэх юм. Алтан Дундаж-аа бариад байвал ч амьдрал шиг амархан юм байхгүй болтоймаа.
2008-03-12
За  англиар ном уншдаг баатар болоод Чарлз ахын богино өгүүллэгээс барьж авлаа. The Signalman гэдэг нэртэй юм байна. Их богинохон болохоор нэг мэтронд суужаахдаа л уншаад дуусчхийн шиг байна. Би харин сая ажлаа тарж ирээд(ажил 12am-д тардаг) уншсан. Харанхуйд ганцаараа жихүүн өрөөнд суугаад сүнстэй зохиол уншилтгүйн байна. Тэгээд сүүлрүүгээ сүнс ч юмуу үгүй ч юмуу нь мэдэгдэхгүй болчихоор бүр дэмий юм байна. Маргааш Чарьлз ахын бас нэг сүнстэй зохиол уншина. эртхэн л уншихаас.
Эхний ээлжинд шорт стори уншина, бага багаар томсгоноо. хоёр сарын дараахь зорилго: A Tale of two Cities
2008-02-17
 
2сарын Листээ гагргахаар шийдлээ.
Нэгэнт хичээл амарсных хичээлийн талаар нэг их төлөвлөгөө гаргамааргүй байнаа. Энэ дуун дээр гаржаагаа шиг сайхан зугаалж, сайхан амарч өнгөрөөмөөр санагдаж байна. Ммм, болдог бол...
ЛИСТ:
1. Мөнгөний хэрэгцээ ихтэй байгаа болхоор ажиллаад л байждээ.
2. Англи хэл дээр хэдэн ном уншдым билүүдээ, тэхкүү бол гологдох юм шиг байна. Энд тэндхийн ном уншигч ах эгч нар ер нь л англи монголгүй аймар уншдым билээ. Би нь бас жаахан оролдыдоо.
3. Гүүд амралт өнгөрөөхийн тулд, үр бүтээлтэй амралт өнгөрөөх ёстой гэж боджаагаа болохоор пүүлд явнаа, бас хэд хэдэн аялаж үзэх газар байгаа.
4. Залбирал гэдэг бол чухал
5. Нээрэн Ричард Клайдермэний тоглолтыг энэ удаа үзэхгүй бол би хир харамсах бол? Манай энэ хавьд ирж тоглоно гэсэн. Үздэг л газар байхдаа.
6. бла бла блү блиы блро бла ла лалала па бхи ха
Өөр төлөвлөсөн юм байдгүэ.












2008-02-14
Өнөөдөр миний хувьд бусад өдрүүдийн л адил жирийн өдөр юм. Өглөө босоол, хичээлдээ яваал. Жилийн өмнө энэ өдөр, ангийн охидууд маань дундаасаа чоклат өгч бяцхандаа баярлуулж билээ. Тэрний өмнөх жил юу хийжийсийн болоо. Аа тийм яг тэр үед чинь ганцаараа гэдэг дуу модонд орцон байсым байна. Гадаа бага зэрэг жихүүн, хаагуур ч билээ алхаж байснаа такси барих гэсэн чинь олдохгүй энтр. Сайхан хосуудыг харж баясч байсым байна. Бүр тэрний өмнөх жил гэхээр чинь хэзээ болж байгаамбдээ. Яг, тэр үед чинь би нэг охинтой болзож байсым байшдээ. Хамт "тэнгисдээд" гэрт нь хүргэж өгөөд энтр. Тэнгисд ямар кино гарч байсныг хүртэл санаж байшүү. "Зөвхөн Минийх" гээд солонгос кино гараал. Гоё юмаа, сүүлд ингээд бодохлоор. Энэ жилийн хувьд нэх юм хум бодож санахгүй аятайхан байнаа. Гүэ яахав нуулгүй хэлэхэд, өнөөдөр Томоми охиныг хальт өөр харцаар харж үзсээн.

The Rose Энэ дажгүй дуу байлээшд. Манай ээж энэ жүжигчинд лаг дуртай. Өнөөдөр англи хэл дээр энэ дууг сонсгосон чинь лаг таалагдаад та нартаа хүргэхээр яарлаа.
Хичээл дээр бас Валентин гээд л их сүйд болов. Чоклатны тухай, романтик киноны тухай гээд л. Тэгсэн нээрэн, Японы бүх чоклат борлуулалтын 5ны 1нь энэ өдөр явагддаг юм гэнэ. Тэгээд, маргааш чоклат хамгийн хямдхан болдог гэжийшүү. Дажгүй сонсогдсон. Яагаад гэвэл би чокохолик гэдгээ хүлээн зөвшөөрнө. Чоклат идмээр л санагдах юм бол өөрийгөө ердөө хорьдоггүй, бас мөнгөө үүнд бол харамгүй зарцуулдаг. Хэхэ их юмаараа гайхуулждээ. GODIVA энэ бол одоогийн байдлаар миний хамгийн дуртай бренд. Голландын нэх сайхан хүүхний нэрээр нэрлэгдсэн гэсэн. Мэйби тэгээл би дуртайн болуу гэж.














За тэгээд өнөө оройг өөрийн Валентин-тэйгээ цуг өнгөрөөх та нартаа баярын мэнд, амжилт, гайхалтай хайр дурлалыг ерөөе. Ганцаараа байгаанууд нь дараа жилийн Валентинтайгаа учрахыг хүсий.
2008-02-14
Ёоё ойрдоо толгой доторхи маань хогийн сав юмуу аль эсвэл холимог хуурганаас ялгаагүй боллоо. Долоон зүйлийн бодол, есөн жорын асуудал тархин дотор минь холилдоод хуурагдаад хиншүү хярвас нь үнэртээд байхын. Ядахад энэ үе нь яг шалгалтын өдрүүдээр таардаг нь ч юувдээ. Шалгалт бие даалт гэж долоон зүйл, есөн жорын юм байхын, тэрийгээ аятайхан ялгаж салгах гэж овоо толгой гашилж байна. Дээрээс нь удахгүй энэ байрнаасаа гарахаар болсон болохоор шинээр орох оромж хайж олох хэрэгтэй, тэрийгээ хайгаад олдымаа гэхэд хөлс мөнгөнөөс нь эхлээл, тавилга хогшил гээл долоон зүйл, есөн жор. Амралт удахгүй эхлэх болохоор хэсэг хугацаанд ч болов мөнгө хурааюу гэж санаад ажил хайх гэхээр өнөө долоон зүйл есөн жор нь толгойд ээдээд юун хайх манатай. Бас ойрдоо нэг л Монгол харьмаар болоод болж өгөхгүй, толгойд байсан бантан нь багтахаа байгаад цээжрүү орснуу яасан, тэнд бас долоон зүйл есөн жорын буглаа багтраа нус нулимс хуримтлагдаад байх шиг байна. Аа тийм бас нэг юм уг нь зорилт болгоод байгаа. Аль болох цахим ертөнцөөс холдмоор байхым. Уншдаг блог листээ бүгдийг нь уншихгүй бол санаа амрахгүй, хэдэн дуртай сайтаараа бүгдээр нь орохгүй бол болохгүй, сүүлийн үеийн мэдээ сэлт харж байхгүй бол нэг юмнаас хоцорчихгээд байгаамшиг, ер нь л энэ долоон зүйл есөн жорын юм холилдсон Интернэт гэгчийг байнга ашиглахгүй бол л бие сэтгэл зүрх тархины гүн хямралд орчих гээд байгаамшиг санагддаг болчиж. Тэгсэн ингээд байгаа бол INTERNET DISORDER гээч өвчин тусж байгаагийн шинж юм гэнэ. Өнөөдрөөс шийдвэр гаргалаа. Хэсэг хугацаанд өөрийгөө энэ вэб ерөнцөөс жаахан салганаа. Тэхээр нөгөө долоон зүйл, есөн жорын мэдээллээ авч чадахгүй болчинодоо яандаа.



2008-02-01
Үйлтэй хөөртэй өдөр өнгөрч
Хүслийн цэнхэр шөнө айсуй
Бодлын хөлгөөр одод аялаад
Болор мөнгөн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүсээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын одод

Үйлэс бүтэлийн өдөр өнгөрч
Үлгэрийн цэнхэр шөнө айсуй
Эрдмийн хөлгөөр одод аялаад
Зөн билгийн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүсээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын одод

Найртай цэлмэг өдөр өнгөрч
Найргийн цэнхэр шөнө айсуй
Эрдмийн хөлгөөр одод аялаад
Энх мөнхийн шөнө айсуй

Ойрдоо нойр нэг л хачин болчлоо. Шөнө унтахгүй, өглөө сэрэхгүй. Бүр яаж ч хичээсэн шүү. Бага байхад хүүхдийн зусланд энийг дуулаал бүгдээрээ унтацгаадаг байжийлээ. Сайхан байждээ.(нэх том болцымшиг)
2008-01-26
2008 оны 1 сар гарчихлаа. Шинэ он гарч байна гэж бүгд л эрвийх дэрвийхээрээ бэлддэг биз.
Сая гэв гэнэт нэхх хачин бодол толгойд орж ирж байхын: Яагаад шинэ он гарахлээх баярлдын бол?
За өшөө цааш нь гүнзгийрээд яагаад шинэ он юм бол? энтр гээл жаал бодлоо. Хийх юмаа олж ядсаны л шинж лдээ.
Тэгээд дэлхий тойрч явсаар байгаал 12 сарын өмнө байсан газартаа ирэх энэ үйл явдал хүмүүсийн сэтгэлийг тэгтлээ хөдлөгдөг юм байхдаа. Яахаараа дэлхий байрандаа эргээд 12цагийн өмнө байсан байрлалдаа очих тийм сайхан биш гэж!
Яг үнэнийг хэлэхэд шинэ он гарлаа гээд цагийн зүү 00:00ийг заахад бүгд оргилуун дарс, өнгөт салют буудуулаал, ТВ-ээр ерөнхийлөгч үг хэлэх тэр үеийг тэсэн ядан Countdown хийдэг ч гэлээ, 00:01 гэхэд нэг их юм өөрчлөгдөөгүй л байдаг.
Энийг магадгүй оюун ухаанаар тайлбарлаж болдоггүй асуултуудын нэг байхаа.

Аа тийн яагаад энэ бодол орж ирснийг санчлаа. Нэг хичээлийн бие даалтан дээр 2007оны 1сарын 28нд хураалга гээд алдаад биччихсэн, тэрийг хараал ийм тэнэг юм бодож цаг үржаахымдаа.
Хэрвээ энэ хүртэл ушсан хүн байвал цагийг тань үрсэнд уучлалт гуйя.
2008-01-03