2008-01-26
Тавтай нойрсоорой
Үйлтэй хөөртэй өдөр өнгөрч
Хүслийн цэнхэр шөнө айсуй
Бодлын хөлгөөр одод аялаад
Болор мөнгөн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүсээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын одод

Үйлэс бүтэлийн өдөр өнгөрч
Үлгэрийн цэнхэр шөнө айсуй
Эрдмийн хөлгөөр одод аялаад
Зөн билгийн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүсээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын одод

Найртай цэлмэг өдөр өнгөрч
Найргийн цэнхэр шөнө айсуй
Эрдмийн хөлгөөр одод аялаад
Энх мөнхийн шөнө айсуй

Ойрдоо нойр нэг л хачин болчлоо. Шөнө унтахгүй, өглөө сэрэхгүй. Бүр яаж ч хичээсэн шүү. Бага байхад хүүхдийн зусланд энийг дуулаал бүгдээрээ унтацгаадаг байжийлээ. Сайхан байждээ.(нэх том болцымшиг)
Бичсэн: hikari | цаг: 03:18 | Блог тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


алга ташилт тэврэлт ямар гоё дуу вэ энэ дууны ая нь байна уу
Бичсэн: Зочин цаг: 01:11, 2010-11-13 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 19:22, 2009-11-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax