Өчигдөр манай гурав нийлж сайхан хуушуур хийж идлээ. Шинэ байранд орсных, хаврын амраль дуусж байгаанх, курс дэвшиж байгаанх гээл олон учралыг давхцуулж байж сайхан хуушуурдлаа. Идэх зуураа Телевиз үзэж байсын. "Тэнд хамгийн тулгамдсан 50н аюул" гэдэг нэвтрүүлэг үзлээ:
Африкт Малариа(хумхай байхаа), усны дутагдал гээд л, Хятадад хүнсний эрүүл байдал, усны дутагдал гээд л гарч байналээ. Нээрэн Олимп гээд цаадуул чинь баллаж өгч байнаа. Энд тэнд үймээн самуун болоол байхын бас, Бээжингийн усыг бэлддэг Хэбэй мужид усны дутагдал болоод бөөн юм болж байгаан гэнэ. Өдөрт өглөөний 7цагаас 9 хүртэл ус түгээдэг болтлоо хязгаарлаа хаяцан. Гэсэн мөртлөө Бээжин болохоор усаар тоглож байдаг (зивүүн байнаа). Цаашилбал ган, зуд гээд их юм болж байгаа гэнээ. Миний бодлоор Бээжингийн Олимп болох нь буруу байсан юм шиг, гэхдээ нөгөө талаар Хятадын доторхи ялзрал бугширал нь ил гараад сайн талтай ч байж мэднэ.
Мартсанаас Мал Мэндүү? Миний эх орон өнөөдөр ямар байдалтай бол? Өвөлжингөө утаагаар амьсгалсан УБ хот маань одоо нэг юм хаврын хавсарганд нүүрсний утаа нь элс шороогоор солигдоо болуу. Туул голын загас жараахай нь үхээд дуусж байгаа сонсогдох юм, дараагийн Сэлбэ голын хувь заяа хүлээгээгүй байгаадаа. Хангай Говь нь хосолсон нутаг нь улаан шороо эргэсэн газар болж байгаа гэж дуулдах юм. Яах вээ.
Монголд байхдаа "Бүх юм сайхан болно" гээд туугаад байсан чинь биш байж, энд ирээд бодлогоширохоор даанч гар хүрэхгүй юм. Төгсөөд, боловсроод очтол минь ямар байх юм болдоо.
Гэснээс энэ бичлэгийг уншиж байхын оронд нэг лист гаргаад үзий.
Монгол орон Орших, Үгүйд хүргэх асуудлуудыг доош нь бичие. (сэтгэгдэл үлдээнэ үү) Шалтгаан нь одоохондоо юукэв, зүгээр л асуудал болоод байгаа зүйлсыг гарч болох үр дүнтэй нь цувуулаад байхыг хүсий.