2008-03-14
Нью-Ёорк хотын захирагч
Спицер биеэ үнэлэлттэй холбогдсон шуугианаар Нью-Ёорк хотын захирагчийн суудлаас огцорохоор боллоо. Харин түүний оронд цагдаагийн ахмад Давид Патерсон гэгч болох юм шиг байна.  Гэтэл тэр нөхөр маань хараагүй гэнэ. Гайхалтай, Америкд л хараагүй хүнийг хотын захирагч болгож чадна даа. Монголд бол гадуурхагдаад л байгаа. Харж байгаанууд нь хараагүй хүмүүсийнхээ нүд болж тус болох үүрэгтэй гэж боджын. Эртээр Танайд Хоноё-оор гарч байсан ах эгч хоёрыг санаж байна. Гайхалтай хүмүүс байсан, ганцхан хараагүй гэдгээсээ болоод нийгмийн шал өөр бүлэгт хамаарагдчих юм. Өмнө нь бодож явсангүй, уучлаарай.

Бас нэг зүйл. Энэ Патерсон ноён "Би Нью-Ёорк ыг харж чадахгүй ч зүрхээрээ мэдэрдэг " гэж хэлж байсан байна. Манай улсын томчууд ядаж нүдээрээ мэдэрч явдаг юмуудаа.

мэдээний сурвалж


аа тийм, би CNN STUDENT NEWS үздэг. Нэх илүү дутуу юмгүй аятайхан, бас сонирхолтой байдаг юм.
Бичсэн: hikari | цаг: 13:07 | Содон сонирхолтой
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


COMENTAR PORTUGAL
yho:d== Превосходная регистрация. Спасибо
Бичсэн: Dvid Santos цаг: 20:38, 2008-03-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax