Спицер биеэ үнэлэлттэй холбогдсон шуугианаар Нью-Ёорк хотын захирагчийн суудлаас огцорохоор боллоо. Харин түүний оронд цагдаагийн ахмад Давид Патерсон гэгч болох юм шиг байна.  Гэтэл тэр нөхөр маань хараагүй гэнэ. Гайхалтай, Америкд л хараагүй хүнийг хотын захирагч болгож чадна даа. Монголд бол гадуурхагдаад л байгаа. Харж байгаанууд нь хараагүй хүмүүсийнхээ нүд болж тус болох үүрэгтэй гэж боджын. Эртээр Танайд Хоноё-оор гарч байсан ах эгч хоёрыг санаж байна. Гайхалтай хүмүүс байсан, ганцхан хараагүй гэдгээсээ болоод нийгмийн шал өөр бүлэгт хамаарагдчих юм. Өмнө нь бодож явсангүй, уучлаарай.

Бас нэг зүйл. Энэ Патерсон ноён "Би Нью-Ёорк ыг харж чадахгүй ч зүрхээрээ мэдэрдэг " гэж хэлж байсан байна. Манай улсын томчууд ядаж нүдээрээ мэдэрч явдаг юмуудаа.

мэдээний сурвалж


аа тийм, би CNN STUDENT NEWS үздэг. Нэх илүү дутуу юмгүй аятайхан, бас сонирхолтой байдаг юм.
2008-03-14


VOA Special English Мэдээнээс сонслоолдоо. Жаахан англи хэлэнд нэмэр болно гэж бодсын.
Дээрх мэдээг сонсоод үзээрэй. Монгол улс хүчтэй төртэй 3н орны жишээ болж явах шиг байхын. Сүрхий сүрхий.

Харвардын Профессор Матью Кройниг гэгчийн судалгаа юм байна. Гэхдээ сайн талаас нь бичсэн байх юм.

Ном нь удахгүй гарна гэнэ. Олж уншаад надад тайлбарлаж өгөөрэй таминээ.
2008-03-13
Чарьлз ахын хоёр өгүүллэг нь нэг номон дээр байсын тээл. Энэ бас сүнстэй, гэхдээ өглөө эрт уншсан болхоор давгүй, бас дээрээс нь энэ сүнс нэх аймар биш юм билээ гэж. Ер нь Чарьлз ахын сүнснүүд сайн санаат сүнснүүд байна. Нэг нь осол боллоо шүү гэж мэдэгддэг, нөгөө нь гэмт хэрэгтнийг зааж өгдөг юм байна. "The Ghost at the Trial" энэ өгүүллэг анхандаа "Murderers Trial" гэдэг байсан гэнлээ, яагаад өөрчилсийн бол мэдкү.

За ямар ч байсан, Чарьлз ахын хоёр бяцхаан өгүүллэгийг уншчлаа. Зорилго "A Tale of Two Cities"

Тэгээд өнөөдөр хоёр дахь удаагаа цагдаад баригдлаа. Муу сайн юмнууд шаал хийх ажилгүйн байжийж намайг л ганц олж барих юм. Гадаад иргэний үнэмлэх гэж нэг юм байдын. Тэрийгээ би уг нь байнга биедээ авч явдаглдаа. Ажилдаа(цагийн) явахдаа л орхиод гардаг. Тэгсэн чин л олоод барьчих юмдаа. Яах аргагүй яс үндэстнээр ялгаварлах үзэл!! Аюгүйд бол бусад оронд ингэж шалгаад байдгүйдээ. "Байнга биедээ авч явах ёстой" гэнээ,  би ямар Фашист Германд үндэстний тодорхойлолтоо мартцымуу, би ямар коммунисти оронд намын батлахаа орхиод явж байгаамуу. Их дэмийрч байгаамаа. Тэгэнгүүт нь би шууд баахан хэрэлдээд, одоо ажилтай, хоцорлоо энтр гээд. Тэгээд ажлаа тарчаад ахиж шалгуул гэдиймдаа. За яахав надад итгээд явуулсым байна гэдгийг нь бодоод гэрээсээ бичиг баримтаа авч үзүүллээшд. Тэгсэн чинь сэвэв хадуураад Монголын тухай, амьдарлын өртөг энтр болоод явчлаа лдаа хэхэ. Нэг найзын маань хэлжийсэн(тэр хэнээс сонссон нь ойлгомжтой) "Визтэй юм чинь яадын" гээл кусаад байлааш.
Гэхдээ ингэж болохгүй юм шиг байшүү. Бас энэ улсын юм хум байдаг биздээ.













2008-02-18
Арван жилийн өмнө клонингийн аргаар үхэр төрүүлээд бөөн шуугиан болж байсан. "Амтьны эрх"ээс авахуулаад хүнийг "канон"доод байвал яахуу энтр гээл. Тэгсэн Клонингийн аргаар төрүүлсэн үхэрийг хүнсэнд хэрэглэж болно гэсэн мэдэгдлийг АНУ-н Хүнсний хяналтынхан нь гаргаж байна. "Канон" хувилбар нь эх хувиилбарынхаа гаднах төрхийг нь битгий хэл өгөх үр шим нь ч адилхан учраас, өндөр бүтээмжтэй "эх хувилбар" амьтныг клондох нь маш ашигтай гэнээ. Аргагүй лдээ, ДНХ энтр нь адилхан болохоор.
Бодоод байсан хурдан морийг ингээд "копидоод" байвал Тод Манлай торгон жолоогоо ч бас олон хувь олгодог болох байхдаа гэж.
Бас өнөөдөр биеийн тамир дээр үзсэнээр бол, Амтьны хурд хүч нь удамшихдаа эхийн талаа барьдаг гэж байлээ. Учир нь эсийн эрчим хүчийг хангадаг метахондр нь зөвхөн ээжээс нь дамждаг, эцгээс метахондр нь дамждаггүй гэнээ. Гэтэл клонинг болохоор эх хувилбар нь эр байвал ямар ч ашиггүй гэсэн үг юм шиг санагдаад байгаан. Судалж үзмээр санагдчлаа.

Өшөө тархах юм бол, Хэрвээ миний клонийг гаргаад, миний эхнэр болох хүний клонтой суулгачуул... Үp хүүхэд нь ч яг адилхан гарах байхдаа? Яадаг бол?

















2008-01-29
Өнөөдөр Обама(Хар арьст ерөнхийлөгч гарчуулч давгүй юмуу), Клинтон(Эмэгтэй нь ч дээр юмуу) энтрийн Саут Каролинад урдчилсан санал асуулга болж байгаа билүү. Мөрийн хөтөлбөрийн сайхан санаа оллоо. "Дэлхийн дулаарлыг дэмжиж ажиллана" гэвэл ямар байна. Дулаарлаас болж Номхон далайн ус халаад, салхины хурдыг ихэсгэдэг юм байх. Атлантын далай хүртэлх хөндлөн салхины хурд нэмэгдээд байхын бол Атлантын далайд хар салхи үүсэхэд хүндрэлтэй болдог юм гэнэ. Хэдэн жилийн өмнө Катрина, тэгээд жил болгон Америк хавьд сүйд дагуулдаг Атлантын хар салхи багасна гэдэг нь үнэн бол сайхан ч, манай муу цөлжиж байгаа орон, бас туйлын цагаан баавгайнуудад жаахан хүндхэн юмдаа.
МЭДЭЭ
2008-01-27
© China Radio International.CRI. All Rights Reserved.   

    Шигааз бол ТӨЗР-ны 2-р том хот юм. 1995 оны 8-р сарын 30 ны өдөр, Шан Хай хотынхон Шигаазд туслан нийт 26 сая 100 мянган юаны хөрөнгө мөнгө оруулж, цэвэр ус болон бохир усны барилга байгуулж ашиглалтад оруулснаар, эндхийн ард иргэд баярлалдан хөөрөлдөж, аз жаргалын ус уух болсон баярт цаг мөцөө дурсган тэмдэглэсэн байна. Лхасаас Шань Нань хvрэх, Лхасаас Шигааз хvрэх Кабелийн барилгийн ажил нь зам дагуугийн олон Сянуудад кабелийн холбооны сvлжээ бvрдvvлж, хvн ардын аж амьдралд ач тусаа хvртээж байна. Шигаазын 2-р дунд сургууль, Жиа Ли Сяны дунд сургууль зэрэг 5 сургууль байгуулагдаж, эдгээр газар нутгийн хvvхдvvдийн сургуульд орох нь бэхтэй байсан байдлыг зохицуулж чадсан байна.

    62 барилгийн төслийг бол 1994 оны 7-р сард ХКН –ын төв хороо, төрийн зөвлөл,Тvвдийн ажлын тухай 3-р зөвлөлгөөнөөр боловсруулан тогтоосон юм. Энэ бол төв засгийн газраас ТӨЗР-ны хөгжлийг тvргэтгэх, Тvвд vндэстний хvн ардын амьдарлын тvвшнийг дээшлvvлхийн төлөө хэрэгжvvлж байгаа бас нэг томоохон алхам дараа болно. 62 барилгийн төсөл нь Тvвд vндэстний vлэмж олон орчин vеийн барилгийн мэргэжлийн болон удирдах хvмvvсийг бэлтгэн хvмvvжvvлэх болно.

    1985 онд, улс болон дотор газрын муж, өөртөө засах районы Тvвдэд туслан байгуулж ашиглалтад оруулсан 43 барилгийн төсөл нь цастын орон өндөрлөг нутагт vр өгөөжөө хvртээсээр байна. Энэ удааны 62 барилгийн төсөл бол ТӨЗР-ны эдийн засгийн хөгжилд доривтой хvч сэлбэхээр гол болгосон маш их цар хэмжээний бат бэх vндэс суурь болох төсөл юм.

    Тус 62 том төслийн бодитой агуулгийг тодруулбал:

    Хөдөө аж ахуйн техник мэргэжлийг дэлэгрvvлэн нэвтрvvлэх системын байгуулалтыг багтаасан 10 том vйлдвэр, Дин Чин Сяны усан цахилгаан станцыг багтаасан 9 усны ба илчит цахилгаан станцын барилга,Шиан Ка шань уулын Хром төмрийн уурхайг багтаасан ашигт малтмал, засмал зам зэрэг 8 их барилга, Лхасын Синь хуа номын дэлгvvр, Будла ордны өргөн чөлөө, Тvвдийн Музей, Линь Чжи зочид буудал зэрэг 17 дэд бvтцийн барилга, Шигаазын 2-р дунд сургууль зэрэг 5 дунд сургуулийн барилга, эх нялхас эрvvл мэндийн дамжааны төв, ТӨЗР-ны намын хороо, засгийн газрын ажлын том давхар байшин, Бээжин дэх Тvвдын том давхар байшин зэрэг 12 их барилга эдгээр болно.Нийтдээ 62 том барилга байгаа юм.

2007-12-13
Жаахан фототой ажиллахад амар юмуу гээд пэн таблэт сонирхож явтал, би чинь дэлхий етрөнцийн хөгжлөөс хол хоцорж байгаан байна. (I'm so Yesterday) Манай сайн танил Микорософтыхон маань тач скрийнийхээ хөгжлөөр Апле-г гүйцэхгүйндээ гэж боджийсон чинь бүр айхтар юм хийгээд байж лдээ.
Энэ оны сүүлээр буюу тун удахгүй нийтийн хүртээл болох гэж байгаа Microsoft Surface нь өнөөдөр ашиглагдаж байгаа өндөр технологийг өөртөө шингээсэн гайхалтай ШИРЭЭ юм байна.Ширээн дээрээ утсаа тавьж байгаал бүх ажлаа амжуулах болжийн.
Stevie Bathiche, Andy Wilson нар анх Дижитал(бодит бус) ертөнцийг бодит ертөнцтөй холбох (би шал балай тайлбарлаад байх шиг)санаа сэдсэнээр нууц гэр нь Mulan нэртэйгээр судалгаа эхэлжээ.
Ямар ч физик биетийг мэдрэх бөгөөд, тэр биеттэй дижитал холболт үүсгэдэг(хэрвээ дижитал технологитой бол) гэнээ.
Саяхан Англи хэлний хичээл дээр нэг зөгнөлт зохиол (Ray Bradbury - Veldt) уншсан нь бодитой болжаахшиг байнаа.
2007-10-28
悲しすぎるこのアニメ!!!
見た瞬間俺自身も寂しくなっちゃった。どうかこんな状態になれないよう。
一番うれしいところを探したのだ。
ご覧なさい
2007-10-27
Нээрэн би энэ улиралд их сонин хичээл сонгосышд. "Дуу хөгжим" Сүрхий дуулж хуурдаад, нот энтр бичүүлээд байхгүй лдээ. Ирландын ардын хөгжим, соёлоос судалж байгаа. Ая сонсоол ямар төрлийнх болохыг нь таньж энтр. Тэгээд өнөөдрийн лекцэн дээр Ирланд аялгуу болон Японы үндэсний хөгжим болох бөмбөрийн аялгуу хоёрын хоорондох ялгааны тухай үзлээ. Үзлээ ч гэж биднээр өөрсдөөр нь ялгуулсан. Гэхдээ надад хичээлийн сэдэвнээсээ илүү бөмбөрийн түжигнээн сонсох нь таалагдлаа.
Ер нь их гайхалтай санагдсан. Өмнө нь хэд хэдэн удаа баяр дээр тэр бөмбөрийн дууг нь сонсож байсан болохоор ч тэрүү, бүр хэмнэл дотор нь орчиж байлээ, бараг л босж ирээд...
 
 
2007-10-17
Бүтэн жил дамнан Спорт сонирхогчдын нүдийг амраадаггүй гайхамшигт Европын Аваргуудын Лиг өнөөдөр шувтрагын тоглолтоо хийх гэж байна. Домог болсон Италийн AC Milan, Английн Liverpool багууд хүч үзнэ. Багуудын товч танилцуулгыг доор өгүүлье.

AC Milan

Аваргуудын Лигийн 2 удаагын цомт, Италийн Rossoneri(улаан-хартнууд) буюу AC Milan нь 1899 онд крикетийн багаар анх байгуулагдаж, Англи эзэнтэй байсан учир хотыхоо нэрний Англи дуудлагаар нь Милан хэмээн нэрлэжээ. Италийн Ерөнхий сайд Силвиа Берлускони-н баг юм.
Энэ удаагын тоглолтод Төвийн хамгаалагч Кака гол үүргийг гүйцэтгэнэ гэж тааварлаж байгаа. Гэхдээ Миланы довтлогчоор: Тоголсон баг бүхнээ цомд хүргэж байсан Роналдо, Филиппио Инзагги, Альберто Жилардино нар, хамгаалагчаар: Кафу, Пауло Малдини, Аллесандро Неста, хаалгач: Дида зэрэг өндөр зэрэглэлийн тамирчид хурсан байгаа билээ.

Liverpool FC

Anfield, 1884 оноос Everton FC ийн цэнгэлдэх байсан боловч баг талбайг орхижээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн John Houlding,1892 онд өөрийн цэнгэлдэхдээ зориулж Liverpool FC-г бүрдүүлснээр энэ багийн түүх эхэлдэг. Улаанууд (The Reds) хочтой энэ баг нь 2004-2005 оны Аваргуудын Лигийн цомтой.
Тэд энэ тоглолтод 3:0 эсвэл 3:3-аар тэнцээд торгуулийн цохилтоор буулгаж авна гэсэн таамаглалтай байгаа. Мэдээж довтлогч Петер Кроуч, Куют нар гол үүргийг гүйцэтгэнэ. Мөн хагас хамгаалагч багийн ахлагч Стевен Жиррард түлхүүр болж тоглоно байх.

За ингээд  Аваргуудын Лиг Цомын тэмцээн шувтрах гэж байна. Дэмждэг баг, биширдэг тамирчнаа харан сэтгэл догдлон үзэцгээе.
2007-05-23