What did you learn in school today?  by Pete Seeger

- What did you learn in school today, dear little boy of mine?
    I learned that Washigton never told a lie
    I Learned that soldiers seldom die
    I Learned that everybody's free and
    that's what the teacher said to me
    that's what I learned in school today, that's what I learned in school

- What did you learn in school today, dear little boy of mine?
    I learned that policemen are my friends
    I learned that justice never ends
    I learned that murderers die for their crimes
    Even if we make mistake sometimes
    that's what I learned in school today, that's what I learned in school

- What did you learn in school today, dear little boy of mine?
    I learned our government must be strong
    it's always right and never wrong
    our leaders are the finest men
    and we elect  them again and again
    Even if we make mistake sometimes
    and that's what I learned in school today, that's what I learned in school

- What did you learn in school today, dear little boy of mine?
    I learned that war is not so bad
    I learned about great ones we have had
    we've fought in Germany and in France
    and someday I might get my chance
    that's what I learned in school today, that's what I learned in school

Энэ дууг сонсоод Монгол хэлэнд хөрвүүлмээр санагдлаа. Гэхдээ зөвхөн хэлэнд нь ч бус, утгыг нь бас Монголчуудад тохируулахыг хичээлээ.

- Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?
    Би Чингис хааныг бүхнээс хүчтэй
    бас ухаантай, ариун шудрага нэгэн
    Тэгээд бид түүнийг дууриах ёстойг сурлаа
    Багш өнөөдөр ингэж заасан, өнөөдөр би ийм юм сурлаа

- Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?
    Цагдаа нар ажлаа хийж чадахгүй байгааг
    Цалингаа цагт нь авч чадахгүй байгааг
    Шудрага ёс, энх тунх энэ оронд алга гэж
    Багш өнөөдөр ингэж заасан, өнөөдөр би ийм юм сурлаа

- Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?
    Томчуул нь авилгал аваад багачуул нь өлсөөд байна
    Талбай дээр жагсаад бүгдийг нь буруутга
    Гэхдээ сонгуулиар тэднээс өөр сонгох хүнгүй гэж
    Багш өнөөдөр ингэж заасан, өнөөдөр би ийм юм сурлаа

- Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?   
    Хужаа нар дүүрэд бид нар үгүйрээд
    Хятад хүнийг үзэж болохгүй гэж,
    харсан газраа балбаж хаяаад бай гэж
    Багш өнөөдөр ингэж заасан, өнөөдөр би ийм юм сурлаа

- Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?  
    Ийм л нийгэмд амьдарч байна
    Ирээдүй чинь бүрхэг, бас найдлагагүй
    Ингэж явснаас гадагшаа гар гэж
    Багш өнөөдөр ингэж заасан, өнөөдөр би ийм юм сурлаа

 Уг нт энэ дуу дайныг эсэргүүцэж, бодит байдалд биелээгүй түүх, шудрага ёс, засаг, баатарлаг явдлыг ёгт байдлаар илэрхийлсэн байна. Миний бичсэн нь арай өөр л утгатай болчлоо.
 
Мэдээж хэрэг багш нь ингэж заагаад байгаа хэрэг биш лдээ. Гэвч нийгэм тэр аяараа ийм бодолтой, түүнийг дагаад ирээдүйн иргэд нь ГЭРЭЛ гэгээтэй ирээдүйрүү тэмүүлэхээ больчихвол яана гэж бодлоо. Бид зөвхөн өнгөрснөөрөө амьдраад байгаан бишүү, Чингис хааныгаа л магтан дуулах юм, тэр үнэхээр агуу хүн ч гэсэн, адилхан л хүн байсан гэдгийн санамаар юм. Би жинхэнэ Монгол хүн, гэхдээ Хятад хүнийг үзэн яддаг хүмүүсд дургүй. Тэдэнтэй зэрэгцэн оршоод, хэдэн мянган жил амьдарч ирсэн шигээ бид оршин тогтнож чадна. Иймэрхүү санааг илэрхийлэх гэж ингэж орчууллаа.
Уншсан та ч гэсэн өөрийнхөө орчуулгаа үлдээхийг хүсье.
2007-12-17
Саяхан quek найзын маань явуулсан мэйлийг та бүхэнд хүргэе

What Happens in Heaven...

Диваажинд юу болдог вэ

I dreamt that I went to Heaven and an angel was showing me around... We walked side-by-side inside a large workroom filled with angels...

Би Диваажинд очиж байна гэж зүүдэллээ, нэг Тэнгэр элч надад бүх зүйлсийг тайлбарлаж бид дүүрэн тэнгэр элч нар ажиллаж байгаа нэг том ажлын өрөөнд орлоо
My angel guide stopped in front of the first section and said, "This is the Receiving Section... Here, all petitions to God said in prayer are received..."
Намайг дагуулж явсан Тэнгэр элч эхний хэлтсийн өмнө зогсоод"Энэ бол хүлээн авах хэлтэс. Энд бүх л гуйлт залбирал хүрч ирдэг юм"
I looked around in this area, and it was terribly busy with so many angels sorting out petitions written on voluminous paper sheets and scraps from people all over the world...
Би тэр хавийгаа ажихад, үнэхээр завгүй, маш олон элч нар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гуйлтыг ангилж, яарлик нааж байлаа.
Then we moved on down a long corridor until we reached the second section... The angel then said to me, "This is the Packaging and Delivery Section. Here, the graces and blessings the people asked for are processed and delivered to the living persons who asked for them..."
Тэгээд бид маш урт хонгилоор явж байгаад дараагийн хэлтэс хүрлээ. Тэнгэр элч маань надад"Энэ бол Баглах, түгээх хэлтэс. Бүх ивээл, хариунууд эндээс гуйсан эзэндээ хүрдэг юм"
I noticed again how busy it was there...

There were many angels working hard at that station, since so many blessings had been requested and were being packaged for delivery to Earth...
Энэ хавь мөн л маш завгүй байгааг би анзаарлаа. Мөн л маш олон элч нар олон гуйлтыг нь биелүүлсэн баглаануудыг Дэлхийрүү илгээхээр ажил ихтэй байлаа.
Finally at the farthest end of the long corridor we stopped at the door of a very small station... To my great surprise, only one angel was seated there, idly doing nothing... "This is the Aknowledgment Section..."
Эцэст нь хонгилын хамгийн цаад захад байдаг нэг бяцхаан хэлтсийн өмнө бид зогсоод...  Ганцхан тэнгэр элч энд зүгээр сууж байхыг нь хараад би маш их гайхлаа. "Энэ бол Хариу хүлээх хэлтэс"
My angel friend quietly admitted to me... He seemed embarrassed "How is it that...? There's no work going on here...?" I asked...
гэж миний тэнгэр элч найз маань чимээгүйхэн хэлэв. Тэр сэтгэлээр унасан бололтой. "Яагаад энд ямарч ажилгүй байгаам бэ?" гэж асуулаа
"So sad..." the angel sighed... "After people receive the blessings that they asked for, very few send back acknowledgments. ..
"Үнэхээр гунигтай" гэж тэнгэр элч санаа алдаад... "Хүмүүс ивээлээ хүлээж авчихаад үнэхээр цөөхөн нь л талархалаа ирүүлдэг"
"How does one acknowledge God's blessings... ?" I asked....
"Яаж Бурханы ивээлд талархах вэ?" гэж би асуулаа...
"Simple," the angel answered...
"Маш амархан" элч хариулаад...
"Just say, "Thank you, God...."
"Зүгээр л Бурхан минь баярлалаа" гээд л хэл
"What blessings should they acknowledge. ..?" I asked...
"Тэгвэл хүмүүс ямар ивээлд талархах ёстой вэ?"
"If you have food in the refrigerator, clothes on your back, a roof overhead and a place to sleep you are richer than 75% of this world..."

"Чи хэрвээ хөргөгчиндөө хоолтой, нөмрөх хувцастай, дээвэр доор, унтах газартай байвал чи энэ дэлхийн 75% хүнээс илүү баян байна"
 "If you have money in the bank, in your wallet, and spare change in a dish, you are among the top 8% of the world's wealthy..."
"Чи хэрвээ банкиндаа хадгаламжтай, түрүйвчиндээ мөнгөтэй бол чи дэлхийн чинээлэг 8%д багтах болно"
"And if you get this on your own computer, you are part of the 1% in the world who has that opportunity. .."

"Бам чи энэ зурвасыг өөрийн компютер дээрээ уншиж чадаж байгаа бол, Дэлхийн 1%-д нь оногддог боломжийг олсон байна"
Also...
Бас
"If you woke up this morning with more health than illness... You are more blessed than the many who will not even survive this day..."
"Чи өнөө өглөө, эрүүл өвчингүй сэрсэн бол Өөр бусад энэ өдрийг даван туулж чадахааргүй нэгнээс илүү ивээлтэй юм гэдгээ мэд"
"If you have never experienced the fear in battle, the loneliness of imprisonment, the agony of torture, or the pangs of starvation.. . you are ahead of 700 million people in the world..."
"Чи дайн тулааны аюул, шоронгийн ганцаардал, зовлон шаналал,өлссөнөөсөө болж өвдөх мэдрэмжийг үзээгүй бол чи Дэлхийн 700 сая хүнээс ч илүү амьдарч байна "
"If you can attend a prayer meeting without the fear of harassment, arrest, torture or death you are envied by, and more blessed than, three billion people in the world..."
"Чи хэрвээ хавчлага, гадуурхалгүйгээр залбирал цуглаанд хамрагдаж, нүд үзүүрлэгдээгүй бол гурван тэр бум хүнээс илүү ивээлтэй юм"
If you can hold your head up and smile, you are not the norm, you're unique to all those in doubt and despair..."
"Чи толгойгоо өндийлгөөд инээж байгаа бол энэ чинь энгийн зүйл биш, Чи тахир дутуу согогтой нэгнээс илүү байна, "
Ok..., what now...? How can I start...?
За..., одоо яах вэ, би юунаас эхлэх вэ?
If you can read this message, you just received a double blessing in that someone was thinking of you as very special and you are more blessed than ov er two billion people in the world who cannot read at all...
Чи хэрвээ энэ зурвасыг уншиж чадаж байгаа бол хоёр тэрбум бичиг үсэггүй хүмүүсээс илүү ивээгджээ.
Have a good day..., count your blessings... ,
and if you can, pass this along to remind everyone else how blessed we
all are...
Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй, тэгээд энэ зурвасыг бусдад ямар их ивээлтэйг нь сануулахын тулд дамжуулна уу
2007-12-08


Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий.

Өнөө vдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд хог дээр хэвтэх ч бий.

Хадтай газар хадуур хэрэггvй
Модтой газар савар хэрэггvй
Морьтой хvнд бензин хэрэггvй
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй.

Аргалын эвэр тэмээнд хэрэггvй
Адууны сvvл ямаанд хэрэггvй
Архины лонх шувуунд хэрэггvй
Алтан бөгж сармагчинд хэрэггvй.

Бөөгийн хэрэгсэл ламд гай
Бөхийн зодог эхнэрт лай
Бурхан тахил чөтгөрт дараа
Буу саадаг чавганцад төвөг.

Байгаль болоод хvний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.

Хэн бvхэн балчир хvvхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм вэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр.

Ууланд байхад мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө морьтой загас таарвал ямар вэ ?

Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид огторгуйдаа чимэг
Ойчоод тvрвэл нь дэлхий юу болох вэ.

Хөлийн оймсыг гарт өмсөгвөл ямар вэ
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ
Хөхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ
Хөрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ.

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.

Yлгэрлэвээс өглөө галлах эхнэр
Yд өнгөрөөж босвол хэрэг юун
Yерхэж явсан нөхөр туслах тусаа
Yхсэн хойно санавал тус юун.

Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм төдий
Yймээний жил тvмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд тvvхийн дурсгал төдий.

Учир иймээс амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнийг зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай зvйн дотор яв.

Бусдыг хэлэхээсээ өөрийгөө урьтаж шинж
Буруу зөвөө ухаант хvнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд.

2007-11-21
Лев Толстой -  Дайн ба Энх зохиолоос
Хүн хүнд яаж тусахыг мэдэхгүй ч туссан тусгал нь таны амьдралд гэрэл авчрах болтугай.

Бузар хүмүүс хүчтэй болохын тулд хоорондоо нэгдэцгээдэг бол
Шударга хүмүүс ч бас ингэх хэрэгтэй
***
Үхэл, шархдагсад, гэр бүлээсээ хагацах энэ бүгд ердөө намайг айлгахгүй байна. Би ялалтын тэр агшин, ёслолын жагсаалын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй.
***
Би амьдралд хоёрхон муу зүйл байдаг гэж боддог. Харуусал, өвчин хоёр. Энэ хоёрын эзгүйд л аз жаргал байдаг юм.
***
Миний амьдрал зөвхөн надад зориулагдаагүй. Миний амьдрал тэдэнтэй, тэдний амьдрал надтай хамт байх ёстой
2007-10-11
Чингис хаан Хятадын их эрдэмтэн Чан Чун бумбыг урьсан бичигтээ:

...Гэвч улс гүрнийг жолоодон засахад эс хүрэлцэх газар байх тул бэрхшээнэ. Гол мөрнийг гатлахын тулд онгоц салыг үйлддэг. Дэлхий дахиныг илбэн тохинуулахын тулд эрдэмтэн мэргэдийг урин сонгодог билээ. Хаан минй бие сууринаа сууснаас нааш төр улсыг илбэн засахад сэтгэл хүчнийг ихэд сүйитгэх боловч миний шадар түшмэлийн дотор бас ч надад зөвлөх эрлэмтэн мэргэд хараахан илрээгүй байна. Сурвалжлан сонсвол Цю багш чиний дүр байлал гэгээн тунгалаг, зан суртахуун чигч, үзсэн нь түгээмэл, сонссон нь ончтой, эрдэм гүн, мэдлэг өргөн, ёс ариун, зан төлөв эрхэм богд хүний оворыг агуулж эрхэм хувилгаадын суртлыг бүрдүүлжээ...

*    *    *
1340 онд бичигдсэн Флоренцийн баримтанд Монголчуудын хяналтад байсан Торгоны замын тухай:

Өдөр шөнө аль ч үед ямар ч аюулгүй. Худалдаачид алт мөнгө авч очиход тэндхийн ноёд түүнийг чинь аваад оронд нь цаасан мөнгө өгөх ба түүгээр нь торго болоод юу дуртайгаа авч болно...

*    *    *

Баабарын Монголчууд Нүүдэл суудал 1 дэвтрээс ишлэв.
2007-09-29
Могойг нарийн гэж бүү энд
Хатгаж магадгүй                
Морийг номхон гэж бүү энд
Өшиглөж магадгүй             
*      *      *      *
Нөхөр сайтай хүн
Нөмөр сайтай гэр
*      *      *      *
Богд эхээс                   
Буур ингэнээс (төрдөг)
*      *      *      *
Болох цагт Бурхан
Булах цагт гэлэн 
*      *      *      *
Арслангийн зориг үнэгэнд хэрэггүй
Үнэгний заль арсланд тусгүй

*      *      *      *
...Наадан цэнгэж явахад
Нялх унага мэт яв   
Наад цаад лугаа цавчилдахад         
Начин шувуу мэт туйлан довтолж яв
Ханьсан ижилдэн явахад     
Хашин бяруу мэт Ханилан яв
Харьтан дайсан лугаа харвалдахуйд
Харцага шувуу мэт Довтлон яв...      
2007-09-04
Эргэж буцахгүйн төлөө
Энэ хундагыг өргөе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгүйн төлөө !

Бусдаас дутуу байж илүү гэж
Буруу ойлгоод инээдэм болохгүйн төлөө
Хөвчин дэлхийн хүчтэнтэй зиндаархах гээд
Хөлд нь үрэгдэхгүйн төлөө !

Хайртыгаа гээд дайсандаа
Хаалгаа нээж өгөхгүйн төлөө
Бусдын доромжлон байгааг мэдсээр байж
Буруу ойлгосон болж худлаа инээхгүйн төлөө !

Товчоор хэлбэл хэн хүнгүй
Толгой бөгс хоёроо солихгүйн төлөө
Эхний бөгөөд эцсийн
Энэ хундагыг өргөе !
2007-08-27

Амжилтанд хүрэхэд нууц гэж үгүй. Гагцхүү нэг ч цаг, нэг ч минутыг бүү алд

* * *

Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн

* * *

ЧУХАЛХүн болгон алдаа хийдэг бол АГУУ хүмүүс л алдаагаа хүлээдэг

* * *

Хэрвээ та зодуулна гэж бодож байвал, өөрийгөө зодуулсанд тооц
Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал, зүрх тань хэзээ ч хүрэхгүй
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал, ялагдаж л таарна

 

* * *

Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.

* * *

Амьдрал дандаа богинохон санагддаг
Агуулга дүүрэн амьдарсны эцэст л урт болдог

* * *

2007-08-27