2007-12-17
Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?
What did you learn in school today?  by Pete Seeger

- What did you learn in school today, dear little boy of mine?
    I learned that Washigton never told a lie
    I Learned that soldiers seldom die
    I Learned that everybody's free and
    that's what the teacher said to me
    that's what I learned in school today, that's what I learned in school

- What did you learn in school today, dear little boy of mine?
    I learned that policemen are my friends
    I learned that justice never ends
    I learned that murderers die for their crimes
    Even if we make mistake sometimes
    that's what I learned in school today, that's what I learned in school

- What did you learn in school today, dear little boy of mine?
    I learned our government must be strong
    it's always right and never wrong
    our leaders are the finest men
    and we elect  them again and again
    Even if we make mistake sometimes
    and that's what I learned in school today, that's what I learned in school

- What did you learn in school today, dear little boy of mine?
    I learned that war is not so bad
    I learned about great ones we have had
    we've fought in Germany and in France
    and someday I might get my chance
    that's what I learned in school today, that's what I learned in school

Энэ дууг сонсоод Монгол хэлэнд хөрвүүлмээр санагдлаа. Гэхдээ зөвхөн хэлэнд нь ч бус, утгыг нь бас Монголчуудад тохируулахыг хичээлээ.

- Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?
    Би Чингис хааныг бүхнээс хүчтэй
    бас ухаантай, ариун шудрага нэгэн
    Тэгээд бид түүнийг дууриах ёстойг сурлаа
    Багш өнөөдөр ингэж заасан, өнөөдөр би ийм юм сурлаа

- Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?
    Цагдаа нар ажлаа хийж чадахгүй байгааг
    Цалингаа цагт нь авч чадахгүй байгааг
    Шудрага ёс, энх тунх энэ оронд алга гэж
    Багш өнөөдөр ингэж заасан, өнөөдөр би ийм юм сурлаа

- Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?
    Томчуул нь авилгал аваад багачуул нь өлсөөд байна
    Талбай дээр жагсаад бүгдийг нь буруутга
    Гэхдээ сонгуулиар тэднээс өөр сонгох хүнгүй гэж
    Багш өнөөдөр ингэж заасан, өнөөдөр би ийм юм сурлаа

- Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?   
    Хужаа нар дүүрэд бид нар үгүйрээд
    Хятад хүнийг үзэж болохгүй гэж,
    харсан газраа балбаж хаяаад бай гэж
    Багш өнөөдөр ингэж заасан, өнөөдөр би ийм юм сурлаа

- Миний хүү өнөөдөр ангидаа юу сурсан бэ?  
    Ийм л нийгэмд амьдарч байна
    Ирээдүй чинь бүрхэг, бас найдлагагүй
    Ингэж явснаас гадагшаа гар гэж
    Багш өнөөдөр ингэж заасан, өнөөдөр би ийм юм сурлаа

 Уг нт энэ дуу дайныг эсэргүүцэж, бодит байдалд биелээгүй түүх, шудрага ёс, засаг, баатарлаг явдлыг ёгт байдлаар илэрхийлсэн байна. Миний бичсэн нь арай өөр л утгатай болчлоо.
 
Мэдээж хэрэг багш нь ингэж заагаад байгаа хэрэг биш лдээ. Гэвч нийгэм тэр аяараа ийм бодолтой, түүнийг дагаад ирээдүйн иргэд нь ГЭРЭЛ гэгээтэй ирээдүйрүү тэмүүлэхээ больчихвол яана гэж бодлоо. Бид зөвхөн өнгөрснөөрөө амьдраад байгаан бишүү, Чингис хааныгаа л магтан дуулах юм, тэр үнэхээр агуу хүн ч гэсэн, адилхан л хүн байсан гэдгийн санамаар юм. Би жинхэнэ Монгол хүн, гэхдээ Хятад хүнийг үзэн яддаг хүмүүсд дургүй. Тэдэнтэй зэрэгцэн оршоод, хэдэн мянган жил амьдарч ирсэн шигээ бид оршин тогтнож чадна. Иймэрхүү санааг илэрхийлэх гэж ингэж орчууллаа.
Уншсан та ч гэсэн өөрийнхөө орчуулгаа үлдээхийг хүсье.
Бичсэн: hikari | цаг: 16:03 | Хэлэг үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сайн уу?
Юу бна даа?ойрд блогийг чин уншилгүй удлаа.хичээл ном сайн биздээ.Манай хичээл амартсоон.дэмий шахуу л бна.за тгээд бичээд бгаарай.би бол уншаал бгаа шүү
Бичсэн: bilegt13 (зочин) цаг: 02:42, 2007-12-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax