Дасал болсон дотуур байрныхаа бяцхан өрөөнөөсөө гараад, энгийн орон сууцны 103 тоотод нүүж ирлээ. 3 сарын 15ны өдрийг нүүдэл суудал гэж нэрлий. Анх Японд ирэхдээ ганц чемодан бас нэг үүргэвчтэй ирж байсан би, хуримтлуулсан "новшоо" зөөх гэж бүхэл өдрийг зарцууллаа. Зах дээр "зам тавь, зам тавь" гээд түрээд байдаг тэрэгний талаас ч жижкэн түрдэг тэргээр 3,4 зөөлөө.

өрөөндөө орж ирээд компүүтрээ дэлгээд интернэт ажлуулсан чинь холбогдчдог байшд. Вайрлесс холболттой хөршүүддээ баярлалаа ХЭХЭ.

2008-03-16
Удаан хугацаанд чимээгүй байлаа, интернэтээс хөндийрнө энтр гэж юм ярисаар байгаад, бүр алга болчдог байшд.

Тэгээд ер нь "хувцсаа" сольё гэж бодоод хээдэр, скин энтрээ шинэчиллээ. Мөн өөрийхөө зургийг томхоноор тавьчихлаа. кэкэ Өмнө нь бараг харуулж байгаагүй санагдаж байна. Жилийн өмнөөс зургаа тавихаа больсон санагдана.

За тэгээд шинэ дүр төрхөө шинэ бичлэгээрээ баяжуулж байх болноо.


(өмнөх загвар)
2008-03-10

Удахгүй Кристмас болохнээ. Сэтгэл зүрх догдлоод ямар нэг юм хүлээгээд байх шиг. Тэртээ 2000аад жилийн өмнө яг энэ өдөр Бурхан хүн төрөлхтөнд агуу бэлэг өгжээ. Бэлгийг аваад баярладаг хүн ч байна, авахгүй гээд зугтаадаг хүн ч байх юм, авсан хирнээ баярлалаа ч байхгүй муу жаалууд байнаа. Би сүүлийх нь болж байх шиг байгаан. Өөрийгөө Христэд итгэгч хэмээдэг, авралын бэлгийг дуртайяа хүлээн авсан ч чин итгэлийн амьдралаар замнахгүй яваадаа. Төөрж будилж хазайснаа мэддэг болохоор зүрх сэтгэл минь хоосон оргих нь бүр хэцүү.

Өдөр бүрийхээ явдлыг Түүнтэй ярилцаж, Түүнээр удирдуулахад жинхэнэ итгэгчийн амьдрал оршиж байдаг. Гэтэл гэмт минийхээр бол зав гарвал Бурхантай ярина, асуудал тулгарвал Эзэнээс гуйна. Өөрөөр хэлбэл Тэр миний хувьд Бурхан гэдэг байр суурь дээр байхгүй, туслагч гэдэг дээр аваачсан шиг байна. Уг нь ч үнэхээр гуйсан бүхнээ, асуусан бүхнийг минь цэцэн ухаанаар хариулж өгдөг лдөө (Түүнд талархая) тэхээр үнэхээр сайн Туслагч. Харин Тэр надаас “найз чинь, эзэн чинь, Бурхан чинь байя” гэдэг. Найз байхын тулд би Түүнтэй байнга ярьдаг, Эзэн гэж хүлээн зөвшөөрөхийн тулд би Түүнийг дагадаг,  Бурхан хэмээхийн тулд би эдгээрийг бүгдийг үйлдэх хэрэгтэй, Баярлалаа гэж хэлэх хэрэгтэй гэж санаж байна.

 

Баярлалаа Их Эзэн минь. Миний амьдралын талбар бүрийг түшин тулж, хэрэгцээт бүхнээр минь хангаж байгаад маш их баярлалаа. Энэ бичлэгийг хоёр долоо хоногийн турш бага багаар бичиж байгаа болохоор өөрчлөлтүүд өөрт минь илт мэдрэгдэж байна. Өнөөдрөөс хойш ч өдөр өдрөөр сэтгэл зүрх минь дүүрэн дүүрсээр бялхах болтугай. Амен

 

Бас нэг сэтгэл зүрхний асуудал надад байдаг юм. Энэ ч бас зай завсаргүй дүүрэн байгаасай. Энэ талбар ч мөн Эзэнээр ивээгдэж байгааг хэлэхэд таатай байна.

 

Тэгээд сэтгэл ханамж ч дүүрэн, талархах сэтгэл ч дүүрэн, хайр сэтгэл нь ч дүүрэн, элэг зүрх ч бүтэн, Бурханд хандах зүрх минь бас бялхаж байхын төлөө Амен

2007-12-11
нэр・・・・・・・・・・・・・・・・・・・・・・hikari(хоч нэр)
хүйс・・・・・・・・・・・・・・・・・・・・・эр
төрсөн огноо・・・・・・・・・・・・・1988он 4сарын 22
төрөлх газар・・・・・・・・・・・・・Монгол улс Улаанбаатар хот
дундаж унталтын цаг・・・・・・7 цаг гаран
сэрэх цаг・・・・・・・・・・・・・・・・・5цагт
сонирхол・・・・・・・・・・・・・・・・ном, блог зэргийг унших, кино үзэх, зураг авах
өөрийн машин・・・・・・・・・・・байхгүй
санал болгох ном・・・・・・・・Библи, Дэлхий хавтгай(Дэлхий бөөрөнхий биш)
санал болгох кино・・・・・・・・Эх Оронч, Гайхамшигт оюун ухаан, Элизабэттаунь
санал болгох вэб хаяг・・・・・wikipedia,asahi news,bugdeeree.mn


name・・・・・・・・・・・・・・・・・・・・hikari(nickname)
sex・・・・・・・・・・・・・・・・・・・・・・male
birth date・・・・・・・・・・・・・・・・・22/April/1988
hometown・・・・・・・・・・・・・・・・Ulaanbaatar Mongolia
average sleeping time・・・・・・less than 7h
wake-up time・・・・・・・・・・・・・・around 5 am
interest・・・・・・・・・・・・・・・・・・・reading, movie, photograph
car・・・・・・・・・・・・・・・・・・・・・・・don't have
recomending book・・・・・・・・・Bible,World is Flat
recomending movie・・・・・・・・The Patriot, A Beautiful Mind,Elizabethtown
recomending web・・・・・・・・・・wikipedia,asahi news,bugdeeree.mn


名前・・・・・・・・・・・・・・・・・・・・・・hikari(ニックネーム)
性別・・・・・・・・・・・・・・・・・・・・・・男性
生年月日・・・・・・・・・・・・・・・・・・昭63年4月22日
出身・・・・・・・・・・・・・・・・・・・・・・モンゴル・ウランバートル
平均睡眠時間・・・・・・・・・・・・・・7時間未
平均起床時間・・・・・・・・・・・・・・朝5時ごろ
趣味・・・・・・・・・・・・・・・・・・・・・・本やブログを読む、映画を見る、写真撮る
乗っている車・・・・・・・・・・・・・・・無
オススメ本・・・・・・・・・・・・・・・・・聖書、フラット化する世界
オススメ映画・・・・・・・・・・・・・・・The Patriot, A Beautiful Mind,Elizabethtown
オススメウェッブ・・・・・・・・・・・・wikipedia,asahi news,bugdeeree.mn
2007-12-06
Бурханы ивээлээр би үнэхээр сайн найзуудтай хүн юмаа.
Бүр хамгийн сайн найз маань намайг төрөхөд л хүлээж байсан гэлтэй санагддаг. Үнэндээ бол бид нар үеэлүүд юм лдаа. Гэхдээ би яагаад ч юм НАЙЗ гэж харьцах дуртай. Багаасаа хэлхэлдэж, өсвөр насандаа хүртэл өвөр түрийдээ орж унтдаг байсан болохоор нэг нэгнээсээ нуух юм үгүй сайхан нөхөрлөл байгаа юм.
Би мөн ээж аавдаа маш их баярлах ёстоймаа. Тэдний найз гэж  сайхан хүмүүс, тэр хүмүүсийн хүүхдүүд гэж миний сайн найзууд. Бас л дээр доороо мэдэхгүй бужигналдаж өссөн, одоо ч гэсэн сайн найзууд хэвээрээ.
Хүн болгон л арван жилийн үерхлийг гүйцэх анд нөхөр гэж байдаггүй юм гэдэгсэн. Би ч бас ахлах сургуульд байхдаа насныхаа найзуудыг олж, тэдэндээ зэмлүүлж, магтуулж, тэднээрээ бахархаж явна. Харин хөлсөө гартал хөөцөлдөж, амаараа ДИДАН буудан тоглож яваагүй ч, санаа бодлыг маань сонсож, шүүмжилж, амьдарлын аар саархан зүйлээсээ эхлээд ирээдүй, ээж аав болох үеээ хүртэл хоорондоо хэлэлцдэг хэдэн найз бий. Тус тусдаа өөр өөрсдийн бодолтой болохоор маргалдаж мэтгэлцэх үе байх ч хэзээд итгэж болох нөхөдтэй хүн юмаа би.
Христ итгэлт хүний хувьд сүнсний найз гэдэг маш чухал байдаг. Сүмд яваад хамгийн анхнаас нь эхлээд одоог хүртэл найзалж буй нэг сайн анд байгаа. Жаргал зовлон, сэтгэл эмзэглэлээ хуваалцаж суудаг болохоор ч тэрүү, угаас Бурхан тэгээд заяачихав уу, юмыг үзэх өнцөг, аливааг сонжих сонирхол нь ер нь надтай нилээн төстэй.

Бүхний найз бол хэний ч найз биш юм гэсэн. Энэ үгийг нэг их баримталдаггүй ч гэсэн өөрийн зангаасаа ч болдгуу НАЙЗ болох хүндээ жаахан өндөр  шалгууртай ханддаг. Хэр баргийн найзласан хүнтэйгээ амьдарлаа хуваалцаад байдаггүй нь миний нэг хүйтэн тал. Гэхдээ бүр хөндий хүнтэйгээ болохоор дотно ярьчихаж чадаад байдаг эвгүй зантай.
Би мэдээж өөрийн найз нараараа бахархдаг, бас хүндэлдэг. Олон талбар дээр янз бүрийн ааш араншин, төлөв байдалтай найзууд байдаг ч, ялгалгүй зүрхээ хуваалцаж чаддаг нь миний сайн найзуудын ач гэлтэй. Өөр өөр учралаар холбогдсон миний сайн найзууд бие биенийгээ танихгүй, надтай харилцах хэв маяг нь тэс ондоо ч бүгд л миний сайн найз, юугаар ч сольж үл болох эрхэм андууд минь юмдаа.

....
ер нь нэр бичээгүй нь дээр шиг байна хэхэ (сүүлд засварллаа)
....

          нартаа. Та нарыхаа төлөө би Бурханд талархая, бас үргэлж сайн сайханы чинь төлөө залбирнаа. Мөн нэрийг нь дурдаагүй ч надтай хамт баярлаж уйлдаг та бүхэндээ баярллаа. Та нарыхаа итгэлийг алдахгүй ээ, харин та нар ч миний итгэлийг алдахгүй шүү. Үргэлж хамтдаа, ихийг хийнээ.
2007-9-28

2007-11-23

Уудам тал, урсах горхи, хөх тэнгэр хүлэг морьдоо хайрлах гэж би энэ Монгол нутагт мэндэлжээ. Гарвал угсаагаараа бахдсандаа харин биш өнөө цагийхаа өнгө төрхийг хараад уйлахдаа л энд ирсэн боловуу.
Дасал болсон салхи нь нүүрсний утаатай холилдож, танил байсан хүмүүс нь авирын муухайтай холилдож байхад би өнөөдөр ч уйлсаар л байна. Хэдийгээр сав л хийвэл эх орон гэж хашгирч эдүгээгийн явдлыг шүүн буруушаах дуртай ч өчүүхэн надад одоогоор хийсэн зүйл алга байна, эрт нэг цагт Голландыг дарлаж байсан Испаны эсрэг ард олон нь Улс орноо алдаж байсанд орвол усанд живүүлсэн нь дээр хэмээн далайн усыг хаагч даланг сэтлэн хотоо дайсантайгаа бас өөрсдөө живж байжээ. Үүнтэй адил явдал түүхийн тавцанд олон гарч байлаа. Наполеоны байлдан дагуулалд гал голомт соёл иргэншлээ сөхрүүлэхгүй гэсэндээ гэр орон мал ахуйгаа шатаасан түүхч Москва хотод байдаг. Эмгэнэлт боловч эрэлхэг эдгээр түүхийг сонсуут хөл тэнцсэн шороон дээрээ хүний муу нь орогнохыг үзэхгүйн тул амиа золихгүй юмаа гэхэд амьдралаа зориулахсан, алд биеэ тушаадаггүй юмаа гэхэд алдрын тань төлөө тууштай зүтгэхсэн гэж тэмүүллээ. Төрийг удирдсан түшмэл хүн болсонч, түмний дундах эгэл ард явсанч бай даруухан бөгөөд бяцхан чулуу түүхийн буурал талд үлдэж Миний Монголын өнө удаан хөгжил цэцэглэл Миний чулууг бага ч болов мэдэх болтугай.  

 

 

2006-11-07