2006-11-07
Миний Чулуу

Уудам тал, урсах горхи, хөх тэнгэр хүлэг морьдоо хайрлах гэж би энэ Монгол нутагт мэндэлжээ. Гарвал угсаагаараа бахдсандаа харин биш өнөө цагийхаа өнгө төрхийг хараад уйлахдаа л энд ирсэн боловуу.
Дасал болсон салхи нь нүүрсний утаатай холилдож, танил байсан хүмүүс нь авирын муухайтай холилдож байхад би өнөөдөр ч уйлсаар л байна. Хэдийгээр сав л хийвэл эх орон гэж хашгирч эдүгээгийн явдлыг шүүн буруушаах дуртай ч өчүүхэн надад одоогоор хийсэн зүйл алга байна, эрт нэг цагт Голландыг дарлаж байсан Испаны эсрэг ард олон нь Улс орноо алдаж байсанд орвол усанд живүүлсэн нь дээр хэмээн далайн усыг хаагч даланг сэтлэн хотоо дайсантайгаа бас өөрсдөө живж байжээ. Үүнтэй адил явдал түүхийн тавцанд олон гарч байлаа. Наполеоны байлдан дагуулалд гал голомт соёл иргэншлээ сөхрүүлэхгүй гэсэндээ гэр орон мал ахуйгаа шатаасан түүхч Москва хотод байдаг. Эмгэнэлт боловч эрэлхэг эдгээр түүхийг сонсуут хөл тэнцсэн шороон дээрээ хүний муу нь орогнохыг үзэхгүйн тул амиа золихгүй юмаа гэхэд амьдралаа зориулахсан, алд биеэ тушаадаггүй юмаа гэхэд алдрын тань төлөө тууштай зүтгэхсэн гэж тэмүүллээ. Төрийг удирдсан түшмэл хүн болсонч, түмний дундах эгэл ард явсанч бай даруухан бөгөөд бяцхан чулуу түүхийн буурал талд үлдэж Миний Монголын өнө удаан хөгжил цэцэглэл Миний чулууг бага ч болов мэдэх болтугай.  

 

 

Бичсэн: hikari | цаг: 13:58 | Би
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


вааув
саин бну ахаа та мундаг юумааа маш таалагдлаа би бас нээнээ заавал надад төрөлхиин авяаас бий хаха .амжилт хүсье үргэлжлүүлээрэй.................. Applause Applause Applause Applause



Бичсэн: anar (зочин) цаг: 17:12, 2007-10-17 | Холбоос | |


hi
hi bi naki bna mongolchuud iim l bodoltoi baih estoi shvv dee chamair bi vneheer ih baharhaj bna shvv
Бичсэн: sarnai_2006 цаг: 14:49, 2007-03-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax