2006-11-14
Эх түүхээ судлахын ач холбогдол

Найман зууны тэртээ Дэлхий хэмээх орон зайд Монгол гэгч ард түмэн анх нэрээ цуурайтуулж талын цагаан гэр дотор тивийн хэргийг шийддэг байсан гэдэг. Мөн эртний соёл иргэншлийн толгой Ромын эзэнт гүрнийг балмагдуулж байсан Хүннү нарыг Европчууд сайн мэднэ. Эд бүгд бидний бахархах, омогших өвөг дээдсийн минь үлдээсэн өв, бусдад гайхуулах эрдэнэ юм.

Эгэл даруу байсан уудам талын нүүдэлчид яаж энэ их хүчийг олсон талаар энэ мянганы турш шагшин шуугисан билээ. Гэтэл энэ түүх маань хэтэрхий сайхан учраас үүнийг гуйвуулан, өөрийн болгох хүсэл бусдад төрдөг байна. Чингис хаанаас эхлээд Бөртэ Чоныг ч хүртэл өөрийн мэт үзэл санаа оруулан гуйвсан түүх дэлгэрүүлдэг Хятадын зохиолчдын Чингис хааныг өөрийн болгох гэсэн хүсэл, ойрхи дорнод, дундад азийн түүхч зохиолчдын Монголчууд харгис балмад, алуурчид байсан гэх үзэл. Тэр бүү хэл Монгол газар нутгийг минь өмчлөх гэсэн суртлууд олон байдаг.

Гэтэл бид үнэн эх сурвалжаа мэдэхгүйгээсээ болоод өөр хэнд ч олдохгүй үнэт баялгаа бусдын гарт тавиад өгөх гэжүү.

Монголчууд түүхэндээ мандаж явсан, доройтож явсан. Гэхдээ амжилтад нь бардамнаж цээжээ дэлдэлгүй, алдааг нь үгүйсгэж сохроор шүтэлгүй, судалж суралцсан үнэнээ Дэлхийн чихэнд эрх мэдэлтэйгээр тунхагладаг байвал бидний түүх халдашгүй дархан болно гэж би итгэдэг.

Бичсэн: hikari | цаг: 14:15 | Бодол санаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Үнэн худлыг бид өөрсдөө л шүүж хойч үедээ үнэн зөв түүхийг өвлүүлж өгөх хэрэгтэй
Бичсэн: Ундрал (зочин) цаг: 08:47, 2020-09-06 | Холбоос | |


like
Бичсэн: Зочин цаг: 21:19, 2015-10-20 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 19:24, 2010-10-07 | Холбоос | |


тэгэхийн тулд юу хийх ёстой вэ
Бичсэн: dadido цаг: 10:43, 2010-09-12 | Холбоос | |


санал нэгдэж байна гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 23:28, 2010-09-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax