2008-10-18
Догдлов
Монголоос буцаж ирчээд сэтгэл санаа ер нь тавгүй, сав л хийвэл уйтгарлаад байдгаа ойрноос больчихлоо. Хичээл, ажил гээд сатаарах юм ихтэйдээ л тэгж байгаа байхдаа. Хичээлийн өдөр бол бараг л нэгэн хэвийн өглөө бослоо, хичээлдээ явлаа хэдэн цагийн дараа дууслаа, ажилдаа явлаа, гэртээ хариад унтаа. Амралтын өдрүүд ч нэг их сонирхолтой биш. Өглөө бослоо гэж бодоод цагаа харахлээр 12 болж байна. Босоод л удаагүй байтал унтах болчино. Бүтээсэн юм ч байхгүй, хүнд ярих сонин сайхан ч байхгүй, жаахан тиймэрхүү л болоод байндаа.
Харин гурав хоногийн өмнө нэг том шийдвэр гаргаад ганцаараа аялалд гарахаар шийдлээ. Сурприйз гэж нэрлээд байгаа энэ аялал маань одоохондоо хэнд ч мэдэгдээгүй байгаа(тодорхой тооны хүнээс бусад). Ээж маань Сингапурт хагалгаанд орох гээд байж байгаа, тэнд бас миний ахын гэр бүл байдаг. Сурприйз маань, би тэдэн дээр гэв гэнэт яваад очих юм байгаан. Сингапурт нэг л хүн мэдэж байгаа. Хуйвалдаж байгаад л... Энэ бичлэгийг маань унчихгүй гэж найды

Харин ойрноос энэ бодлоосоо болоод бага зэрэг догдлоод байнаа. 2жил гаруй уулзаагүй ахындаа очно, зүс мэдэхгүй ч ээжид маань тусалсан олон олон хүмүүсийг харна гээд байж суухын арга алгаа. Одоо ч тийшээ очих өдрөө хоног тоолон хүлээж байндаа. Догдлоод л...
Бичсэн: hikari | цаг: 22:23 | Блог тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Ээжийн чинь төлий залбирч л сууя даа. Бага ч гэсэн туслах гэж оролдоогүйд уучлаарай.. Sad
Монголд ер нь цаг яагаад ч юм их хурдан өнгөрдөг... За тэгээд бүх зүйлд чинь амжилт хүсье!
Ээж чинь хагалгаа нь амжилттай болж хурдан эдгэх болтугай! happy
Бичсэн: xvv цаг: 22:35, 2008-10-20 | Холбоос | |


BIG surprise болно доо. Амжилт хүсье. Чиний аялал бусад хүмүүст surprise болохоос илүү чамд өөрт чинь том нээлт болно гэж итгэжийнэ. За үүргэвчээ үүрээд замдаа гар даа. Богц дүүрэн сонин хачин, эрч хүчтэй ирээрэй.
Бичсэн: honzo цаг: 04:08, 2008-10-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax