Эртээр нэг ном орчуулах тухай дурдаад өнгөрсөн. Сэтгэгдэл бичсэн хүнд маш их баярлаж байна.
Уг нь орчуулахад их амархан ном юм шиг билээ. Гэхдээ над шиг хүнд яалт ч үгүй туслалцаа хэрэгтэй байгаан.

ийм ном орчуулъюу гэж бодож байна. Хамтрах хүн байвал бүх юм нээлттэй.

2008-11-13

Би нэг ном орчуулах гээд ойрдоо бодоод байгаа юм. Өмнөх үгийг нь л орчуулахад над шиг хүн бүтэн долоо хонох юм билээ. Тэгэхээр надаас илүү чадвартай бас олуулаа орчуулбад их зүгээр санагдлаа. Ер нь ном орчуулсан туршлагатай хүмүүс байвал заавар зөвөлгөө байвал хэлээрэй.

Гэхдээ би энэ номыг яг таг мэргэжлийн үг хэллэгтэй, сүрхий ном болоосой гэж хүсэхгүй байгаа. Оюутнуудад л ойлгомжтой байвал гэж бодоод байна. сонирхсон хүн байвал холбоо бариарай. Дашрамд хэлэхэд ямар ч ашгийн юм хараагүй болохоор аягүйд бол хэвлэхгүй ч байж магад. Хэрвээ орчууллаа гэхэд, аль болох олон хүнд хүрж л байвал ямар ч аргаар нийтэлж магадгүй болохоор сайн дураар орчуулалцах англи хэлний багахаан мэдлэгтэй, мэргэжлийн бус хүмүүсийг урьж байна.

2008-10-24
Найзаасаа ном зээлж уншлаа. Найзад зохиогч нь дурсгасан юи билээ. Нимкэн, жижигхэн миний унших дуртай ном байлээ.
Зохиогч номоо охиндоо зориулж бичсэн шиг байсан. Гэхдээ яахав, түүний охины насны бүх залуусд илүүдэхгүй л болов уу. Неру-н охиндоо бичсэн захидлуудтай төстэй санагдаад их сонирхож уншлаа.

Гарчиг дээрээ гарсан шигээ, түүх гэхээс илүү түүхийн учир холбогдлыг илүү тайлбарлаж бичжээ. Тэр ч утгаараа зохиогчийн хувийн үзэл бодол нэвт шингэсэн байлээ. Гээд яахав охиндоо бичсэн юм чинь, нийтийн хэвлэл мэдээллийн хэргэсэл биш...

Уншаад үзэхэд хаях зүйл, авах зүйл ихтэй ааг амт нь таарсан гэдэг билүү, надад лав уншихад таатай байлаа. Би ямар сүрхий редактор биш, уншигч залуу үеийн нэгэн нь болж дүгнэхэд ийм байна.
Аа тийм, үг, утгын алдаа хэд хэд байсан(миний л мэдэхийн)
2008-04-04
Эхнэр нөхөр хоёр Кристмасын өдөр, холын замд хэрхэн алжаалаа тайлсныг Нэнси Ликоурт өгүүлжээ.

Есүсийн төрсөн өдөр, баярын үе учраас замын түгжрэл ихтэй, дээр нь маш их халтиргаатай байсан. Хот хоорондын автобусаар явж байсан бид Ванкуверын захын хэсэгт автуснаасаа буугаад хоног төөрүүлэхээр болов. Нэг их холгүй байсан аятайхан буудалд очин хоёр хүний өрөө асуутал
-Жаран доллар, гэхдээ одоо бэлэн өрөө алга. Кристмас болж байгаа учир сул өрөө гарна гэж хэлж чадахгүй нь
гэж хариулав.
-За тэгвэл бид явъя, баярлалаа
Гадаа гудамжинд гараад "би үнэхээр тийм их мөнгө төлөх сонирхолгүй байна" гэсэнд нөхөр маань "арай дэндүү юм, эцсийн эцэст ердөө ганцхан шөнийг л өнгөрөөх хэрэгтэй. За явъя, муу ч гэсэн хямдхан өрөө олох гээд үзье " гэлээ
Бид өөр хямдхан буудал хайж цааш явлаа. Хэдэн байшин өнгөрөөд явж байтал "Батлер Хотел" гэсэн бяцхан гэрлэн тэмдэг улаан ногоон өнгөөр асаж унтран анивчиж байгаа нь харагдлаа. Түүнийг очиж үзэхээр шийдэв.
    Тэгээд явж ортол цонхны цаана баахан хятад хүмүүс зурагт харж сууна. Үйлчлэгч гарч ирэхийг нь хүлээж суухдаа би ханан дээо "зээлийн картаар төлбөр хийхгүй. Утсаар ярих - 15 цент, Оператор дуудах - 25 цент" гэсэн бичиг байгааг харлаа. Тэгж байтал арав орчим насны нэгэн жаалхүү гарч ирлээ.
-Хоёр ортой өрөө ямар үнэтэй вэ?
Жаалхүү цааш эргэн ээжээсээ хятад хэлээр асуусанд эх нь түүнд нэг юм хариулав. Хүү эргэн хараад "арван долоон доллар" гэлээ.
Яах вэ харин боломжийн үнэ байна, бид бараг тэр дор нь мөнгөө өгчих шахсан боловч юуны өмнө эхлээд өрөөгөө үзсэн нь дээр байх гэсэнд бодол төрөв. "Бид өрөөгөө үзэж болох уу" гэсэнд жаалхүү биднийг хурц ногоон өнгөтэй цахилгаан шат уруу дагуулж орууллаа.
    Бид долоон давхарт очоод, тод улаан ногоон өнгөөр алаглуулж будсан ханатай хонгил, бүдэгхэн улалзах гэрэл зэргийг хараад уртаар санаа алдав. Ингэж явсаар хог шороо болсон, ердөө л ганцхан нимгэн даавуутай ор, хуучин тавилга бүхий жижигхэн өрөөнд оров. Нөхөр бид хоёр бие биенээ харан зогсоно.
"За за, ганцхан шөнө хононо шүүдээ. Болно болно" гэж би хэлэв. Бид тооцоогоо хийчихээд өрөөндөө орж, орон дээрээ сууцгаалаа. Салхи оруулахаар цонхоо онгойлгов. Би тэр буудлын цонхоор төв гудамж харагдана гэж бодож байсан маань эндүүрэл ажээ. Арваад алхмын цаана яг бидний буудал шиг өөр нэг байшингийн хана харагдана. Цонхоор харагдах юм ердөө энэ.
    Урам хугарсан намайг хараад нөхөр маань "За яахав, нэг их сайхан биш ч гэсэн Кристмасын хувьд болно доо" гэв. Би чихэндээ итгэж ядан
- Юу гэнээ? гэж асуусанд
- Энд бүх юм нь Кристмасын улаан ногоон өнгөөр будагдсан байнашүүдээ. гэж тэр хариулав
Бид хоёр инээлдлээ. Тэр үдэш бид орондоо орж амрах гэтэл гарч бие засмаар санагдлаа. Өрөөнд халуун ус  байхгүй, усанд орох тэвш ч алга. Нийтийн бие засах газар хонгилын нөгөө талд. Замдаа би архи ханхлуулсан ахимаг насны хэд хэдэн хүнтэй тааралдлаа.
    Буудлын өрөө тасалгаануудад хямд радио дуугарч, хоол ундны хурц үнэр ханханла. Энэ лав зүгээр нэг буудал биш байхаа гэсэн бодол надад гэнэт төрөв. Эдгээр хүмүүс ийм жижиг умгар өрөөнүүдэд тоосон шинжгүй амьдарч байна.
    Бид ядуу борчуудын ертөнцөд ирсэн байлаа. Энэ бол миний мэдэх ертөнц биш. Амьдралдаа арчаагүй эдгээо хүмүүстэй хамт би энд юугаа хийж байнаа? гэж бодоод өрөөрүүгээ яаран буцлаа.
    Даавуу дэвсгэр нь үрчийсэн, намхан модон орон дээр би унтаж чадсангүй. Бурхан минь баярын энэ шөнө хэзээ дуусах вэ? гэж би дотроо бодлоо.
    Дараа нь шөнө дунд гурван цаг болж байхад зочид буудлын эсрэг байшинд амьдардаг хүн гэрлээ асаалаа. Тэр гэрэл манай өрөөг бараг бүхэлд нь гэрэлтүүлнэ. Тэнд цонхны хөшиг ч байсангүй. Би энэ бүгдийг цааш тэвчиж чадсангүй. Энэ аймшигтай газар баймааргүй санагдлаа.
- Чи сэрүүн байнуу? гэж нөхрөөсөө асуусанд
- Тиймээ, сэрүүн байна. Зүгээр л юм бодоод хэвтэж байна. гэж тэр хэлэв
- Юу бодоов?
- Хэрэв Есүс өнөө шөнө Ванкуверт төрсөн бол Тэр энд л төрөх байсан боловуу гэж бодож байна. гэж нөхөр маань хариулав.
    Нээрээ, тийм шүү. Үгүйрэл хоосролоор дүүрэн энэ уйтгарт орчин минийх биш байж болно. Гэвч Есүс ийм л газруудыг өөрийнхөө болгосон хэмээн бодлоо. Ийнхүү бодтол гэв гэнэт энэ газар бас миний байх газар юм шиг санагдаж билээ.

Залуусын Цагаан Ном-оос
2007-12-07
Фред хэмээх бүргэдийн тухай Лори Пихкам өгүүлэх болно.

    Фред өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олж аваад тахианыхаа өндөгтэй нийлүүлээд тавьчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж. Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхийнүүд шавар шавхайтай хутгалдан өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв.
    Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодно. Гэвч түүний хошуу нь тахир учир өт будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхээр гэдэс гүйлгээд байдаг. Түүний хөл нь богинохон учир хурдан гүйх боломжгүй, түүний далавч бусдаас илүү урт тул дэгдээхийний торондоо орооцолдчихдог байв.
    Фред бусаддаа шоовдорлогдож байнга гадаа хононо. Тариачин эрийн хог дээр хаясан загасны яс, хальс зэрэг нь илүү аятайхан үнэртэнэ. Гэвч бусад дэгдээхийнүүд тийшээ ойртохгүй учир Фред ч бас хавьтахгүй. Фредийн гаргаж байгаа дуу нь яг л машины аваарын дохио шиг сонсогдоод, бусад дэгдээхийнүүд шоолоод байхаар нь Фред дугарахаа ч болив.
    Нэг удаа тэр нисэх гэж оролдсон нь гайхамшигтай сайхан санагджээ. Даанч тэнүүн талд түүнийг элин халин нисэж явахыг бусад дэгдээхий нь хараад айж сандарцгааж, "жив жив" дуугаран нуугдацгаав. Тэгэхэд Фред газарт буугаад дахиж хэзээ ч нисэхгүй гэдгээ өөртөө амлажээ.
Тариачин энэ бүгдийг хараад "Энэ бүргэдийг яах вэ, өөрийгөө тахиа гэж санаад торон дотор байгаа нь даанч өрөвдөлтэй юмуу, ядаж нисээд явчдаг болоосой" гэж гайхсан гэдэг.

Залуусын Цагаан Ном-оос
2007-12-07