2007-12-07
Тахиа болсон бүргэд
Фред хэмээх бүргэдийн тухай Лори Пихкам өгүүлэх болно.

    Фред өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олж аваад тахианыхаа өндөгтэй нийлүүлээд тавьчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж. Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхийнүүд шавар шавхайтай хутгалдан өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв.
    Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодно. Гэвч түүний хошуу нь тахир учир өт будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхээр гэдэс гүйлгээд байдаг. Түүний хөл нь богинохон учир хурдан гүйх боломжгүй, түүний далавч бусдаас илүү урт тул дэгдээхийний торондоо орооцолдчихдог байв.
    Фред бусаддаа шоовдорлогдож байнга гадаа хононо. Тариачин эрийн хог дээр хаясан загасны яс, хальс зэрэг нь илүү аятайхан үнэртэнэ. Гэвч бусад дэгдээхийнүүд тийшээ ойртохгүй учир Фред ч бас хавьтахгүй. Фредийн гаргаж байгаа дуу нь яг л машины аваарын дохио шиг сонсогдоод, бусад дэгдээхийнүүд шоолоод байхаар нь Фред дугарахаа ч болив.
    Нэг удаа тэр нисэх гэж оролдсон нь гайхамшигтай сайхан санагджээ. Даанч тэнүүн талд түүнийг элин халин нисэж явахыг бусад дэгдээхий нь хараад айж сандарцгааж, "жив жив" дуугаран нуугдацгаав. Тэгэхэд Фред газарт буугаад дахиж хэзээ ч нисэхгүй гэдгээ өөртөө амлажээ.
Тариачин энэ бүгдийг хараад "Энэ бүргэдийг яах вэ, өөрийгөө тахиа гэж санаад торон дотор байгаа нь даанч өрөвдөлтэй юмуу, ядаж нисээд явчдаг болоосой" гэж гайхсан гэдэг.

Залуусын Цагаан Ном-оос
Бичсэн: hikari | цаг: 22:53 | Номын тавиур
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Mhnmm
burged huu tegej bodoj bga ni bas uuriinh ni buruu bish yum shigee... uuriiguu burged gej medehgu l bga ni asuudal bnada. timu? odoo yahav?
Бичсэн: bugsana цаг: 20:34, 2007-12-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax