2007-12-07
Нэг л шөнийг өнгөрөөх хэрэгтэй...
Эхнэр нөхөр хоёр Кристмасын өдөр, холын замд хэрхэн алжаалаа тайлсныг Нэнси Ликоурт өгүүлжээ.

Есүсийн төрсөн өдөр, баярын үе учраас замын түгжрэл ихтэй, дээр нь маш их халтиргаатай байсан. Хот хоорондын автобусаар явж байсан бид Ванкуверын захын хэсэгт автуснаасаа буугаад хоног төөрүүлэхээр болов. Нэг их холгүй байсан аятайхан буудалд очин хоёр хүний өрөө асуутал
-Жаран доллар, гэхдээ одоо бэлэн өрөө алга. Кристмас болж байгаа учир сул өрөө гарна гэж хэлж чадахгүй нь
гэж хариулав.
-За тэгвэл бид явъя, баярлалаа
Гадаа гудамжинд гараад "би үнэхээр тийм их мөнгө төлөх сонирхолгүй байна" гэсэнд нөхөр маань "арай дэндүү юм, эцсийн эцэст ердөө ганцхан шөнийг л өнгөрөөх хэрэгтэй. За явъя, муу ч гэсэн хямдхан өрөө олох гээд үзье " гэлээ
Бид өөр хямдхан буудал хайж цааш явлаа. Хэдэн байшин өнгөрөөд явж байтал "Батлер Хотел" гэсэн бяцхан гэрлэн тэмдэг улаан ногоон өнгөөр асаж унтран анивчиж байгаа нь харагдлаа. Түүнийг очиж үзэхээр шийдэв.
    Тэгээд явж ортол цонхны цаана баахан хятад хүмүүс зурагт харж сууна. Үйлчлэгч гарч ирэхийг нь хүлээж суухдаа би ханан дээо "зээлийн картаар төлбөр хийхгүй. Утсаар ярих - 15 цент, Оператор дуудах - 25 цент" гэсэн бичиг байгааг харлаа. Тэгж байтал арав орчим насны нэгэн жаалхүү гарч ирлээ.
-Хоёр ортой өрөө ямар үнэтэй вэ?
Жаалхүү цааш эргэн ээжээсээ хятад хэлээр асуусанд эх нь түүнд нэг юм хариулав. Хүү эргэн хараад "арван долоон доллар" гэлээ.
Яах вэ харин боломжийн үнэ байна, бид бараг тэр дор нь мөнгөө өгчих шахсан боловч юуны өмнө эхлээд өрөөгөө үзсэн нь дээр байх гэсэнд бодол төрөв. "Бид өрөөгөө үзэж болох уу" гэсэнд жаалхүү биднийг хурц ногоон өнгөтэй цахилгаан шат уруу дагуулж орууллаа.
    Бид долоон давхарт очоод, тод улаан ногоон өнгөөр алаглуулж будсан ханатай хонгил, бүдэгхэн улалзах гэрэл зэргийг хараад уртаар санаа алдав. Ингэж явсаар хог шороо болсон, ердөө л ганцхан нимгэн даавуутай ор, хуучин тавилга бүхий жижигхэн өрөөнд оров. Нөхөр бид хоёр бие биенээ харан зогсоно.
"За за, ганцхан шөнө хононо шүүдээ. Болно болно" гэж би хэлэв. Бид тооцоогоо хийчихээд өрөөндөө орж, орон дээрээ сууцгаалаа. Салхи оруулахаар цонхоо онгойлгов. Би тэр буудлын цонхоор төв гудамж харагдана гэж бодож байсан маань эндүүрэл ажээ. Арваад алхмын цаана яг бидний буудал шиг өөр нэг байшингийн хана харагдана. Цонхоор харагдах юм ердөө энэ.
    Урам хугарсан намайг хараад нөхөр маань "За яахав, нэг их сайхан биш ч гэсэн Кристмасын хувьд болно доо" гэв. Би чихэндээ итгэж ядан
- Юу гэнээ? гэж асуусанд
- Энд бүх юм нь Кристмасын улаан ногоон өнгөөр будагдсан байнашүүдээ. гэж тэр хариулав
Бид хоёр инээлдлээ. Тэр үдэш бид орондоо орж амрах гэтэл гарч бие засмаар санагдлаа. Өрөөнд халуун ус  байхгүй, усанд орох тэвш ч алга. Нийтийн бие засах газар хонгилын нөгөө талд. Замдаа би архи ханхлуулсан ахимаг насны хэд хэдэн хүнтэй тааралдлаа.
    Буудлын өрөө тасалгаануудад хямд радио дуугарч, хоол ундны хурц үнэр ханханла. Энэ лав зүгээр нэг буудал биш байхаа гэсэн бодол надад гэнэт төрөв. Эдгээр хүмүүс ийм жижиг умгар өрөөнүүдэд тоосон шинжгүй амьдарч байна.
    Бид ядуу борчуудын ертөнцөд ирсэн байлаа. Энэ бол миний мэдэх ертөнц биш. Амьдралдаа арчаагүй эдгээо хүмүүстэй хамт би энд юугаа хийж байнаа? гэж бодоод өрөөрүүгээ яаран буцлаа.
    Даавуу дэвсгэр нь үрчийсэн, намхан модон орон дээр би унтаж чадсангүй. Бурхан минь баярын энэ шөнө хэзээ дуусах вэ? гэж би дотроо бодлоо.
    Дараа нь шөнө дунд гурван цаг болж байхад зочид буудлын эсрэг байшинд амьдардаг хүн гэрлээ асаалаа. Тэр гэрэл манай өрөөг бараг бүхэлд нь гэрэлтүүлнэ. Тэнд цонхны хөшиг ч байсангүй. Би энэ бүгдийг цааш тэвчиж чадсангүй. Энэ аймшигтай газар баймааргүй санагдлаа.
- Чи сэрүүн байнуу? гэж нөхрөөсөө асуусанд
- Тиймээ, сэрүүн байна. Зүгээр л юм бодоод хэвтэж байна. гэж тэр хэлэв
- Юу бодоов?
- Хэрэв Есүс өнөө шөнө Ванкуверт төрсөн бол Тэр энд л төрөх байсан боловуу гэж бодож байна. гэж нөхөр маань хариулав.
    Нээрээ, тийм шүү. Үгүйрэл хоосролоор дүүрэн энэ уйтгарт орчин минийх биш байж болно. Гэвч Есүс ийм л газруудыг өөрийнхөө болгосон хэмээн бодлоо. Ийнхүү бодтол гэв гэнэт энэ газар бас миний байх газар юм шиг санагдаж билээ.

Залуусын Цагаан Ном-оос
Бичсэн: hikari | цаг: 23:12 | Номын тавиур
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax