2007-11-23
Миний найзууд
Бурханы ивээлээр би үнэхээр сайн найзуудтай хүн юмаа.
Бүр хамгийн сайн найз маань намайг төрөхөд л хүлээж байсан гэлтэй санагддаг. Үнэндээ бол бид нар үеэлүүд юм лдаа. Гэхдээ би яагаад ч юм НАЙЗ гэж харьцах дуртай. Багаасаа хэлхэлдэж, өсвөр насандаа хүртэл өвөр түрийдээ орж унтдаг байсан болохоор нэг нэгнээсээ нуух юм үгүй сайхан нөхөрлөл байгаа юм.
Би мөн ээж аавдаа маш их баярлах ёстоймаа. Тэдний найз гэж  сайхан хүмүүс, тэр хүмүүсийн хүүхдүүд гэж миний сайн найзууд. Бас л дээр доороо мэдэхгүй бужигналдаж өссөн, одоо ч гэсэн сайн найзууд хэвээрээ.
Хүн болгон л арван жилийн үерхлийг гүйцэх анд нөхөр гэж байдаггүй юм гэдэгсэн. Би ч бас ахлах сургуульд байхдаа насныхаа найзуудыг олж, тэдэндээ зэмлүүлж, магтуулж, тэднээрээ бахархаж явна. Харин хөлсөө гартал хөөцөлдөж, амаараа ДИДАН буудан тоглож яваагүй ч, санаа бодлыг маань сонсож, шүүмжилж, амьдарлын аар саархан зүйлээсээ эхлээд ирээдүй, ээж аав болох үеээ хүртэл хоорондоо хэлэлцдэг хэдэн найз бий. Тус тусдаа өөр өөрсдийн бодолтой болохоор маргалдаж мэтгэлцэх үе байх ч хэзээд итгэж болох нөхөдтэй хүн юмаа би.
Христ итгэлт хүний хувьд сүнсний найз гэдэг маш чухал байдаг. Сүмд яваад хамгийн анхнаас нь эхлээд одоог хүртэл найзалж буй нэг сайн анд байгаа. Жаргал зовлон, сэтгэл эмзэглэлээ хуваалцаж суудаг болохоор ч тэрүү, угаас Бурхан тэгээд заяачихав уу, юмыг үзэх өнцөг, аливааг сонжих сонирхол нь ер нь надтай нилээн төстэй.

Бүхний найз бол хэний ч найз биш юм гэсэн. Энэ үгийг нэг их баримталдаггүй ч гэсэн өөрийн зангаасаа ч болдгуу НАЙЗ болох хүндээ жаахан өндөр  шалгууртай ханддаг. Хэр баргийн найзласан хүнтэйгээ амьдарлаа хуваалцаад байдаггүй нь миний нэг хүйтэн тал. Гэхдээ бүр хөндий хүнтэйгээ болохоор дотно ярьчихаж чадаад байдаг эвгүй зантай.
Би мэдээж өөрийн найз нараараа бахархдаг, бас хүндэлдэг. Олон талбар дээр янз бүрийн ааш араншин, төлөв байдалтай найзууд байдаг ч, ялгалгүй зүрхээ хуваалцаж чаддаг нь миний сайн найзуудын ач гэлтэй. Өөр өөр учралаар холбогдсон миний сайн найзууд бие биенийгээ танихгүй, надтай харилцах хэв маяг нь тэс ондоо ч бүгд л миний сайн найз, юугаар ч сольж үл болох эрхэм андууд минь юмдаа.

....
ер нь нэр бичээгүй нь дээр шиг байна хэхэ (сүүлд засварллаа)
....

          нартаа. Та нарыхаа төлөө би Бурханд талархая, бас үргэлж сайн сайханы чинь төлөө залбирнаа. Мөн нэрийг нь дурдаагүй ч надтай хамт баярлаж уйлдаг та бүхэндээ баярллаа. Та нарыхаа итгэлийг алдахгүй ээ, харин та нар ч миний итгэлийг алдахгүй шүү. Үргэлж хамтдаа, ихийг хийнээ.
2007-9-28

Бичсэн: hikari | цаг: 21:02 | Би
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax