2007-11-21
БЯЦХАН СУРГААЛ by Р.Чойном


Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий.

Өнөө vдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд хог дээр хэвтэх ч бий.

Хадтай газар хадуур хэрэггvй
Модтой газар савар хэрэггvй
Морьтой хvнд бензин хэрэггvй
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй.

Аргалын эвэр тэмээнд хэрэггvй
Адууны сvvл ямаанд хэрэггvй
Архины лонх шувуунд хэрэггvй
Алтан бөгж сармагчинд хэрэггvй.

Бөөгийн хэрэгсэл ламд гай
Бөхийн зодог эхнэрт лай
Бурхан тахил чөтгөрт дараа
Буу саадаг чавганцад төвөг.

Байгаль болоод хvний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.

Хэн бvхэн балчир хvvхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм вэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр.

Ууланд байхад мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө морьтой загас таарвал ямар вэ ?

Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид огторгуйдаа чимэг
Ойчоод тvрвэл нь дэлхий юу болох вэ.

Хөлийн оймсыг гарт өмсөгвөл ямар вэ
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ
Хөхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ
Хөрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ.

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.

Yлгэрлэвээс өглөө галлах эхнэр
Yд өнгөрөөж босвол хэрэг юун
Yерхэж явсан нөхөр туслах тусаа
Yхсэн хойно санавал тус юун.

Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм төдий
Yймээний жил тvмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд тvvхийн дурсгал төдий.

Учир иймээс амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнийг зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай зvйн дотор яв.

Бусдыг хэлэхээсээ өөрийгөө урьтаж шинж
Буруу зөвөө ухаант хvнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд.

Бичсэн: hikari | цаг: 21:29 | Хэлэг үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Дүүд
Ах нь дүүгийнхээ бллогийг амтархан цаг зав гарган уншлаа. Уг нь бараг долоо хоногийн өмнө мэдсэн авч зав гарахгүй байсаар өнөөдрийг хүрэв. Миний дүү чинь мундаг юм бичдэг хүн байна шүү дээ. Ах нь Блогоор аялсан түүх цувралаа тавьсан Миний дүү орж сонирхоорой. Зөндөө их юм бичээрэй applause
Бичсэн: bumerdene цаг: 12:33, 2007-11-22 | Холбоос | |


Сайн уу?
Юу бна даа?блогийг чин уншлаа арай ч дуусгаж чадсангүй.гэхдээ их саин болжээ.Ингээд үргэлжлүүлэд бай.эрт хэлсэн бол бичлэг болгон дээр чин коммэнт бхгүй юу хэхэ.надад тэр америка дайрах гээд бгаа чин их таалагдлаа.бас тгээд миний талаар халит биччэхжээ. баяарласан гэж жигтэйхэн... rolling on the floor
Чамаар бахархаж бна шүү.бас жахан атаархажинааа blushing за түр чау..
Бичсэн: bilegt13 (зочин) цаг: 23:40, 2007-11-21 | Холбоос | |


Сэтгэгдэл
үнэхээр сургамжтай сайхан шүлэг байна. баярлалаа! big hug
Бичсэн: empty head (зочин) цаг: 22:56, 2007-11-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax