2007-12-13
62 Их барилгийн төсөл
© China Radio International.CRI. All Rights Reserved.   

    Шигааз бол ТӨЗР-ны 2-р том хот юм. 1995 оны 8-р сарын 30 ны өдөр, Шан Хай хотынхон Шигаазд туслан нийт 26 сая 100 мянган юаны хөрөнгө мөнгө оруулж, цэвэр ус болон бохир усны барилга байгуулж ашиглалтад оруулснаар, эндхийн ард иргэд баярлалдан хөөрөлдөж, аз жаргалын ус уух болсон баярт цаг мөцөө дурсган тэмдэглэсэн байна. Лхасаас Шань Нань хvрэх, Лхасаас Шигааз хvрэх Кабелийн барилгийн ажил нь зам дагуугийн олон Сянуудад кабелийн холбооны сvлжээ бvрдvvлж, хvн ардын аж амьдралд ач тусаа хvртээж байна. Шигаазын 2-р дунд сургууль, Жиа Ли Сяны дунд сургууль зэрэг 5 сургууль байгуулагдаж, эдгээр газар нутгийн хvvхдvvдийн сургуульд орох нь бэхтэй байсан байдлыг зохицуулж чадсан байна.

    62 барилгийн төслийг бол 1994 оны 7-р сард ХКН –ын төв хороо, төрийн зөвлөл,Тvвдийн ажлын тухай 3-р зөвлөлгөөнөөр боловсруулан тогтоосон юм. Энэ бол төв засгийн газраас ТӨЗР-ны хөгжлийг тvргэтгэх, Тvвд vндэстний хvн ардын амьдарлын тvвшнийг дээшлvvлхийн төлөө хэрэгжvvлж байгаа бас нэг томоохон алхам дараа болно. 62 барилгийн төсөл нь Тvвд vндэстний vлэмж олон орчин vеийн барилгийн мэргэжлийн болон удирдах хvмvvсийг бэлтгэн хvмvvжvvлэх болно.

    1985 онд, улс болон дотор газрын муж, өөртөө засах районы Тvвдэд туслан байгуулж ашиглалтад оруулсан 43 барилгийн төсөл нь цастын орон өндөрлөг нутагт vр өгөөжөө хvртээсээр байна. Энэ удааны 62 барилгийн төсөл бол ТӨЗР-ны эдийн засгийн хөгжилд доривтой хvч сэлбэхээр гол болгосон маш их цар хэмжээний бат бэх vндэс суурь болох төсөл юм.

    Тус 62 том төслийн бодитой агуулгийг тодруулбал:

    Хөдөө аж ахуйн техник мэргэжлийг дэлэгрvvлэн нэвтрvvлэх системын байгуулалтыг багтаасан 10 том vйлдвэр, Дин Чин Сяны усан цахилгаан станцыг багтаасан 9 усны ба илчит цахилгаан станцын барилга,Шиан Ка шань уулын Хром төмрийн уурхайг багтаасан ашигт малтмал, засмал зам зэрэг 8 их барилга, Лхасын Синь хуа номын дэлгvvр, Будла ордны өргөн чөлөө, Тvвдийн Музей, Линь Чжи зочид буудал зэрэг 17 дэд бvтцийн барилга, Шигаазын 2-р дунд сургууль зэрэг 5 дунд сургуулийн барилга, эх нялхас эрvvл мэндийн дамжааны төв, ТӨЗР-ны намын хороо, засгийн газрын ажлын том давхар байшин, Бээжин дэх Тvвдын том давхар байшин зэрэг 12 их барилга эдгээр болно.Нийтдээ 62 том барилга байгаа юм.

Бичсэн: hikari | цаг: 10:27 | Содон сонирхолтой
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax