2007-08-27
Хундага өргөе by Чойном
Эргэж буцахгүйн төлөө
Энэ хундагыг өргөе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгүйн төлөө !

Бусдаас дутуу байж илүү гэж
Буруу ойлгоод инээдэм болохгүйн төлөө
Хөвчин дэлхийн хүчтэнтэй зиндаархах гээд
Хөлд нь үрэгдэхгүйн төлөө !

Хайртыгаа гээд дайсандаа
Хаалгаа нээж өгөхгүйн төлөө
Бусдын доромжлон байгааг мэдсээр байж
Буруу ойлгосон болж худлаа инээхгүйн төлөө !

Товчоор хэлбэл хэн хүнгүй
Толгой бөгс хоёроо солихгүйн төлөө
Эхний бөгөөд эцсийн
Энэ хундагыг өргөе !
Бичсэн: hikari | цаг: 14:22 | Хэлэг үгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Эргэж буцахгүйн төлөө
Энэ хундагыг өргөе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгүйн төлөө !
Бичсэн: ketchup цаг: 17:30, 2008-12-30 | Холбоос | |


за энэ ер ниуншхад их кэцүүн бна.Арийн фоноосоо ялгагдахгүй......а...о.......хх гэжийшд........найзаа анхаарнуу! winking
Бичсэн: zoogie25 цаг: 14:59, 2008-11-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax