2007-05-23
(Хуучирсан) Аваргуудын Лиг Шувтрага
Бүтэн жил дамнан Спорт сонирхогчдын нүдийг амраадаггүй гайхамшигт Европын Аваргуудын Лиг өнөөдөр шувтрагын тоглолтоо хийх гэж байна. Домог болсон Италийн AC Milan, Английн Liverpool багууд хүч үзнэ. Багуудын товч танилцуулгыг доор өгүүлье.

AC Milan

Аваргуудын Лигийн 2 удаагын цомт, Италийн Rossoneri(улаан-хартнууд) буюу AC Milan нь 1899 онд крикетийн багаар анх байгуулагдаж, Англи эзэнтэй байсан учир хотыхоо нэрний Англи дуудлагаар нь Милан хэмээн нэрлэжээ. Италийн Ерөнхий сайд Силвиа Берлускони-н баг юм.
Энэ удаагын тоглолтод Төвийн хамгаалагч Кака гол үүргийг гүйцэтгэнэ гэж тааварлаж байгаа. Гэхдээ Миланы довтлогчоор: Тоголсон баг бүхнээ цомд хүргэж байсан Роналдо, Филиппио Инзагги, Альберто Жилардино нар, хамгаалагчаар: Кафу, Пауло Малдини, Аллесандро Неста, хаалгач: Дида зэрэг өндөр зэрэглэлийн тамирчид хурсан байгаа билээ.

Liverpool FC

Anfield, 1884 оноос Everton FC ийн цэнгэлдэх байсан боловч баг талбайг орхижээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн John Houlding,1892 онд өөрийн цэнгэлдэхдээ зориулж Liverpool FC-г бүрдүүлснээр энэ багийн түүх эхэлдэг. Улаанууд (The Reds) хочтой энэ баг нь 2004-2005 оны Аваргуудын Лигийн цомтой.
Тэд энэ тоглолтод 3:0 эсвэл 3:3-аар тэнцээд торгуулийн цохилтоор буулгаж авна гэсэн таамаглалтай байгаа. Мэдээж довтлогч Петер Кроуч, Куют нар гол үүргийг гүйцэтгэнэ. Мөн хагас хамгаалагч багийн ахлагч Стевен Жиррард түлхүүр болж тоглоно байх.

За ингээд  Аваргуудын Лиг Цомын тэмцээн шувтрах гэж байна. Дэмждэг баг, биширдэг тамирчнаа харан сэтгэл догдлон үзэцгээе.
Бичсэн: hikari | цаг: 18:56 | Содон сонирхолтой
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax