Hood, хэрэглэгдэж байгаа утгаар нь орчуулбал "дош" гэсэн утгатайм шиг байгаан. Монголын хэдэн Хипхаапчидын гаргасан давгүй дууг өчигдөр нилээд сонслоо лдоо. Дасал болсон Улаанбаатартаа очих шиг л болж байнлээ. Бас Б.Жаргалсайхан(Буянгийн)-ы хотын соёлын тухай ярихыг сонслоо. Бусдыгаа жаахан доош хийж байгаа ч бодож явахуйц л бодол, хааяа толгойд орж ирээд байдгаа нуух юун. Тэгээд сүүлд нь Н.Жанцанноров(МУГЖ)-н нутгархах, жалгархах үзлийг сайшаасан яриаг сонслоо. Түүний яриагаар бол "Жалгархах үзэл үгүй бол Дэлхийн үзэл үгүй, Нутаг ус, жалга довоо гэдэггүй хүнд хайрлах сэтгэл байхгүй, санан дурсах, үгүйлэх зүйл үгүй" гэж байна. Нээрээ ч, өсөж төрсөн нутгаасаа эхэлж л энэ Дэлхийг таньдаг юм болохоор тэрхэн нутгаа бусдаас харамлах, хайрлах сэтгэл байж л сая өшөө цаадах ертөнцийг хайрлах бизээ. Жаргалсайханы яриагаар бол, "энэ хот маань хот байхаа больж байна, зохиолын дуунаас өөр юм фм-ээр алга байна" гэж ирээд л ярисан. Бас бодоод байхнээ, Улаанбаатарт л байдаг нэг тийм соёл баймаар юм шигээ, мэдээж бусад нутагтаа нөлөө үзүүлж чаддаг байх хэрэгтэй лдээ. Өөрөөр хэлбэл, "Жагаа ахын" хэлсэнчлэн, бид нар Монголын аль ч хязгаарт очсон бай, хэдэн хипхап гэгдэх залуусын цангинсан, бархирсан дуу, зохиолын дуучдын уянгалан хангинах дууг сонсож чадна. Гэхдээ Улаанбаатраас л ...-г олж сонсож чаддаг, тэр нь Улаанбаатарын имиж гэдэг юмуу болчихсон байвал зүгээр юмуу. Зөвхөн дуу ч биш лдээ, Зэрэг Нэмэхийн Өмнө гэдэг кинон дээр гардаг шиг хүрээ орж ч галын хайч авах хэрэгтэй гэж мэдрүүлмээр байх юм. Бид хотынхон, зөвхөн төв газар амьдарч байгаагаараа биш, соёл боловсрол дэвшлээрээ бүх Монголчуудаа дагуулж явах ёстойдгоо. Одоо бол дагах нь ч хаа юм гэхэд дундаа ороод л гудамж тал нутаг хоёрыхоо ялгааг алдчихаад явах шиг.