12 сард юмуудаа Японы mixi.jp сайтаар тарсан "шарсан жоомны хэрэг" өнөө өглөө миний онц анхаарлыг татлаа. mixi нь hi5.com маягийн коммюнити сайт юм байналдаа, өөрөөр хэлбэл зөвхөн гишүүд нь л бичиж уншиж болдог. За тэр дэлгэрүүлэх яахав шарсан жоомоо ярий. Сайтны өдрийн тэмдэглэл хэсэгт нь Японы ахлах сургуулийн нэг сурагч ажилладаг(цагийн ажил) хоолны газрынхаа тахиа шардаг тосонд нь жоом шарсан тухайгаа, их хөгжилтэй байсан тухайгаа бичээдэхжилдээ. Тэгсэн, уншигчид нь mixi-ээс хувийн мэдээлэл буюу гэрийн хаяг зэргийг нь олж аваад, ажилладаг газрыг нь мэдээд, ажлаас нь халуулчихсан. Бүр тэр байтугай шинээр элсэх гэж байсан их сургуулиас нь хүртэл хөөлгөчихсөн байгаам. Бас нэг залуу жүжигчин өөрийхөө блог дээр "барьж явсан талхаа хэрэггүй болхоор Энэтхэгийн гуйлгачин хүүхдүүдэд өгсөн" гэж бичсэн нь уншигчдын сайн муу сэтгэгдлүүдээр дүүрсээр 2000аад сэтгэгдэл цуглуулсан гэсэн. Ингээд ХИТ болоод байгаа блогийг албаныхан нь шалгаад бичсэн нөхрийг 1 жил тайзнаас чөлөөлсөн байналээ. Иймэрхүү хэргүүд нилээд ихсэх хандлагадай байгаа гэсэн.
Бид бол юу хүссэнээ ямар ч шалгуургүй бичээд л байгаа. Нийгэмд шууд хэлж чадахгүй үгсээ ч блогоор дамжуулан хэлэлцдэг. Харин Япон мэтийн газруудад аль хэдийн нийгэмтэй харьцах хэлбэр гэдгээр нь хүлээж аваад, тохирох ял шагналыг нь ч бодоод олчихож лдээ.