Ёоё ойрдоо толгой доторхи маань хогийн сав юмуу аль эсвэл холимог хуурганаас ялгаагүй боллоо. Долоон зүйлийн бодол, есөн жорын асуудал тархин дотор минь холилдоод хуурагдаад хиншүү хярвас нь үнэртээд байхын. Ядахад энэ үе нь яг шалгалтын өдрүүдээр таардаг нь ч юувдээ. Шалгалт бие даалт гэж долоон зүйл, есөн жорын юм байхын, тэрийгээ аятайхан ялгаж салгах гэж овоо толгой гашилж байна. Дээрээс нь удахгүй энэ байрнаасаа гарахаар болсон болохоор шинээр орох оромж хайж олох хэрэгтэй, тэрийгээ хайгаад олдымаа гэхэд хөлс мөнгөнөөс нь эхлээл, тавилга хогшил гээл долоон зүйл, есөн жор. Амралт удахгүй эхлэх болохоор хэсэг хугацаанд ч болов мөнгө хурааюу гэж санаад ажил хайх гэхээр өнөө долоон зүйл есөн жор нь толгойд ээдээд юун хайх манатай. Бас ойрдоо нэг л Монгол харьмаар болоод болж өгөхгүй, толгойд байсан бантан нь багтахаа байгаад цээжрүү орснуу яасан, тэнд бас долоон зүйл есөн жорын буглаа багтраа нус нулимс хуримтлагдаад байх шиг байна. Аа тийм бас нэг юм уг нь зорилт болгоод байгаа. Аль болох цахим ертөнцөөс холдмоор байхым. Уншдаг блог листээ бүгдийг нь уншихгүй бол санаа амрахгүй, хэдэн дуртай сайтаараа бүгдээр нь орохгүй бол болохгүй, сүүлийн үеийн мэдээ сэлт харж байхгүй бол нэг юмнаас хоцорчихгээд байгаамшиг, ер нь л энэ долоон зүйл есөн жорын юм холилдсон Интернэт гэгчийг байнга ашиглахгүй бол л бие сэтгэл зүрх тархины гүн хямралд орчих гээд байгаамшиг санагддаг болчиж. Тэгсэн ингээд байгаа бол INTERNET DISORDER гээч өвчин тусж байгаагийн шинж юм гэнэ. Өнөөдрөөс шийдвэр гаргалаа. Хэсэг хугацаанд өөрийгөө энэ вэб ерөнцөөс жаахан салганаа. Тэхээр нөгөө долоон зүйл, есөн жорын мэдээллээ авч чадахгүй болчинодоо яандаа.
Интернэтээс ч амжилттай хөндийрч байгаа шүү. Яг энэ бодлийг маань мэдсийм шиг манай интернэт асссар удаан болцон. тээд дургүй хүрээд яаралтай шаардлагагүй бол орохоо ч больсон. Оюутнууд бүгд амраад, гэртээ хийх юмгүй болхоор интернэтийн ачаалал ихссэн гэж дүгнэлт гаргаад байгаа.