Би компютер гэж зүйлтэй яаж танилцаж байснаа сайн санадын. Манай ээж холбооны инженер, тэгээд оюутнуудад компютер заадаг байсан. би ямарч байсан цэцэрлэгт явдаг байсан гэхлээр 92,93 оны л үе юм болуу. Нэг том танхимд баахан шар компютерууд, багшийн буюу ээжийн маань хэрэглэдэг нэг цагаан компютер байсын. Тэр шарууд нь зөвхөн ногоон, хар өнгө л гаргана, дүүд дийд гэж дугарахаас өөр дуу байхгүй, харин ээжийх болохоор цэнхэр, цагаан, улаан, ногоон, шар, хар өнгө ялгаруулна. Би тээл тэр шар компютерд нь нэг хар кассет хийхээр Карате гэдэг тоглоом гардагийг нь мэднэ. Тэрийг байнга нүддэг байлаа. Дараа нь гэртээ нэг цагаан компютертэй болсон. 4.86 гэдэг. Тэрүүн дээр зураг зурна, үсэг бичнэ, нэг юмыг нь дараад СС гээд бичихлээр байлдаантай тоглоом гарч ирдэг. Тэрний дараа нь бас нэг цагаан, тэрүүн дээр харин Мортал Комбат гэдэг тоглоом байсан. Хүүхдүүд гадаа мөнгө төлж тоголдог байхад би гэртээ компютерээ асангуут нь f8 дарсаар байгаад хар дэлгэц гарангуут нь МК3 гэж бичээл тоголдог байлаа. Яаж тэр мэрийг нь мэдчсийн байгаан бүү мэд. Аа тийм тэр компютерийн онцлог нь Encarta 96, Cinema 95 гэсэн 2 програмтай. Дуртай юмаа бичээд л хайхаар гараад ирдэг байсымдаа. Бас болоогүй нэг өдөр интернэт гэгчийг холбож өгсөн юм. Монголд интернэт нэг их дэлгэрээгүй байсан цагдаа. МЦХ-н нэтийг ашиглаж байсан. Анх интернэтээс хайсан юм маань Ant гэсэн үг. Яагаад ч ингэж хайсым байгаан, тэгээд Ant-ны тухай мэдээлэл гараад ирэхээр нь баярласан гэж. Гээд бодохоор, би хэрвээ их ухаантай хүүхэд байгаад, тэр компютерүүдийг ухаад суугаад байсан бол одоо бас ч толгой цохих програмист болох боломж нь байж лдээ. Даанч тийм тогой надад байгаагүйн. Харин багаасаа цахим төхөөрөмжтэй харьцаж эхэлсийм болохоор, энэ дэлгэцний цаана юу болоод яагаад байдагийг ер нь бол гадарлаад байхаар болсон, хэрэгтэй мэдээллээ хаанаас хамгийн хурдан олж болох вэ гэдгээ мэддэг байсым шиг байгаан. Одоо бол миний тэр давуу тал байхгүй болцон хэхэ. Гэхдээ нэг муу зуршил ажиглагдаад байгаа нь, юм болгоныг нэт, компютерийн аргаар болгочихгээд зүтгээд байх юм. Энэ зүйл миний амьдралд аль хэдийнээ байраа олчихоод, салгачих юм бол нэг эрхтнээ алджаагаа шиг л хохирохуйц болчоод байндаа. Намайг багаас минь компютертэй нөхөрлүүлсэн аав ээжээ буруутгаж байгаа юм биш лдээ, харин ч надад асар их боломж олгож байсныг нь ухаараад байгаагаар барахгүй, өшөө томъётойхон яриул надад Глобал сэтгэлгээ төрөхөд тэдний маань олгосон энэ боломж асар их нөлөөлсөн(жаахан сүртэй хэллэг болчуудаа). Тэгээд миний хийх ёстой зүйл бол энүүнээс өөрийгөө хүссэн цагтаа чөлөөлдөг, хүссэн цагтаа ашигладаг байх ёстой юм байна. Ингээд би өнөөдрөөс хүрэн савхин гадартай, ойролцоогоор 400гаад хуудас бүхий, ээжийнхээ бэлэглэсэн тэмдэглэлийн дэвтрээ "Аналог блог" нэртэйгээр нээж байна. Вэблог шиг сүрхий чадвар байхгүй ч гэсэн хикари-н тэмэгллийг бичихэд гайгүй болуу гэж боджийн. Туршаад үзнэ ээ.
тэр элдэв бодлууд эргэлддэг бас зарим даа өөр юмнаас болдышд Би бол тэр бодлуудаа мартах гэж ийшээ орж ирдийн...
За тэгээд аналог блогноосоо хааяадаа дижитал хэлбэрт шилжүүлж байгаарай даа.