Өглөө бослоо, өглөө ч гэждээ үд хэвийж, нар буцах замдаа орсон хойно л босдог болсон.
Маш их өлсөж байгаа ч бас идэх дур төрөхгүй дотор эвгүй оргих юм. Би өлсөж байна бас уйдаж байна. Яах аргагүй Дебрэ-гийн хэлснээр хэзээ ч таарч тохирдоггүй энэ хоёр мэдрэмж миний л эсрэг нэгдэн турхирч байгаа болтойдгоо. Өө ямар хэцүү юм бэээ.
2008-01-03
まぅ、とりあいづ皆さんメリークリスマス。皆さんの支えで俺のブログあるんでどうも感謝します。

体が重く感じる、心が弱くなる。バカバカしい事しかやりたくねー。本気でない、頭が動けない、手さえも動きにくい。
俺いったい、こんなに弱い人間だったのか。(弱さ)
久しぶりにブログ書いているのに、楽しみにしてたクリスマスが来たのに寂しい。なんとラストクリスマス曲をすごっく思う出す。やっぱり、ラストクリスマスはこの曲の歌詞のよう。ほぼ一年間心の中に抱いてきたあの笑顔、あの笑い音、あの人の姿が全て俺を離れた。確かに俺の負けだ。昨日まで心はボディブローのように打たれてたが、結局K.Oで負け。今、期待するものはもう何もない、これで終わりだ。あの人について描いてた夢、用意してたプレゼントなど全てこの身から抜かれた。
なんということだな。あいつ…!写真だけで知り合いになり、互いに興味もち、身も知も知らない人と付き合うなんて。それだけで俺の夢を消してしまうなんて。俺のことなめたように感じられる。
じゃ、もういい。こんな事で落ち込むなんて男じゃないよね。”男は単純なほうが良い”んだって。
これだけの失敗あってこそ、愛というのは美味しくなるんじゃない?

だが、やっぱり寂しいや。俺助けてくれー。マージ、一人ぼっちになったみたい。

ごめんよ、新年を向かいているそっちにこんな寂しいもん読ませて…
2007-12-26
Өнөөдөр 11 сарын 25ны бүтэнсайн(ням гариг). Би нэг чухал хүнтэй, нэх чухал гэрээ маягийн юм байгуулчихлаа. Тэр нь юу вэ гэвэл бүхэл бүтэн нэг сарын турш буюу ирэх Крисмас баярыг хүртэл нэг ч үг солихгүй байх. Хоорондоо муудалцаад ч юмуу, хосууд түр зай барьдаг шиг зүйл биш лдээ. Зүгээр л тэр надад "... тэгвэл би чамтай үх солихгүй шүү" гээд хэлчихээр нь би "харылдаа" гээд аваа хаяцын. Тэгээд өнөөдрөөс хойш юу ч ярихгүй.  Хөгжилтэй ч юм шиг.
 Сүүлд нь бодоод байхад энэ сар ч миний хувьд их урт удаан үргэлжилэхэндээ. Байнга мэссэж ч болтугай бичилцэж байх юмсан гэж боддог хүнтэйгээ үг солихгүй болчихлээр эвгүй байхдаа.
А  гэхдээ. сонирхолтой тал ч байгаа шиг санагдлаа. Би бичнэ, тэр хариулахгүй. Тэгхээр би юу гэж ч хэлжийсан уурлахгүй хэхэ. тэрнээс гадна ч бодсон санасан зүйл байна. Сайхаан сайхан.
2007-11-26
Өмнөх сарынхаа алдаанаас сургамж аваад, бас орхисиноо нөхөөд, алдсан цагаа эргүүлж олж авахын тулд энэ сар нилээн хичээнээ.
Жагсаалт:
1. Энэ долоо хоногийн сүүлээр болох Ня-бо гийн түвшин тогтоох шалгалтаа аятайхан өгчих. Агуулга сэдвүүдийг нь бүрэн судалж амжихгүй байгаа болохоор үр дүн ямар байхыг мэдэхгүй ч өөрийөө дайчлаад үзвэл яадаг бол гэж бодоод байгаа.
2. Одоо уншиж байгаа номноосоо ухаарсан зүйлсээ амьдралд хэрэгжүүлий. Шинэ үеийн эдийн засаг, глобалчлал энтр гээл сүртэй сүртэй юмтай танилцаж байгаа ч бага багаар тэр зүйлсрүү ойртох хэрэгтэй байна.
3. Японы эдийн засгийн талаар тодорхой ойлголттой болох хэрэтэйм шиг санагдлаа. Тэгхийн тулд өдөр тутмын сонин сайн унших, бас дээр нь нэг ном захиалцан, тэрнийгээ унших.
4. Сан-ийн уулзалт ирэх долоо хоногт болно. Тэрүүндээ сайн оролцоод, бусад орны оюутнуудтай нь ч танилцаад авья
5. Тэмцээнд оролцоно. Дугуйлангийн тэмцээн лдээ. Одоо болтол олигтой чадахгүй байгаа юмаараа 2 долоо хоног хүрэхгүй хугацааны дараа өрсөлдөнө.
6. Кристмасын бэлтгэл ажилдаа орно. Сүмдээ ойрд явж чадахгүй байгаа. Ирэх долоо хоногоос цаг тохироод ирэх болов уу. Хувийн болон сүмийхээ бэлтгэлийг хийнээ.   
7. Хүмүүстэй харьцах харьцаагаа анхаарнаа. Энд байдаг хэсэг Монголчуудтайгаа, бусад оюутнуудтай, найз нөхөд, хамаатан садан гэрийхэнтэйгээ.
8. Бурхантай харьцах тал дээр онцгой анхаарна. Миний сул тал, бүтэлгүйтэл энтр бүгд эннээс шалгаалаад байгаа болохоор би Бурхантай ярьж чадахгүй байгаа энэ алдаагаа засалтай. Надад гуйлтын өчнөөн олон сэдэв байгаадаа
9. Ер бүтэхгүй нэг юм байгаад байгаамаа, за тэрийг юу ч гэсэн дурдалгүй үлдээчий:
10. Блогоо сайн хөтөлнөө. бусдад хүргий гэсэн бодлоо блогоороо л дамжуулж хүргэж байгаа юм чинь энийгээ жаахан тордноо.
11. Хичээл номын тал дээр хийх юм их байнаа. Семинартаа идэвхитэй оролцдог болохгүй бол горьгүй нь. Бараг урсаад яваад байхаар надад ямар хэрэг байх билээдээ.
За эдгээрийг 12 сарын 14 хүртэл ямар нэг хэмжээгээр амжуулнаа.
神様の前で誓います。これらの事を僕ができますようにお願いします。アメーン
2007-11-14
Блогоо бичилгүй удлаа, хэхэ сүүлийн үед бичих болгондоо ингэж эхэлдэг боллоо шүү.
За ямартай ч энэ сарын төлөвлөгөө гэж гаргаад жаахан завгүй хэдэн өдрийг өнгөрөөлөө.
Тайлан гэвэл жаахан тааруудаа.
Лист:  1. амжуулсан
            2. хэтэрхий хангалтгүй
            3. хангалтгүй
            4 . амжуулсан
            5. сайн мэдэхгүй байна
            6. хангалтгүй
            7. хангалтгүй
            8. ор тас хоосон
            9. ор тас хоосон
            10. өнөөдөр хийнэдээ
За сарын төлөвлөгөөний үр дүн энэ маягтай байхын бол ч цаашид нөхөр хикари толгойгүй болох л юм байна. Гэхдээ яахав алдаан дээрээсээ суралцдаг амьдрал юм хойно(гэж хэлээл алдаад байгаамдаа)
юу ч гэсэн дараа сарыхыгаа гаргыдаа
2007-11-14

There was once a guy who suffered from cancer... a cancer  that can't be treated. He was 18 years old and  he could die anytime. All his life, he was stuck in his house being taken care by his mother.
He never went outside but he was sick of  staying home and wanted to go out for once. So he asked his mother and she gave him permission. He walked  down his block  and found a lot of stores.
He passed a CD store  and looked  through the front door for a second as he walked. He stopped and went back to look into the store. He saw a young girl about his age and he knew it was love at first sight.
He opened the door and walked in, not looking at anything else but her.
He walked closer and closer until he was finally at the front desk where she sat.
She looked up and asked "Can I help you?" She smiled and he thought it was the most beautiful smile he has ever seen before and wanted to kiss her right there.
He said "Uh... Yeah... Umm... I would like to buy a CD."
He picked one out and gave her money for it.
"Would you like me to wrap it for you?" she asked, smiling her cute smile again.
He nodded and she went to the back. She came back with the wrapped CD and gave it to him.
He took it and walked out of the store.
He went home and from then on, he went to that store everyday and bought a CD, and she wrapped it for him.
He took the CD home and put it in his closet.
He was still too shy to ask her out and he really wanted to but he couldn't. His mother found out about this and told him to just ask her.
So the next day, he took all his courage and went to the store. He bought a CD like he did everyday and once again she went to the back of the store and came back with it wrapped. He took it and when she wasn't looking, he left his phone number on the desk and ran out...

 !!!RRRIIINNGG!!!

The mother picked up the phone and said,
"Hello?"  It was the girl!!!
She asked for the boy and the mother started to cry and said,
"You don't know? He passed away yesterday..."
The line was quiet except for the cries of the boy's mother.
Later in the day. the mother went into the boy's room because she wanted to remember him. She thought she would start  by looking at his clothes.
So she opened the closet. She was  face to face with piles and piles and piles of unopened CDs.
She was surprised to find all those CDs and she picked one up and sat down on the bed and she started to open one.
Inside, there was a CD and as she took it out of the wrapper, out fell a piece of paper.
The mother picked it up and started to read it. It said:
" Hi... I think U R really cute. Do u wanna go out with me? Love, Jacelyn "
The mother opened another CD... Again there was  a piece of  paper. It said:
" Hi... I think U R really cute. Do u wanna go out with me? Love, Jacelyn "


So dear friends....
If you love somebody.....say it loud.
So often refrain from expressing our affection before our loved ones. How long is it that you haven't said "I LOVE YOU" or "I LIKE YOU" to your Mom who cares so much, Dad who does so much, brother who helps so much, sister w
ho loves so much, that close friend who is always there for you... and the ones you loved so much..
Go ahead, tell them.. this is your chance.... before it passes away.
Take care..  
**hugs**   **kisses**

God bless

2007-10-27
4 сард миний төрсөн өдрөөр найз маань нэхх гоё өнгөтэй цэцэг бэлэглэж билээ. Би ч цэцэг арчлы гэж санаад байсан, гэр чимээд л гоё юмблээ. Даан ч өдөр ирэх тусад өнөөх маань жижигрээд, хатаад, жижигрээд одоо бол савныхаа дээд эрмэгнээс арай гэж ил цухуйж байна. Өдий хүртэл үхчээгүй нь яамайдаа. Аа тийн, арай гайгүй байснаа, саяхан нэг сар Монгол буцаад ирсэн чинь бүр жижхэн болцын байна. Хүнд түр өгцөн байсан лдаа. Би тэгээд энийг одоохондоо ингэж тагжирдаг улирал нь юм болуу гэж бодоод байгаан, 4 сард бүх цэцэг дэлгэрдэг, өдийд бол хатаж байдаг юм чинь.
Бас нэг дүгнэлт байж болжийн. Цэцэг эзнийхээ сэтгэлийг дагадаг юм гэнлээ. Анх энд ирэхдээ хүсэл мөрөөдөл баяр баясал, их эрмэрзлээр дүүрэн байжийлаа. Одоо ч бас тийм гэхэд хэцүүхэн л болцон байна. Боддог юм нь "хурдхан хичээл амарч Монголдоо харих юмсан". Толгойгоор дүүрэн байсан том том бодлууд маань алга болчсон шиг. Ер нь их олон юманд сатааржийндөө. Гэрээ санах юм, мөнгөнд санаа зовхын, найз нараа санахын, дурлах юм, адаглаад энэмуу интернэт хүртэл цагны хулгай хийгээд болохгүй. Тээл хичээлийг ч ёстой хийсэн нэр олж байнадаа.
Ийм байж болкуу гэдгээ ухаараал одоо ингээд бичжийн. Энэмуу цэцгээ арчилжаагаад босгоод ирхиймсан, тэгээд бас болоогүй маргаашнаас загас авч тэжээнээ. Өлсөөд өрц өвдхийн цагт өл дарах байлгүй хэхэ. Жаахан үнэтэйн билээ, гэхдээ яахав хоёр гурван хос гуппи авцан байхад дорхноо дорвиун болчино гэж санжийн. Би ч бас нэх сүрхий дурлалдаа шатсан, эх орноо үгүйлсэн хүн болж сэтгэл санааны гүн хямрал "Асашёрү" өвчин тусахаа  болий. Өнөөдрөөс эхлээд сар сараар нь, жил жилээр нь жаахан төлөвлгөөтэйхэн шиг амьдарнаа.
Анхдугаар нэг сарын төлөвлөгөө
Өнөөдөр 10 сарын 14н бөгөөд 11 сарын 14 гэхэд амжуулсан буюу эхлүүлсэн байх ажлын жагсаалт:
                                        1.日商簿記検定試験3級受けの申し込みしていること
                                        2.来週末まで自分の世話になった方々に葉書送ること
                                       3.部活の先輩たちの期待に負けないように朝遅れないこと、一生懸命                                                        頑張って成長する事
                                        4.今読んでいる本、さらに一部のクリスチャン本を読み終わる
                                        5.授業の面で誰にも負けない、特に中国の学生たちに
                                        6.ブロッグを常にやり続ける事
                                        7.学際、留学際に積極的参加し、自国の名を挙げることに貢献する
                                        8.ラブジェネレーションだから、その面でも気を付ける(笑い)
                                        9.体に気を付けて、体育運動常にやり、お金に絶えずプールに行く
                                        10.これらの約束を守ることを誓い、来月の約束をも作って守ること
Ингээд ирэхлээр цэцэг үххээ байна гэж санаж байна, ер нь бодоод байхнээ, арчилгаа дутсан л юм байналдаа.
2007-10-14
Блог оролддог болоод бараг жил болж байна. Хийх юмгүй, ямар ч зорилгогүй интернэтээр хэсж байгаад л анх энэ тухай дуулсан байх. Өөрийн гэсэн бяцхаан хоом пээжтэй болж байгаа ухаантай нээгээд тавичихсын. Бас бичих гэж нилээд оролддог, өөрийхөө санаа бодлыг бусадтай хуваалцах хүсэлтэй байсан болохоороо хэд гурван бичлэг нухаж тавьсан ухаантай. Бусдын мэлмийд өртөж, миний бодлыг хуваалцаж чаддаг юмуу үгүй юмуу мэдэхгүй юмдаа.
Завгүй болсон гэхэд арай ч биш юм, сүүлийн үед энэ юманд цаг гаргах нь битгий хэл нээж ч харахаа байлаалдаа. Уг нь өч төчнөөн юм болж нэг юм бичээд тэрийгээ дараа нь харахлээр ч урамтай байдаг юм, тэгээд бас болоогүй "блог мангасуудаас" коммэнт ирэхээр нь баярлахым, ахиж бичих урам төрхийм. Энд тэнд явж байхад толгойд зуурсхан харавсан санаа, үргэлж бодлыг минь бөглөж, ухааныг минь булаадаг нилээн олон асуудал гэх юмуу тархин доторхи дуу хоолой байдаг ч тэр болгон бичих боломж, чадвар нь олдохгүймлдаа. Өөртөөн бол часхийсэн хоёр өгүүлбэр биччихээд л цааш нь таг болчихын. Санаа байвч сачий хүрэхгүй гэдэг нь юм байхдаа.
Хичнээн бичихээ байсан ч, уншихыг бол харин үзүүлж байгаа шүү. Блог гэдэг нэгэнтээ Дэлхийн хүмүүсийн оюуны, бодлын, сэтгэлийн, зугаа цэнгэлийн бяцхан ертөнц болоодохжээ. Шинжлэх ухаан танин мэдэхүй болон мэдэхгүй, сонин сэтгүүл, урлаг мурлаг, шүлэг хүлэг, зурдаг зураг, авдаг зураг гээл байхгүй юм байхгүй бололтой. Бас дээрээс нь гэртээ суугаад улс төр хийчихдэг ам хэлтэй гаруудын блог гэж байна, эх орны улаан туг болсон эх орончид, бүр нацистууд байна. Зүгээр л өдрийн тэмдэглэл, хувийхаа амьдарлыг бусдад нуулгүй дэлгэдэг хүмүүс ч байна. Эднуус дундаас хэрэгтэй гэснээ олоод уншаад байхад чамгүй мэдлэгтэй болчихно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин үнэн худлын цензурыг яаж тогтоодог юм гэхээс. Нэг хэсэг залуус форум, самбар гэж нилээн цаг зарцуулдаг байсандаа. Санал бодлоо солилцоно, хэрүүлийн үгээ шидэлцэнэ. Блог гэгч нь үүний дараагийн шат юм шиг байгаан. Интернэтийн агуу том ертөнцөд бяцхаан зай эзлээд өөрийн гэсэн болгочихоор чинь гоё юм билээ. Бусдын өрөөгөөр хэсэх ч гоё юм билээ.
Ингээд блог ертөнцтөй бага ч болов холбоотой юм болохоор хааяаа энэмуудаа юм бичнэ, дотроо байгаагаа уудалдаг юм. Ойрд бичээгүйдээ өөртөө уурлахаас.
2007-10-14
Нэг бүтэн сарын сайхан амралт дуусчлаа. Нэг сарыг эх орондоо өнгөрүүлээд буцаад ирлээ. Удахгүй хичээл эхлээд Монголоо санасан урт өдрүүд эхлэнэдээ.
Блогоо бичилгүй нилээд удчихжээ. Амралтандаа ташуураад зарим зүйлсийг орхигдуулсан байна. Гээд хартал бичиж байгаад дундаас нь хаясан бичлэгэнцэрүүд ч олон байна. Толгойд нэг санаа зурсхых юм, тэгээд бичээд эхлэхээр сарниад алга болчих юм. Энэ бодуул тогтворгүй, буурьгүйгийх юм байхдаа.
Өсөж төрөөгүй ч гэсэн хэдэн сарын өмнөөс өөрийн болгосон хөлсний өрөөндөө одоо сууж байна. Өөрийн гэсэн зүйлс гэдэг сонин юм. Хэдий хөлснийх ч гэсэн энэ өрөө миний гэр гэж санагдаад тэмүүлээд байгаамдаа.
Өдөр хоногийн уртыг гайхаж байх чинь... Бараг юу ч хийхгүй байгаа болохоор тэр үү, эсвэл ганцаардал энтр нь тархинд гүн нэвтэрчихвүү. Сайн мэдэхгүйм сүүлийн хоёр өдөр лав би өөрийгөө бас энэ цаг хугацааг гайхаад байна. Сайхан сайхан дурсамжууд толгойд орж ирээд л, хүн амьтан үгүйлээд л нэг л их уйтгарт автсан хүн шиг л байхын. Уг нь ч бас иймдээ хүрэх учиргүй л юмсан.
Биелээгүй хүсэл, хүлээлт найдвар, бас санаа зоволт миний дотор олон байнаа. Шөнө унты гэхлээр тэр болгоноо мөрөөдөөд олигтой унтахгүй юм бас л гайхна.
Ер нь хичээл эхэлтэл энэ долоо хоног миний хувьд ч таагүй болох шинжтэй

О.Дашбалбар           Би огт гунихгүй

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?
1998.11.22
2007-09-27

Сайнуу хайрт блог минь...
Өглөө бага дүү цэцэрлэгтээ явахгүй гэж уйлж хашгирч тийчилж, олны нүд болгоогүйсэн бол өнөөдөр сайхан өдөр боллоо. Дотор хэцүү байсан ч, түүнийгээ хүнд дэлгэхлээр түрхэн зуур аятайхан болчих юм. Өө нээрэн, яагаад хэцүүдсэнээ блог чамд хэлээгүй билүү. Нэг нь согтуурал, нөгөө нь ээжийн биеийн байдал. Тэгээд дээрээс нь өөрийгөө буруутгах бодол маань намайг бараг л эрүү шүүлтэд оруулж байгаа мэт зовоогоод байгаа. Өөрийгөө шалгаана, хариуг нь олохгүй зовно, бүтэх бүтэхгүйг нь мэдэхгүй хүлээх гээд л хэцүү хэцүү. Тэгээд энэ тухайгаа хэн бүхэнд яриад байх нь утгагүй хэрэг. Тэхээр энэ хүрээд зогсооё. Ямартай ч, дотроо тэнийтэл ярьж аваад сайхан болсон.

Хүнд багын найз байна гэдэг сайхан юмаа. Ярианы сэдэв сайхан дурсамжаар дүүрэн, хамт байхад сэтгэлд өег. Багадаа өвөр түрийдээ оролцоол, баримлын шавраар элдэв тэнэг дүрс хийж тоголдог байж билээ. Мэдээж хааяа маргалдана, сөргөлдөнө. Ер нь энэ их гайхалтай харилцаа юмаа. Аав ээжүүд маань үй зайгүй найзууд байсан. Тиймээс бид нар бас сайн нөхөд болцгоож, бидний хүүхдүүд мөн найзууд болцгооно. Би гэрт нь очно, бараг л өөрийн хүү шиг надтай харьцана. Хүний амьдрал үнэхээр сонирхолтой юмаа.

Өглөөнөөс хойш зав гарвал нэг юм барьж авч уншаад байсан, саяхан авсан Батхаан комик. Би нэг их зурагтай номонд дуртай биш лдээ. Гэхдээ амтанд нь орчихсон. Номны наалт нь жаахан муу боловч, зураглал энтр нь үнэхээр сайн болсон байналээ. Монголчууд комик уншдаг болчихвол номонд бага ч болов дурлах биз.
Монголын Эзэнт Гүрний өрнөд хийсэн аян дайн, Батхааны манлайлсан энэ  аян Европын хувьд  аймшигт он жилүүд, Монголчуудын  хувьд бахархал билээ.  Үнэндээ  түүний  удаа дараалсан суут  ялалтууд,  хүчирхэг улс нь  байгаагүй бол бидний өнөө бахдаад байдаг Дэлхийн дайдыг эзэлсэн түүх  амтгүй болох  байжээ. Хөгшин Европод төв Азийн давжаа адуу, эрэмгий хөвгүүдийг гайхуулсан нь түүний гавъя гэдэг юм билээ. Хэдийгээр Зүчийн хөвүүн болохоор цусан төрлийн хувьд маргаантай ч, Чингис хааны минь эрэмгий зоригт эрдэм ухаант ач нарын нэг нь байсан.

Тохирмжгүй үе, тохиромгүй цаг хугацаа байж магадгүй ч, би өөрийгөө бас Хэрэйдийн удам гэж бахдах их дуртай. Яагаав нөгөө Ван Тоорилын ард иргэд. Тийм бяцхан бардамналаа тээж, дээд эрэмгий өвгөдөө дурсан, Тал Монгол нутагтаа хорин нэгдүгээр зууны ХҮЛЭГ БААТАР болдог ч юм билүү
.
2007-09-04