2007-10-14
гарчиггүй
Блог оролддог болоод бараг жил болж байна. Хийх юмгүй, ямар ч зорилгогүй интернэтээр хэсж байгаад л анх энэ тухай дуулсан байх. Өөрийн гэсэн бяцхаан хоом пээжтэй болж байгаа ухаантай нээгээд тавичихсын. Бас бичих гэж нилээд оролддог, өөрийхөө санаа бодлыг бусадтай хуваалцах хүсэлтэй байсан болохоороо хэд гурван бичлэг нухаж тавьсан ухаантай. Бусдын мэлмийд өртөж, миний бодлыг хуваалцаж чаддаг юмуу үгүй юмуу мэдэхгүй юмдаа.
Завгүй болсон гэхэд арай ч биш юм, сүүлийн үед энэ юманд цаг гаргах нь битгий хэл нээж ч харахаа байлаалдаа. Уг нь өч төчнөөн юм болж нэг юм бичээд тэрийгээ дараа нь харахлээр ч урамтай байдаг юм, тэгээд бас болоогүй "блог мангасуудаас" коммэнт ирэхээр нь баярлахым, ахиж бичих урам төрхийм. Энд тэнд явж байхад толгойд зуурсхан харавсан санаа, үргэлж бодлыг минь бөглөж, ухааныг минь булаадаг нилээн олон асуудал гэх юмуу тархин доторхи дуу хоолой байдаг ч тэр болгон бичих боломж, чадвар нь олдохгүймлдаа. Өөртөөн бол часхийсэн хоёр өгүүлбэр биччихээд л цааш нь таг болчихын. Санаа байвч сачий хүрэхгүй гэдэг нь юм байхдаа.
Хичнээн бичихээ байсан ч, уншихыг бол харин үзүүлж байгаа шүү. Блог гэдэг нэгэнтээ Дэлхийн хүмүүсийн оюуны, бодлын, сэтгэлийн, зугаа цэнгэлийн бяцхан ертөнц болоодохжээ. Шинжлэх ухаан танин мэдэхүй болон мэдэхгүй, сонин сэтгүүл, урлаг мурлаг, шүлэг хүлэг, зурдаг зураг, авдаг зураг гээл байхгүй юм байхгүй бололтой. Бас дээрээс нь гэртээ суугаад улс төр хийчихдэг ам хэлтэй гаруудын блог гэж байна, эх орны улаан туг болсон эх орончид, бүр нацистууд байна. Зүгээр л өдрийн тэмдэглэл, хувийхаа амьдарлыг бусдад нуулгүй дэлгэдэг хүмүүс ч байна. Эднуус дундаас хэрэгтэй гэснээ олоод уншаад байхад чамгүй мэдлэгтэй болчихно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин үнэн худлын цензурыг яаж тогтоодог юм гэхээс. Нэг хэсэг залуус форум, самбар гэж нилээн цаг зарцуулдаг байсандаа. Санал бодлоо солилцоно, хэрүүлийн үгээ шидэлцэнэ. Блог гэгч нь үүний дараагийн шат юм шиг байгаан. Интернэтийн агуу том ертөнцөд бяцхаан зай эзлээд өөрийн гэсэн болгочихоор чинь гоё юм билээ. Бусдын өрөөгөөр хэсэх ч гоё юм билээ.
Ингээд блог ертөнцтөй бага ч болов холбоотой юм болохоор хааяаа энэмуудаа юм бичнэ, дотроо байгаагаа уудалдаг юм. Ойрд бичээгүйдээ өөртөө уурлахаас.
Бичсэн: hikari | цаг: 13:55 | Блог тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Би ч санаа зовохгүй эрх чөлөөгөө эдлээд л бураад л байдгийн хэхэ. Бас нэг бодлын бичээд байхаар хэл яриа, бичих чадвар бага багаар дээшлээд ч байх шиг л байдгийн хэхэ
Бичсэн: xvv цаг: 20:16, 2007-10-14 | Холбоос | |


Сэтгэгдэл
big grin
Бичсэн: цаг: 19:53, 2007-10-14 | Холбоос | |


harin tiimee... bi ch gesen zgr l unshigch bolj dee... hamgiin gol ni neg jaahan ymiig ilerhiileh gej toirood alga bolchihdog bolohoor suuldee bur tuundee durgui hureed baih ym.... tegeel orhichih ym.. uul ni bichih gje orolddiin.. ergej neg haraal deletelne dahial oroldono... hamgiin suuld boliloo geel hayana.. tegeed ch minii bodoj bga ter ymiig busad humuus uneheer goe ilerhiileed gargaad tawichdag bolohoor bur suuldee zgr l unshij baiya gej shiidsen... chi gehdee ih dajgui bichdeg gej boddog shuu! haayadaa ch gesen bichij bgarai!

amjilt!
Бичсэн: azka цаг: 18:43, 2007-10-14 | Холбоос | |


сайн байна
Би блог нээчихсэн байсан ч гэсэн учрыг нь тэгтлээ ухаагүй байсан юм. Тээд чи нэг юм яриад 2ула энэнний талаар ярилцаж байсан санагдаж байна. За ямар ч байсан акул блоггор биш ч гэсэн өөрийн хэмжээндээ хэдэн бичлэгтэй болсон нь чиний нөлөө байгаа шүү андаа. Бас байнга шинэ бичлэгийг чинь хүлээж байдаг шүү хөгшөөн...
Бичсэн: bugsana цаг: 17:14, 2007-10-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax