2007-11-14
次月の計画誓い
Өмнөх сарынхаа алдаанаас сургамж аваад, бас орхисиноо нөхөөд, алдсан цагаа эргүүлж олж авахын тулд энэ сар нилээн хичээнээ.
Жагсаалт:
1. Энэ долоо хоногийн сүүлээр болох Ня-бо гийн түвшин тогтоох шалгалтаа аятайхан өгчих. Агуулга сэдвүүдийг нь бүрэн судалж амжихгүй байгаа болохоор үр дүн ямар байхыг мэдэхгүй ч өөрийөө дайчлаад үзвэл яадаг бол гэж бодоод байгаа.
2. Одоо уншиж байгаа номноосоо ухаарсан зүйлсээ амьдралд хэрэгжүүлий. Шинэ үеийн эдийн засаг, глобалчлал энтр гээл сүртэй сүртэй юмтай танилцаж байгаа ч бага багаар тэр зүйлсрүү ойртох хэрэгтэй байна.
3. Японы эдийн засгийн талаар тодорхой ойлголттой болох хэрэтэйм шиг санагдлаа. Тэгхийн тулд өдөр тутмын сонин сайн унших, бас дээр нь нэг ном захиалцан, тэрнийгээ унших.
4. Сан-ийн уулзалт ирэх долоо хоногт болно. Тэрүүндээ сайн оролцоод, бусад орны оюутнуудтай нь ч танилцаад авья
5. Тэмцээнд оролцоно. Дугуйлангийн тэмцээн лдээ. Одоо болтол олигтой чадахгүй байгаа юмаараа 2 долоо хоног хүрэхгүй хугацааны дараа өрсөлдөнө.
6. Кристмасын бэлтгэл ажилдаа орно. Сүмдээ ойрд явж чадахгүй байгаа. Ирэх долоо хоногоос цаг тохироод ирэх болов уу. Хувийн болон сүмийхээ бэлтгэлийг хийнээ.   
7. Хүмүүстэй харьцах харьцаагаа анхаарнаа. Энд байдаг хэсэг Монголчуудтайгаа, бусад оюутнуудтай, найз нөхөд, хамаатан садан гэрийхэнтэйгээ.
8. Бурхантай харьцах тал дээр онцгой анхаарна. Миний сул тал, бүтэлгүйтэл энтр бүгд эннээс шалгаалаад байгаа болохоор би Бурхантай ярьж чадахгүй байгаа энэ алдаагаа засалтай. Надад гуйлтын өчнөөн олон сэдэв байгаадаа
9. Ер бүтэхгүй нэг юм байгаад байгаамаа, за тэрийг юу ч гэсэн дурдалгүй үлдээчий:
10. Блогоо сайн хөтөлнөө. бусдад хүргий гэсэн бодлоо блогоороо л дамжуулж хүргэж байгаа юм чинь энийгээ жаахан тордноо.
11. Хичээл номын тал дээр хийх юм их байнаа. Семинартаа идэвхитэй оролцдог болохгүй бол горьгүй нь. Бараг урсаад яваад байхаар надад ямар хэрэг байх билээдээ.
За эдгээрийг 12 сарын 14 хүртэл ямар нэг хэмжээгээр амжуулнаа.
神様の前で誓います。これらの事を僕ができますようにお願いします。アメーン
Бичсэн: hikari | цаг: 21:49 | Блог тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax