2007-11-14
Квадратизм

Хятадууд муу – Монголчууд сайн, тэд сул – бид хүчтэй, тэр авилгалч – энэ эх оронч гээд л бид бүхнийг хоёр тууль дээр ялгасаар түүндээ баригдан тархиа идүүлж байна. Аливаа асуудлыг олон талаас нь харах нь яршигтай бас нийгмийг олигтой цочроож чадахгүй болохоор улс төрчид, иргэний хөдөлгөөнүүдээс авахуулаад захын лангуун дээрхи авгай хүртэл “тэднийх чинь хужаагаас оруулж ирдгийн, манайх Сэлэнгийн төмс” гээд үнэн ч бай худал ч бай шивнэж байх. Монголчууд бид, юм олон талтай гэдгийг мартжээ. Батааг Доржоо муулвал Доржоо сайн гээд л бодчихдог. Саяханы нэг Япон мэдээн дээр, Хятадад мантууны махны оронд кардон цаас дэвтээгээд хийж байгаа тухай Бээжин Телевизийн нэвтрүүлгийг үзүүллээ. Айхтар хэрэг, муу Хятадуудуу гэж бодоод байж байтал, хэд хоногийн дараа, Бээжин Телевизийн гаргасан мэдээлэл худлаа байсан, зохиомлоор нэвтрүүлэг бэлтгэсэн гээд Хятадын нэг сонингоор тарсан гэнэ. За тэгвэл алинд нь итгэх вэ?

Яг үнэндээ Монголын улс төрийн хэрүүл ийм маягтай л байгаа. Нэг нь нөгөөгөө буруутгангуут, “Чи өөрөө эхлээ биздээ” гээд жаахан хүүхдийн хэрүүл шиг юм эхлүүлдэг байхаа? Гэм нь ард иргэд бид нар нь итгээд, хөөрөөд, жагсаад, буулгаад явж байдаг. Уг нь өөрийн толгойтой баймаар. Бодвол олны үг ортой гэдэг бизээ.

Сүүлийн үед газар аваад байгаа үндсэрхэг үзэл байнаа. “Хүн алж болохгүй Хужааг алж болно” гэж байна. Тэд нар Монголд муу юм хийгээд байгаа болохоор тааралдсаныг нь барьж балбаад бай гэж номлоод байх шиг билээ. Уг нь би өөрийгөө хэнээс ч дутуугүй үндэстний үзэлтэй гэж үздэг. Гэхдээ хэзээ ч Хятад Хүнийг хараад “цохиод авах юмсан” гэсэн хүсэл төрж байсангүй. Тэр олон хүнийг түншээд түншээд барах биш, хэсгийг нь барлаадаа гэхэд хэдэн жилийн дараа, “Монголд байгаа өөрийн иргэдийхээ эрх ашгийг хамгаална” гээд ногоон хувцастай Хятад баатрууд ороод ирэхвийдээ. Тэгсэн цагт буруутгах арга байхгүй, хоёр сэтгүүлч барьцаалсны төлөө дайн дэгдээдэг болсон энэ Дэлхийд хэдэн зуун иргэнийг нь нүдчихвэл юу болох нь ойлгомжтой болов уу. Энэ үгсээрээ Хятадуудыг өмөөрсөн хэрэг байхгүйг ойлгосон бизээ, харин хүчээр биш арай өөр арга байдагсан бол эхлээд бодож үзчээд хөдөлвөл яасан юм бэ гэж...

22=4 энийг бодоход амархан, “хоёрын квадрат” гэж нэрлэдэг. Надруу хялайвал зөрүүлээд шанаа, энийг ч бас бодоход амархан. “Квадрат толгойтнууд” гэж нэрлий. Нэгнийгээ муулж, муулсныг нь сайлж байдаг энэ нийгмийг харин “Квадрат Нийгэм” гэж хэлий. Квадрат нийгмээ муулах би бас мөн квадратист нөхрөө...

Бичсэн: hikari | цаг: 22:34 | УТ,ЭЗ,бас бус
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax