2007-09-04
Батхаан хэмээх комик уншлаа(2007-9-4)

Сайнуу хайрт блог минь...
Өглөө бага дүү цэцэрлэгтээ явахгүй гэж уйлж хашгирч тийчилж, олны нүд болгоогүйсэн бол өнөөдөр сайхан өдөр боллоо. Дотор хэцүү байсан ч, түүнийгээ хүнд дэлгэхлээр түрхэн зуур аятайхан болчих юм. Өө нээрэн, яагаад хэцүүдсэнээ блог чамд хэлээгүй билүү. Нэг нь согтуурал, нөгөө нь ээжийн биеийн байдал. Тэгээд дээрээс нь өөрийгөө буруутгах бодол маань намайг бараг л эрүү шүүлтэд оруулж байгаа мэт зовоогоод байгаа. Өөрийгөө шалгаана, хариуг нь олохгүй зовно, бүтэх бүтэхгүйг нь мэдэхгүй хүлээх гээд л хэцүү хэцүү. Тэгээд энэ тухайгаа хэн бүхэнд яриад байх нь утгагүй хэрэг. Тэхээр энэ хүрээд зогсооё. Ямартай ч, дотроо тэнийтэл ярьж аваад сайхан болсон.

Хүнд багын найз байна гэдэг сайхан юмаа. Ярианы сэдэв сайхан дурсамжаар дүүрэн, хамт байхад сэтгэлд өег. Багадаа өвөр түрийдээ оролцоол, баримлын шавраар элдэв тэнэг дүрс хийж тоголдог байж билээ. Мэдээж хааяа маргалдана, сөргөлдөнө. Ер нь энэ их гайхалтай харилцаа юмаа. Аав ээжүүд маань үй зайгүй найзууд байсан. Тиймээс бид нар бас сайн нөхөд болцгоож, бидний хүүхдүүд мөн найзууд болцгооно. Би гэрт нь очно, бараг л өөрийн хүү шиг надтай харьцана. Хүний амьдрал үнэхээр сонирхолтой юмаа.

Өглөөнөөс хойш зав гарвал нэг юм барьж авч уншаад байсан, саяхан авсан Батхаан комик. Би нэг их зурагтай номонд дуртай биш лдээ. Гэхдээ амтанд нь орчихсон. Номны наалт нь жаахан муу боловч, зураглал энтр нь үнэхээр сайн болсон байналээ. Монголчууд комик уншдаг болчихвол номонд бага ч болов дурлах биз.
Монголын Эзэнт Гүрний өрнөд хийсэн аян дайн, Батхааны манлайлсан энэ  аян Европын хувьд  аймшигт он жилүүд, Монголчуудын  хувьд бахархал билээ.  Үнэндээ  түүний  удаа дараалсан суут  ялалтууд,  хүчирхэг улс нь  байгаагүй бол бидний өнөө бахдаад байдаг Дэлхийн дайдыг эзэлсэн түүх  амтгүй болох  байжээ. Хөгшин Европод төв Азийн давжаа адуу, эрэмгий хөвгүүдийг гайхуулсан нь түүний гавъя гэдэг юм билээ. Хэдийгээр Зүчийн хөвүүн болохоор цусан төрлийн хувьд маргаантай ч, Чингис хааны минь эрэмгий зоригт эрдэм ухаант ач нарын нэг нь байсан.

Тохирмжгүй үе, тохиромгүй цаг хугацаа байж магадгүй ч, би өөрийгөө бас Хэрэйдийн удам гэж бахдах их дуртай. Яагаав нөгөө Ван Тоорилын ард иргэд. Тийм бяцхан бардамналаа тээж, дээд эрэмгий өвгөдөө дурсан, Тал Монгол нутагтаа хорин нэгдүгээр зууны ХҮЛЭГ БААТАР болдог ч юм билүү
.
Бичсэн: hikari | цаг: 23:28 | Блог тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
tsuvral nom goy sh dee, bi duudee chinggis han tsuvral avch ugchihuud uuruu bulaatsaldaad unshaad duusgachihsan sh dee, sukhbaatariin tuhai tsuvral garna gecheed garahgui yum,
Бичсэн: Tsoomii цаг: 10:12, 2007-09-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax