2007-09-27
Блог бичилгүй удчихжээ
Нэг бүтэн сарын сайхан амралт дуусчлаа. Нэг сарыг эх орондоо өнгөрүүлээд буцаад ирлээ. Удахгүй хичээл эхлээд Монголоо санасан урт өдрүүд эхлэнэдээ.
Блогоо бичилгүй нилээд удчихжээ. Амралтандаа ташуураад зарим зүйлсийг орхигдуулсан байна. Гээд хартал бичиж байгаад дундаас нь хаясан бичлэгэнцэрүүд ч олон байна. Толгойд нэг санаа зурсхых юм, тэгээд бичээд эхлэхээр сарниад алга болчих юм. Энэ бодуул тогтворгүй, буурьгүйгийх юм байхдаа.
Өсөж төрөөгүй ч гэсэн хэдэн сарын өмнөөс өөрийн болгосон хөлсний өрөөндөө одоо сууж байна. Өөрийн гэсэн зүйлс гэдэг сонин юм. Хэдий хөлснийх ч гэсэн энэ өрөө миний гэр гэж санагдаад тэмүүлээд байгаамдаа.
Өдөр хоногийн уртыг гайхаж байх чинь... Бараг юу ч хийхгүй байгаа болохоор тэр үү, эсвэл ганцаардал энтр нь тархинд гүн нэвтэрчихвүү. Сайн мэдэхгүйм сүүлийн хоёр өдөр лав би өөрийгөө бас энэ цаг хугацааг гайхаад байна. Сайхан сайхан дурсамжууд толгойд орж ирээд л, хүн амьтан үгүйлээд л нэг л их уйтгарт автсан хүн шиг л байхын. Уг нь ч бас иймдээ хүрэх учиргүй л юмсан.
Биелээгүй хүсэл, хүлээлт найдвар, бас санаа зоволт миний дотор олон байнаа. Шөнө унты гэхлээр тэр болгоноо мөрөөдөөд олигтой унтахгүй юм бас л гайхна.
Ер нь хичээл эхэлтэл энэ долоо хоног миний хувьд ч таагүй болох шинжтэй

О.Дашбалбар           Би огт гунихгүй

Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?
1998.11.22
Бичсэн: hikari | цаг: 11:42 | Блог тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax