Дөнгөж саяхан нэг найзтайгаа интэрнэтээр "чалчив". Нэг их удсангүй намайг согтуу байна гэдэг юм байна. Хоолон дээр ус даруулж ууснаас өөр юм уугаагүй намайг, уутдгүйг маань ч мэдэх намайг тэгж хэлсэн. Би яагаад тэгж хэлснийг мэдэж байсан. Үнэндээ би согтуу байсан юм.
Сүүлийн 5н сар согтуу явна, магадгүй тэрнээс ч удаан байх. Хүн толгойгоо захирч чадахаа болихыг согтуурал гэдэг юм гэнэлээ. Сэтгэл, толгой хоёр маань зэрэг согтсон байх нь.
Шуудхан хэлэхэд нэг охиныг хардаг юм. Заримдаа хоёр болохыг нь яанаа.(согтуу). Гэхдээ нэгэнд нь би хэтэрхий татагдчихжээ. Царай зүс, үг яриа сэтгэл, үйлдэл нь намайг өөрийн эрхгүй согтоход хүргэх юм. Болдог бол алсаас манараад харах юмсан, даанч бас харамын сэтгэл гэж төрөөд байна. Бусдад ч өгөхгүй өөрөө ч хүрэхгүй хараад явах санаатай юмуудаа. Угаасаа хүрэхлээрээ өөрөөсөө хөндийрүүлээд байгаа шиг санагдаад, дөхөж чадахгүй. Миний зүгээс хэлсэн хйисэн бүхэн бит хоёрын харьцааг муутгаад байгаа бололтой. (Айж байна). Би тэрнээс холдмооргүй байна. Гэхдээ бас хэт ойртмооргүй ч юм шиг. Гайхалтай, би өөрийгөө ийм сонин согтдог гэж ердөө мэдээгүй юм байна.
Би чиний хувьд жирийн ч биш энгийн найз гэсэн, чи миний хувьд жирийн биш хэтэрхий ШОХООРХОЛ гэсэн.
2007-08-27
Сайн байнуу Хүндэт Блог

Өглөөнөөс хойш ширээний ард суусан өдрийн тухай ямар бичилтэй биш гэж бодоод жаахан сэдэв оруулаад өнөөдрийн тэмдэглэлээ хөтлий гэж бодлоо.
Үнэндээ би дөнгөж сая ажлаа тарж ирээд гэртээ сууж байна. Ороод ирэхэд идэх юм ч байхгүй хоосон өрөө угтахаар их муухай байдгийн. Ядарсан биеэ амраагаад орон дээрээ хэвтэнгээ хувцсаа солилоо, бага зэрэг хөлс үнэртэж байна. Энэ үнэр гэв гэнэт мөнгөний үнэр шиг санагдлаа. Аргагүй, хэдий чинээ хөлс дуслуулна төдий чинээ их мөнгө олно. Тэгхээр миний цамцнаас хөлс их үнэртэх тусмаа сайн гэсэн үг юмуудаа. Цэвэрлэгч ч бай, тогооч ч бай, цагаан цамцат ажилчин ч бай бүгд л хөлс дуслуулан байж хэдэн бор, ногоон, улаан цаасны бараа харна. Эдгээр цаасыг атгаагүй цагт амьдрахад бэрх хорвоо юм хойно хөлсөө дуслуулахаас яахав. Боксын ертөнцөд хүн мөнгөний төлөө л ордог гэж дуулсан, тэр цаасны төлөө нүдүүлнэ, нүдэнэ гэхээр түүний үнэ цэнэ ямар ихийг илтгэх бизээ. Гэхдээ зарим нь хөлс гаргалгүй мөнгө олохыг хүсдэг лдээ.
Энэ зүйлийг бага зэрэг бодлоо. Бас, энэ хөлс зөвхөн мөнгөний үнэр биш юм байна. Миний хувьд дадлага, нийгэмтэй харилахад зарцуулсан хөлс урсжээ.
Давгүй өдөр өнгөрөөлөө. Баяртай
2007-07-14
Өглөө хоцролгүй боссоныг ч хэлэх үү, нар гийсэн сайхан өдөр байсныг ч хэлэх үү. Өдөр их л сайхан эхэллээ. Харин гэм нь цонхоор харахад хүйтэн санагдаад байхаар нь цамцтай гарсан буруутаж байна лээ. Бэлтгэлээ хийчихээд нээт орж жаал хэсэв. Ангийхны майлинг лист өрнөлтэй байна шүү. Үнэн сэтгэлээсээ хандах, хужаа нар даваржийн энтр гээд.
Хичээл тарлаа, семинар дээр илтгэл тавих ёстой, тэрнийхээ бэлтгэлийг багийхантайгаа жаахан хийчихээд харив.
Халуун өдөр болохоор тэгдэг юмуу, залхуураад оройн хоолоо хийсэнгүй, тэгээд оройжингоо өөртөө "инэгж болохгүй шүү" гэж үглэж явлаа. Юу гэсэн үг вэ гэвэл, хоолгүй хонож болохгүй. Бэлдэх юм нь байсаар байтал... Эртээр нэг жаахан охины тухай нэвтрүүлэг үзсийн. Индонез юм билээ. 2 дүүтэйгээ ээж нь хүнд өвчтэй, хог ухаж амьдардаг. Жаахан юм байж гэрээ тэжээгээл байгаамдаа. Нэг дүү нь бүр 5н настай мөртлөө ах эгчтэйгээ цуг хог түүж сурдын. 2 өдөр хоолгүй өнжчөөд, олсон мөнгөөрөө дан будаа аваад усанд хаяж идэх төдий л. Тэгээд "ямар амттай юм бэ" гээд байсан гээч. Хольцгүй агшаасан будааг хоосон усанд дүрж идэх ямар л амт байхавдээ... Үнэнийг хэлэхэд бага зэрэг цээж давчидсан. Би тэгэхэд юм бүхэн гэж хэлэхгүйч, наад захын юм бүгд л байна. Зөвхөн залхуурснаасаа болоод хоолгүй хононо гэж тэдний хувьд байж болохгүй мэт. Одоо байгаадаа сэтгэл хана гэдэг үгийг санаж байна. Би халууцаж байхад, өөр нэг газар даарч байгаа. Би хичээл тасалж байхад, өөр нэгэн сурахын хүслэн болж байгаа. Тэдэнд тусалж чадахгүймаа гэхэд, надад байгаа энэ их боломжоо гээчилгүй ашигдах юмсан.
Ухаарваа.
2007-07-09
Хүндэт Блог минь

  Сүүлийн хэд хоног, сар ч байж мэднэ. Тэмдэглэлээ бичсэнгүй, тийм завгүй байсандаа ч биш, бичие гэсэн бодол төрөхгүй байлаа уучлаарай. 7 хоногийн өмнөөс энэ алдаагаа ухаараад, өөрийгөө болон орчин тойрноо бага ч болов дүгнэж явах нь хэрэгтэй гэж бодсон юм. Өглөө гэрээс гараад л орой явсан замаараа ирдэг энэ нэг хэвийн амьдрал ч гэсэн надад зарим зүйлийг зааж байгаа бизээ.
Нэгэнтээ өөрийн гэсэн амьдрал зохиогоод явж байгаа болохоор, нийгэмтэй харьцах, мэдээлэлтэй харьцах, цагтай харьцах гээд олон л туршлага олгож байна. Энд нэг юм дурдсангүй, өөртэйгээ харьцах.
Магадгүй энд ирснээсээ хойш хэтэрхий их өөртэйгээ харьцаж байгаа байх, гэлээ ч түүнийг дийлнэ гэдэг хэцүү юм. Өглөө эрт босох, номоо унших, чимээгүй цаг(Библи унших), хичээлээ цагт нь хийх, хүн рүү захиа бичих, Блог Тэмдэглэлээ хөтлөх, ядахнаа цагт нь хоолоо идэхэд хүртэл үргэлж би өөртөө ялагдана. Хожим тэмдэглэлээ унших өдөр ялагч байх болтугай.
 
2007-07-07
Өглөө энгийнхээсээ хэтэрхий эрт буюу 6 цагт боссон. Шалтгаа нь сонирхолтой. Японд, тэр тусмаа Фүкүшима сургуульд морины талбай харахад хачирхалтай байх болов уу. Сургуулийхаа морины дугуйлан дээр явж очлоо(бэлтгэл өглөө эрт байдаг учраас өглөө очсон). 5н сайхан адуу байна. Монгол мориноос нилээд өндөр бас гуалиг юм билээ. Унаж үзэх боломж олдсон дээр хэд тойроод авсан. Юу вэ бараг нэг жил моринд хүрээ ч үгүй юм байна шдээ. Гүэ яахав, анх унаж байгаа хүмүүсийн дэргэд илт дээр байсанлдаа. Гэхдээ л тэр техник талын юм дутаад байх шиг. Ингээд оюутан амьдралын чухал хэсэг болох дугуйлангийн гараагаа, 馬術(Морин эрдэм)-ээр эхэллээ. Сэтгэл хангалуун байнаа. Дашрамд нь гэхэд, эндхийн болон барууны морь арчлах ажил нь хэтэрхий нягт нямбай санагдсан, өглөө нэг морийг усанд оруулах гэж 40өөд минут болсон шүү.

Гайхалтай өнөөдөр ямар азаар сургуулиас эрт гарсан юм бэ. Дэлхийд дарагдсан "улаан бурхан" өвчин өндөр хөгжилтэй Японд хэт дэлгэрээд сургуулиуд захаасаа хөл хорио тогтоогоод байсан. Манайх өнөөдөр  6р  цагаас эхлээд тэнд байсан хүмүүстэй нь хамт хөл хорио тогтоочихлоо.  Лав л  7 хоног хичээл цонх(нэг бодлын сайхан юмаа).  Дөнгөж дугуйланд элсээд байтал явуулсангүй.

Өөрийн гэж нэрлэх гэртэйгээ хүн яагаад ч юм нэг далд холбоотой болчих юмаа. Гэртээ л ирээгүй бол нэг л тавгүй байх боллоо, өөрийхөө ор, сандал ширээгээ хэрэглэхгүй бол нэг л сонин. Энэ нь магадгүй би энэ газарт өөрийн гэсэн орчин бүрдүүлсэнтэй холбоотой байх. Яг нарийн ширийнийг нт мэдэхгүй юм байна.

За дөнгөж саяхан нэг найзыхаа бичлэгийг үзэж суугаад Улаанбаатарын өвлийн тухай саналаа. Уг нь би өвөлд маш дургүйлдээ, гэхдээ л энэ жижиг өрөө, өвөл курткан дотроо бээвийж явахаас давчуу санагдчихлаа. Дээр нь Guys-н "Цас" дууг сонссон болхоор нэг удаагийн сэтгэлээр уналтын доозыг хэтрүүлчихшиг боллоо.

за тавтай нойрсоорой
2007-05-29
Бушуу туулай борвиндоо баастай гэдэг, удаан туулай нь яадаг бол? Би ойрын хэд хоног яагаад байгаан бүү мэд, сэрүүлгээ сонсохгүй унтдаг болчихож. Эхний цагийн дундуур орсон. Лав л удаан туулай нь борви нь бохир л байдаг болтой(би туулай биш лдээ).
Энэ өдөр бүх л өдрийн адилаар энгийн л байлаа. Асашёрү унаж уур хүргэснийг эс тооцвол сэтгэлийн хөдлөл ч байсангүй. Ер нь хүн нэг ийм амьдралд орчихвол шинийг сэдэх, аз турших сэтгэл нь үхчихдэг гэж сонссон. Үнэн болов уу? Би л лав тийм амьдралыг хүсэхгүй байна...
Гэртээ эрт ирсэн болохоор өрөөндөө "Суботник" явуулаад, бас ч дажгүй шүү. Нэгэнт сайн жаал болсных нэг мөсөн гээд Хичээл бариад суусым. Болж байна, аав ээждээ харуулахсан, "хүү нь ийм том болсон" гээд л...
2007-05-25
Энэ өдрийг яагаад ч юм хүлээгээд байсан, хэн нэгний төрсөн өдөр биш гэж санаж байна, лав л тэмдэглэлт өдөр бишсэн. Харамсалтай нь өглөө вагон хөдлөхөд(би сургуулируугаа вагоноор явдаг) арван минутын өмнө сэрсэн. Бүх хэрэгтэй юмаа шүүрч аваад дугуйгаа унаад гарахад арай гэж амжиж байналээ. Инээдтэй нь вагон дотор нүүр гараа угаачихсан, байсан бол өглөөний цайгаа тэнд идэх байсан юм.

Хичээлүүд яг л урьдыхшигээ. Онцын сонингүй. Ер нь өнөөдөр миний хувьд ямар ч шинэ зүйлгүй энгийн өдөр боллоо(харамсалтай юм).

Нэг биеэсээ ахадсан ажил сэдсэн нь: заримдаа том сэдвээр өгүүллэг маягийн юм бичиж байюу гэж бодлоо. Яахав ирээдүйд хэрэг болох ч юм билүү.

За ингээд Нов Нормал нэг өдрийг үдээд тэмдэглэлээ бичиж дууслаа. Өчигдөр бичлэг бичээгүй, аягүйд бол өнөөдрөөс Нормал өдөр байждээ.

Маргааш хичээнээ. Амэн
2007-05-22

Долоо хэмжиж нэг огтол гэгчээр сэрүүлгээ сайн шалгаж тавихгүй яавдаа. Урд шөнө оройхон унтсаныг ч хэлэх үү, өглөөний хоолоо үдийн нэг цагт идлээ. Уг нь Ням гараг, цуглаандаа явах байсан юм. Түрүү долоо хоногт эзгүй байгаад явж чадаагүй энэ удаад бас л... Ер нь би өөртөө бага зэрэг хариуцлага тавих цаг болсондогоо. Гэж бодоод хичээлээ хийж эхэллээ. Гадаа хүчтэй салхитай гарахын аргагүй байсныг ч хэлэх үү, Ня-Бо ийн хичээл дээр ойлгохгүй байсан зүйлсээ ойлгоод урамтай байсныг ч хэлэх үү, 8 өнгөртөл зөвхөн Ня-Бо хийчихсэн. Эрдмийн оргилд гарсан гэж бодох хэрэггүэ, би хэтэрхий удаан болхоор олигтой ахиж чадаагүй.

Дундуур нь нэг ишлэл уншсан юм. "Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм" Үйлс 4:11 

Эндээс өөрийгөө бага зэрэг дүгнэж үзлээ. Би одоо ямар байгаа билээ, ирээдүйд ямар болох билээ. Ямар ч байсан Эзэний адил тулгуур чулуу болохын төлөө зүтгэнэдээ.

Орой нь 11 цаг орчмын үеэс гэрийнхэнтэйгээ, зарим найз нартайгаа yahoo messenger-р "чалчив". Ойрд хараагүй дүүгээ, гэрийхнийгээ хараад маш их баяртай байлаа.

Бас нэг зүйл, Death Note movie-г олж үзлээ. Бас л сонирхол татахуйц кино болсон байнашүү. Нэг залуу эрлэгийн элчийн дансны дэвтэр -г олоод эзэмшинэ. Тэр дэвтэрт нэр нь бичигдсэн хүн заавал үхдэг.  Анхандаа Дэлхийг муу залуусаас цэвэрлэнэ гэж бодож байснаа, аяндаа эвгүй л болдог юи билээ. Гэхдээ өөрийг нь барих гээд байсан болохоор хариу арга хэмжээ авсан л даа. Яах аргагүй хүн, өөрийгөө Бурхантай зүйрлэн алдаршуулахыг хүсэж эхэлдэг. Түүнийг мөрдөж байгаа бас нэг залуу байдаг. Тэгээд энэ кинон дээр хэтэрхий ухаантай 2 залуу цаашид өрсөлдөх юм шиг байгаа юм. Дараагийн ангийг нь тэсэн ядаж байна.

Ингэсгээд нэг өдрийн амьдрал, маргаашийхаа хичээлийг бэлдээд тавтай нойрсоорой.

2007-05-21

Хачин юм... Эртхэн босно гэж хичнээн хичээсэн ч орноосоо өндийж чадахгүй юм. Ядрах шалтгаан байгаагүйлдээ, гэхдээ үнэхээр их ядарснаа мэдэрч байна. Бодвол өөрийгөө ядарч байгаа гэж бөөцийлөөд байж магад, үгүй бол ор минь хатуудаад ч байгаан болов уу. Ямар ч байсан өглөө тааруухан бослоо. Цонхоо нээтэл 5дугаар сарын бороо, өчигдөрхөн Виетнамд сурч байгаа найз минь messenger statusе-аа ийм болгоцон байсан(тэнд бороо орж байсан болтой). Японд бол зөөлөн SQUALL  шиврээ бороо орж байна, анхных биш ч иймэрхүү зөөлөн бороо энд ховор юмаа.

Энэ өдрийн буюу энэ өдрүүдийн онцлох сэдэв Бусадтай харилцах харилцаа байлаа. Ямар нэг зүйл дээр би алдаад байгаа, эсвэл зүгээр л үл ойлголцол. Миний зан(аав бас ийм зантай санагдах юм) гэвэл хүнд өөрийнхөө бодож байгаа, дотроо шаналж байгаа зүйлээ шууд хэлдэггүй. Цээжин дотроо тэсэртэл нь хадгалаад явдаг. Жишээ нь нэг хүн миний үгийг хайхрахгүй бол "Намайг сонс" гээд хэлчихэж чаддаггүй гэсэн үг л дээ. Тэгээд өөрийгөө зөвтгөж, хүнийг буруутгаж явтал бөмбөг тэсэрнэ, тэсрэхдээ мэдээж ямар нэгэн муу үр дүн гарах болдог. 

Хүнд байдлаас гарах арга зам: Нэгэнт би яагаад алдаад байгаагаа мэдсэн болхоор алдаагаа засах л хэрэгтэй. Яаж гэдгээ гадарлдаг ч өнөөдрийн оролдлого бүтсэнгүй. Эрэгтэй хүн уг нь байнга асуудалд буулт хийх ёсгүй байх л даа, харилцааг хамгаалахын тулд би ихэвчлэн энэ аргыг сонгочихдог. Түр зуур хүйтэн дайн дарагдаж, зүү орох зайгүй нөхөрлөл сэргэнэ. Эцэст нь... ахиад нэг буулт хийх ёстой болно. Ойрын хэдэн өдөр энэ мэт үйл явдлаас өөр онц сонин миний амьдралд тохиолдсонгүэ.

5 сарын 19 ныг хэдхэн үгээр хэлэхэд: Бодолд автсан, шинийг эрсэн, эрч хүчийг үгүйлсэн, нутгийн сайхныг дурссан(эндхийн нэг Монгол ах дээр очиж ЦУЙВАН хийж идэнгээ яриа нийлэв) өдөр байлаа.

Avril-д угаасаа дуртай, бас энэ дуу нь бүр гоё байдаг юм. Keep Holding On дуугаа энэ кинонд зориулж бүтээсэн гэнэлээ.

 

Маргааш бүр сайхан болно... Амэн

 

2007-05-19