2007-08-27
Согтуурал...
Дөнгөж саяхан нэг найзтайгаа интэрнэтээр "чалчив". Нэг их удсангүй намайг согтуу байна гэдэг юм байна. Хоолон дээр ус даруулж ууснаас өөр юм уугаагүй намайг, уутдгүйг маань ч мэдэх намайг тэгж хэлсэн. Би яагаад тэгж хэлснийг мэдэж байсан. Үнэндээ би согтуу байсан юм.
Сүүлийн 5н сар согтуу явна, магадгүй тэрнээс ч удаан байх. Хүн толгойгоо захирч чадахаа болихыг согтуурал гэдэг юм гэнэлээ. Сэтгэл, толгой хоёр маань зэрэг согтсон байх нь.
Шуудхан хэлэхэд нэг охиныг хардаг юм. Заримдаа хоёр болохыг нь яанаа.(согтуу). Гэхдээ нэгэнд нь би хэтэрхий татагдчихжээ. Царай зүс, үг яриа сэтгэл, үйлдэл нь намайг өөрийн эрхгүй согтоход хүргэх юм. Болдог бол алсаас манараад харах юмсан, даанч бас харамын сэтгэл гэж төрөөд байна. Бусдад ч өгөхгүй өөрөө ч хүрэхгүй хараад явах санаатай юмуудаа. Угаасаа хүрэхлээрээ өөрөөсөө хөндийрүүлээд байгаа шиг санагдаад, дөхөж чадахгүй. Миний зүгээс хэлсэн хйисэн бүхэн бит хоёрын харьцааг муутгаад байгаа бололтой. (Айж байна). Би тэрнээс холдмооргүй байна. Гэхдээ бас хэт ойртмооргүй ч юм шиг. Гайхалтай, би өөрийгөө ийм сонин согтдог гэж ердөө мэдээгүй юм байна.
Би чиний хувьд жирийн ч биш энгийн найз гэсэн, чи миний хувьд жирийн биш хэтэрхий ШОХООРХОЛ гэсэн.
Бичсэн: hikari | цаг: 01:38 | Блог тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Инэж согтоно гэдэг хүсэх юм биш, согтохгүй байна гэдэг нь бүр хүсэлтгүй.
Харахын жаргалаа гэж
Бичсэн: би өөрөө (зочин) цаг: 15:13, 2007-08-27 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хээе ингэж нэг согтох юмсан.
Юмсан ч гэж ойрд нэрээ согтуу байгаа ч юм уу.

Зассан: Tji хэзээ: 2007-Aug-27 02:02
Бичсэн: Tji цаг: 15:01, 2007-08-27 | Холбоос | |


Сэтгэгдэл
huuhdeeree baigaan bna sh dee, he he . Ekhleed eruul bolj avaad daraa ni eruuul nudeer sain okhinoo haraaraai unekheer saikhan hair yum bol yundaa dulsun yum be
Бичсэн: Tsoomii цаг: 13:15, 2007-08-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax