2007-05-21
5 сарын 20

Долоо хэмжиж нэг огтол гэгчээр сэрүүлгээ сайн шалгаж тавихгүй яавдаа. Урд шөнө оройхон унтсаныг ч хэлэх үү, өглөөний хоолоо үдийн нэг цагт идлээ. Уг нь Ням гараг, цуглаандаа явах байсан юм. Түрүү долоо хоногт эзгүй байгаад явж чадаагүй энэ удаад бас л... Ер нь би өөртөө бага зэрэг хариуцлага тавих цаг болсондогоо. Гэж бодоод хичээлээ хийж эхэллээ. Гадаа хүчтэй салхитай гарахын аргагүй байсныг ч хэлэх үү, Ня-Бо ийн хичээл дээр ойлгохгүй байсан зүйлсээ ойлгоод урамтай байсныг ч хэлэх үү, 8 өнгөртөл зөвхөн Ня-Бо хийчихсэн. Эрдмийн оргилд гарсан гэж бодох хэрэггүэ, би хэтэрхий удаан болхоор олигтой ахиж чадаагүй.

Дундуур нь нэг ишлэл уншсан юм. "Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм" Үйлс 4:11 

Эндээс өөрийгөө бага зэрэг дүгнэж үзлээ. Би одоо ямар байгаа билээ, ирээдүйд ямар болох билээ. Ямар ч байсан Эзэний адил тулгуур чулуу болохын төлөө зүтгэнэдээ.

Орой нь 11 цаг орчмын үеэс гэрийнхэнтэйгээ, зарим найз нартайгаа yahoo messenger-р "чалчив". Ойрд хараагүй дүүгээ, гэрийхнийгээ хараад маш их баяртай байлаа.

Бас нэг зүйл, Death Note movie-г олж үзлээ. Бас л сонирхол татахуйц кино болсон байнашүү. Нэг залуу эрлэгийн элчийн дансны дэвтэр -г олоод эзэмшинэ. Тэр дэвтэрт нэр нь бичигдсэн хүн заавал үхдэг.  Анхандаа Дэлхийг муу залуусаас цэвэрлэнэ гэж бодож байснаа, аяндаа эвгүй л болдог юи билээ. Гэхдээ өөрийг нь барих гээд байсан болохоор хариу арга хэмжээ авсан л даа. Яах аргагүй хүн, өөрийгөө Бурхантай зүйрлэн алдаршуулахыг хүсэж эхэлдэг. Түүнийг мөрдөж байгаа бас нэг залуу байдаг. Тэгээд энэ кинон дээр хэтэрхий ухаантай 2 залуу цаашид өрсөлдөх юм шиг байгаа юм. Дараагийн ангийг нь тэсэн ядаж байна.

Ингэсгээд нэг өдрийн амьдрал, маргаашийхаа хичээлийг бэлдээд тавтай нойрсоорой.

Бичсэн: hikari | цаг: 01:48 | Блог тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Хикарид
Чиний тэмдэглэлийг уншихад нөхөр минь чи нойроо дийлэх хэрэгтэй шдээ яагаад дандаа унтаж байдгиймбээ Би бол дандаа 6-8 цагийн хооронд сэрдэг тэрнээс хоиш унтчихаар толгой манарч дүнхүүрээд тэр өдөржингөө мангар хүн шиг болчихдог юм. за за тэр ч яахав блогт чинь юм бичээгүйд уучлаарай. Гэхдээ чи блогийхоо хаягийг өгснөөсөө хойш миний мэил хаяг руу нэг ч мэйл бичээгүйшд гомдмоор юм. Бид 2 танилцаад удаагүй байгаа ч сайн найзууд болсон гэж итгэж баисан юм. Тэгтэл мэйл бичихгүй удаад байхаар яав ийв гээд нэг ч удаа асуучкүй гомдсон шүү. нээрээ сониноос Бумбар Япон явсан аягүй бол та 2 яг одоо уулзаж байж ч магадгүй. Би хэн Бэ гэвэл Цоомоо байна . Аягүй бол намайг мартчихсан даа. За За баяртай.
Бичсэн: bajamun цаг: 18:27, 2007-06-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax