2007-08-31
Хүүгийн Бодол (Миний буруу)
Ээжийн минь бие муу, аав ажил ихтэй, би гэртээ тогтохгүй. Энэ юугсэн үг вэ. Төрсөн эхийн минь бие тааруу байхад, би гэж юм гарч гүйх тухай бодож байх ч гэждээ. Гэртээ суугаад ээжийгээ асраад, халамжлаад дэргэд нь байх ёстой нь ойлгомжтой. Ирээд 2 долоо хоног боллоо. Өдөржингөө ээжийхээ дэргэд байсан нь ховорхон, ховор ч гэж үгүй юм АЧЛАЛГҮЙ юмдаа. Өвчтэй хүн, дээрээс нь хүний эх гэдэг хүүгээсээ олон л зүйлийг найдаж хүлээж байдаг байхдаа. Наанаа хэлэхгүй ч дотроо хүлээгээд, тэрнээсээ болоод бухимддаг биз. Би харин мэдээж тэрийг ойлгохгүй, залуу, гэнэн байсаар...
Шуудхан хэлэхэд харамсах өдөр ирэх л болно.
Нөгөө талаасаа ганц ирсэн амралтаараа их л юм амжуулмаар санагдах юм. Гэртээ суугаад нэмэр нь байгаа ч юмуу үгүй ч юмуу сайн мэдэгдэхгүй. Хажууд нь хараад тус болж ч байгаамуу бүү мэд. Гэтэл бас энэ хүн чинь ганцаарддаг юм байна. Төрүүлж өсгөсөн хүү нь хайр халамжаа үзүүлэхгүй байгаа мэт санагдах нь ойлгомжтой юм байна.
Хүний амьдралыг сайн мэдэхгүй ч хүүгийн бодол алив саад бэрхшээл, гомдол гэмшлээр л хурцлагдах юмдаа. Алив мууг санаж яваагүй ч хүү нь ээждээ ачлалгүй бол хэтэрхий шударга бус.
Бичсэн: hikari | цаг: 22:58 | Бодол санаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
тиймээ... сая хүмүүсийн бичлэгүүдийг уншаад.. хажууд өдөр ирэх тутам өтлөөд байгаа аав ээжийгээ хараад өөрийгөө нэг хараа л... ямар ч гэсэн хичээнээ... намайг сайн явбал л ээж аав маань баярлана л даа.. Ээж бүүр аймар хөөрхөн, заримдаа нэг юм хэлчээл үгүй дэмий юм байна тэр нь дээр гээл... надад л дандаа л санаа нь зовж суух юм.. бас юу ч хийхгүй хажууд нь хараад суугаад байхаар санаа нь зовно... ээж аавынхаа санааг зовоохгүйхэн шиг л амьдрах юмсан... хичээх л хэрэгтэй...
Бичсэн: xvv цаг: 21:30, 2007-09-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax