2007-08-30
Монголд нацизм мэндлэх гэж үү
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
© 2007, Өдрийн сонин

Монголчууд бид ардчилсан нийгэмд амьдрах болсоор 17 жилийн нүүр үзжээ. Тодруулбал төр болон хувь хүний зүгээс хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёстойг хуульчилсан нийгэмд амьдарсаар 17 жилийн нүүр үзсэн байна.

Бүүр тодруулбал, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглосон ёсыг тогтоосон нийгэмд амьдарсаар 17 жилийн нүүр үзжээ. Гэтэл өнөөдөр хас тэмдэг зүүсэн, халзан толгойтой залуус “хятад хүнийг ална, дэлгүүр лангууг нь нураана шатаана, хятад хүнтэй явж харагдсан охидын үсийг нь хусна, хятадуудын талаар гомдол байвал бидэнд ханд, бид очоод алаад өгнө” гэхчилэн мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийж сууна. Тэргүүн гээч нэг нь телевизээр үзэгчидтэй шууд холбогдон ярилцахуйд утсаар холбогдож чадсан үзэгчдийн бүр дийлэнх нь дэмжиж харагдлаа. Хятад хүний л эсрэг бол юу ч ярьж, хийж болох нь ээ. Хэрэв зээ хятад хүн гэдгийг нь еврей хүнээр, хас тэмдэгтэй монгол залуусыг нь гитлерюгэндийн герман залуус болгон солиодохвол нацизмд хийрхсэн 19З0-аад оны Герман орныг санагдуулам. Тийм ээ. Тэр үед хас тэмдэг зүүж, хар дүрэмт хувцас өмссөн герман залуус еврейчүүдийг еврей хүн болж төрснийх нь төлөө зодож, алж, дэлгүүр лангуу, орон байрыг нь нурааж, хожим нь өтгөс нялхастай юутай хээтэй нь амьдаар нь, олон мянгаар нь зориулалтын тусгай зууханд галдан шатаасан юм. Нялх хүүхдээ элгэндээ тэвэрсэн эх хүнээс хүүг нь булааж аваад хүн шатаадаг зуух руу шидэж байсан гээд бод доо! Нацист үзэл сурталд хордсон германчууд даварсаар еврейгээр зогсохгүй дэлхийн бүх үндэстэнд дайсагнаж, хүн төрөлхтөнд дайн зарлаж хийрхсэн юм. Нацист Герман хүн төрөлхтөнд асар их гай гамшиг авчирсныг дэлхийн түүх цусаар бичиж үлдээсэн байдаг. Гэхдээ тэднийг хүн төрөлхтөн олон сая иргэнийхээ амиар 1945 онд няц дэвсэж улс орныг нь хэсэглэн хувааж “хүмүүжүүлсэн” билээ. Гэтэл өнөөдөр гурван сая хүрэхгүй хүн амтай жижигхэн Монголд Хятадын эсрэг үзлээр гараагаа авч буй нацизм мэндлэх нь ээ. Хөөрхий, “Хөх Монгол“ бүлэг гээчийн залуус, тэднийг дэмжих үзэгчид нацизм гэдэг үзэл санааг төдийлөн мэдэхгүй биз.

Тэд өөрсдийгөө эх орончид, үндэсний үзэлтэн гэж боддог биз. Үнэндээ тэд эх орондоо ямар гай чирч авчрахаа төсөөлөөгүй яваа. Монгол нацист Монгол болох юм бол бөөс мэт бяц гишгүүлж хумхын тоос болно. XXI зууны соёлт ертөнцөөс манийг өмгөөлөх хэн ч олдохгүй. Ёстой хохь л гэх биз. Ингэвэл Монгол Улсын төгсгөл ирэх буй заа. Нацист Германы гайг хамгийн ихээр амссан гүрэн бол манай хойд хөрш болох оросууд. Урд хөрш маань гэвэл гутамшиг, дарлалыг үзэхээрээ нэг болж, өнөө хэр “Нохой, хятад хүн орохыг хориглоно” гэсэн хаягийг мартаагүй хятадууд бөлгөө. Хоёр хөршийнхөө аньж амжаагүй шархан дээр давс үрж байж эх орноо үгүй хийчих гээд байгаа хүмүүсийг ямар эх орончид гэх юм бэ?

Би Хятадын коммунист удирдагчдын бодлогоос маш их болгоомжилдог, үүнийгээ ч хэлдэг, бичдэг. Тэр лугаа захидаг, сануулдаг. Би улс орон маань Хятад улсаас эдийн засгийн хувьд хараат болох вий хэмээн эмээдэг хүн. Монголчууд бид улс төр, соёл гээд бүх талаараа хараат улс болох аюултай. Монголчууд бид нэгэн их гүрний хараат, түгжигдмэл улс байхын зовлон зүдгүүрийг амсахаараа нэг болсон. Энэ тухай УИХ-ын танхимд ч хэлдэг, сонин хэвлэлд ч бичдэг. Би тусгаар тогтносон Монгол Улсыг алдагдсан нутгаа гэж гөрддөг Хятадын зарим судлаач, настнуудын донгосохыг сонсож тэвчихгүйгээр барахгүй элэнц хуланцаас минь хамгаалж Цагаан хэрэм босгосноо мартсан уу гэж мохоодог нэгэн. Гэхдээ би улсын маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэн үзэх Хятад улстай найрамдалт сайн хөршийн харилцаагаа байнга хөгжүүлэн бэхжүүлэх нь үнэхээр сайн хэрэг гэж үздэг, бас. Хятад улсын эдийн засгийн хөгжил дэвшил нь манай эдийн засгийг хүндрэл бэрхшээлээс гарч хөгжин дэвшихэд ихээхэн тустайг бид харсаар байна. Хятадууд аргагүй л лут үндэстэн. Хүн төрөлхтний түүхийг босгосон нэгэн багана нь яах аргагүй мөн. Өөр нэгэн их үндэстэн болох энэтхэгчүүдтэй хослон дорнын соёл иргэншлийг үндэслэсэн юм. Британийн Ерөнхий сайд асан М.Тэтчер “Энэ дэлхийд хамгийн ажил хэрэгч хүмүүс бол хятадууд“ гэсэн байдаг. Хятадууд “Өөртөө тусалж чадахгүй хүнд Бурхан тусалж чадахгүй” гэсэн ихэд хэрсүү шүтлэгтэй. Зөвхөн хөдөлмөрлөж байж бусдын дээр гарна хэмээх япон, солонгос, вьетнам зэрэг Азийнхны амбиц хятадуудаас эхтэй. Үнэхээр хятадуудын хачин их хөдөлмөрч ажилсаг болохыг хараад би атаархдаг. Монголчууд бид түүнээс илүү давж гарахаар хөдөлмөрлөдөг болох юмсандаа хэмээн санааширдгаа нуух юун. Хятад хүн арвилж хямгадахдаа тэвчээр заах нь гаргуун. Ухаалаг тооцоо бол тэдний мөн чанар. Үүнээс монголчууд бид сурууштай. Хятад эрчүүд гэр бүлээ тахин шүтэж, түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэх нь уярам. Өөрийн ажил хэргийн бүтэлгүйтлийн учир шалтгааныг давын өмнө өөрөөсөө хайдаг хятадуудын дотуур тамирыг би бахаддаг. “Бусдаас буруу хайх нь чөтгөрийн тавьсан урхи” хэмээх асар гүн утга бүхий хэлц үгтэйд нь бас бахаддаг. Хятадуудын рационализм нь тэднийг амьдрах чалхтай болгох бөлгөө. Монголчууд бид хятадуудын сайн чанарыг олж хараад тэднээс суралцаж чадвал доор нь үл орох билээ. Чингэсийн үед монголчууд ингэж чадсан юм. Өвөг дээдсийн ухааныг өвлөхийн оронд “хятадуудыг ална” гэх зэргийн мангар юм ярьж, өөрсдийн өчүүхэн атгаг санаандаа өөрсдөө хордож сууснаар бид бусдын инээдийг л барна. Ер нь атгаг санаатай хүн түүндээ хордоод ухаан нь самуурч, бэтгэрч үрчийгээд улам бүр доройтон суудаг билээ. “Муу санаа биеэ отно” хэмээх монголчууд бидний үг бий.

2005 оны сүүлээр намайг Австралид очих үед ихэд шуугиан тарьсан нэгэн хэрэг болсныг өнөө хүртэл мартаагүй явна. Австралид цагаачилж ирээд иргэн нь болсон вьетнам залуу Сингапур улсад хар тамхины наймаа хийж яваад баригдан цаазлуулах болжээ. Түүнийг цаазлуулахгүйн тулд Австрали улсын Засгийн газар, шашин, олон нийтийн байгууллагууд нь чадах бүхнээ хийж байлаа. Гадаад хэргийн сайд нь Сингапурын талаас “манай залууг өршөөгөөч” гэж царай алдан гуйж, хэлцэл хийх гэж байдгаараа чармайх аж. Яаж ч хичээгээд Сингапурын хатуу төрөөс өршөөл авч чадаагүй юм.Тэгээд мөнөөх вьетнам залуу цаазлууллаа. Цаазлуулах үйл явцыг телевизээр шууд дамжууллаа. Энэ үед олон арван мянган цагаан арьстан австраличууд гудамж, сүм хийдийн өмнөх талбайд цуглан лаа асааж, вьетнам залуугийн төлөө залбирал үйлдэцгээж, олон цагаан арьстнууд уйлж зогсохыг нь би харсан билээ. Савхин хувцас өмсөөд энд тэндээсээ гинж унжуулсан танхай байрын хэсэг цагаан арьстан охид, залуус өөр хоорондоо тэврэлдэн уйлалдаж, нэгэн сахалтай бүдүүн эр нь чанга чангаар бархиран гингэнэж байсан нь одоо ч нүдэнд харагдах шиг болдог юм. Вьетнам залуугийн төлөө энэлсэн тэдгээр цагаан арьстан австраличуудыг хараад би биширч өөрийн эрхгүй догдолсон юм. Хүнийг үл ялгаварлан, дээдэлдэг ардчилсан нийгэм сэтгэл хөдлөм аж. Монгол Улсаа ийм болгох гэж бид 1990 оны хувьсгалыг хийсэн билээ! Үүнийг хас тэмдэгтэй, халзан толгойтой залуус ойлговол зохино.

Жич: Монгол Улсад оршин суугаа хятад болоод гадаадын иргэд хуулийн өмгөөлөлд байгаа хэмээн найдъя!
Бичсэн: hikari | цаг: 21:40 | УТ,ЭЗ,бас бус
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


Үхэх үү?
Тэр оруулж ирээд байгаа новшнуудийг нь хашраагаад өгөх аавийн хүү байнуу энд
тийм бол neopool_2006@yahoo.com
Бичсэн: Дракула цаг: 03:46, 2007-12-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
тэдгээр залуусийг заавал натсист эдрээр зуйрлуулээд бх шаардалага бхгуй. монголд бгаа хужаа нарийн дийлэнх визийн зурчилтэй, охид хуухнуудийг маани элдвээр хучирлэдэг, олуулаа нийлж хун бариж зоддог, чанар хангахгуй жоомтой хоол угдуг гэх мэт зуйлуудийг сонсоод удаж бна шдээ. тэгдээр залуусийх энэ мэт зуйлийн эсэргүүтсэж худулгуун хийж бгаан болуу гэж ойлгож бна. суртэй тэнэгээр ни дуудаж эсэргүүтсэх зуйл алга. (зарим нэг усгийг пс маани танихгуй бна сорры)
Бичсэн: зочин цаг: 22:41, 2007-10-08 | Холбоос | |


Туйлшрах хэрэг байгаа юм уу?
Тэдгээр залуусыг нэг талаар буруутгаж болохгүй тэд бол байх хэрэгтэй байхаас өөр аргагүй. Гэхдээ тэдний явж байгаа зам буруу.

Тэдгээр хятадуудыг зодоод хариуд нь бидэнд юу болж болохыг дээр бичсэн байна. Би ч бас тэгэж бодож санаа зовж байдаг. Харин тэр оруулж ирж байгаа хүмүүстэй нь харьцвал зүгээр байхаа. Хэчнээ орж ирсэнийг зодоод явууллаа ч өөр нэг нь зөрөөд ороод ирнэшдээ.

Магадгүй иймэрхүү хөдөлгөөн нь зарим нэг хүмүүст хэрэгтэй байх. Хэдэн хятад оруулж ирж ажилуулж байгаад хүмүүсээр зодуулж хөөгөөд цалин мөнгийг нь өгөхгүй завшдаг байж ч болох юм.

За за ер нь тэгээд хүчтэй нь хүчгүйгээ биш ухаантай нь тэнэгээ барьдаг цаг болсон шүүдээ.
Бичсэн: зочин цаг: 12:49, 2007-09-04 | Холбоос | |


Сэтгэгдэл
hikari-ийн хувьд бол Бат-Үүл гуйнхтай ямар нэг хэмжээгээр нийцсэн учраас блог дээрээ гаргы гэж санасан.
Аливаа арьс өнгөний үзэл үргэлж нийгэмд нь хямрал авчирдаг нь үнэн. 50аад оны Америк, 80-90 оны Африкын ястнууды мөргөлдөөн гэхчлэн. Монголд аль нь байна вэ гэхлээр, Африктай төстэй. Сонгож биш, өвлөж авсан хөршөө үзэн ядаж, бяцханаа мэдэхгүй гадуурхаж байгаа нь Африктай адилхан санагдлаа. Нэг гайгүй гадаадад сурсан мангар гарч ирээд, бид болохоо байлаа, улс орон минь үгүйрлээ гэж орилж орирчоод, нийгмийг тэр аяаар нь самарч орхичоод хахууль аваад нам болдог. Африкд бол төрийн эрхэнд гараад бүгдийг нь дарладаг ялгаатай лдаа. Манайх бол яахав муу ч гэсэн Хүмүүнлэг Ардчилсан нийгэм гэгдэж байгаа болохоор.
Гэхдээ бас, үндэсний хэт үзэл огт хэрэггүй зүйл бишээ. Тодорхой түвшинд үйл ажиллагаатай байх ёстой, нийгэмд хэрэгтэй хүмүүс. Оросын мулзангууд байна. Тэд нар нэг их сүртэй арга хэмжээ аваад, хүмүүсийг уриалаад элдэв болоод байхгүй ч гэлээ. Тэрүүхэндээ хүн амьтан цохиод, түүц лангууг нь самраад байдаг юм шиг билээ. Харин Монголд болохоор хааяаа эх орон гэж орилох дуртай хэдэн юмнууд цээжээ дэлдэцгээж байнашд. Ярьж байгаа юмыг нь сонссон хүн элэг нь татсан байх. Тэгж хүн амьтныг бусниулчихаад, хэвлэлийн бага хурад хийгээд, хас зүүгээд явдаг иргэдийг чинь Дэлхий нийтэд хэт даврагчид гэдэг байхаа.
Үнэхээр бухимдсануу, зоосны нүх харснуу гэдэг нь ингэсгээд тодорхой болох биз. Ямар ч байсан Хятадуу Монголд хэрэггүй, дээр нь тийм хэт даврагчид бүр хэрэггүй.
Монголчууд өдөрт хэдэн зуугаараа Хятадад гарч байнашд. явсан болгоныг нь барьж авч нүдээд, эсвэл иргэдээ хамгаална гэдэг нэрээр нэх олон ногоон хувцастангууд оруулаад ирвэл бид нар яаж ч чадахгүй биздээ. Аягүйд бол нөгөө хэдэн томчуул нь "Энэ энэ" гээд нэр цохоод бүгдийг минь барьж өгч алуулах байлгүй.
Бид нар хэн нэгэнд тархиа угаалгачихааргүй үзэл бодолтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй болох хэрэгтэй.
Бичсэн: hikari цаг: 09:46, 2007-09-04 | Холбоос | |


Минии л үзэл

дээрээс аваад уншлаа л даа . тэгээд бодлоо....

Та худлаа биш үнэн зүйл бичжээ гэдэгийг би хүлээн зөвшөөрж байна. Гэвч бодит байдалд .......
Монгол руу орж ирж байгаа Хятадууд бол Хятадийн хамагийн шаар болсонгууд орж ирдэгийн болуу гэж би бодож байна. хэрэвээ тийм биш бол тийм биш гэдэгииг батлаад тайлбарлаад огүү л тун их баяарлах байна. Тэгээд ч тэр хятадуудийг зайлуулах гээд байгаа халзан ч бай хэн гуай нь ч бай тэр орж ирсэн хятадуудийн тэнэг болоод, Монгол хүн, Монгол газар,Монгол соёолийг доромжилж байгааг биеэрээ мэдэрсэн болоод эсрэг хөдөлгөөн гаргаж байгаа гэж би ойлгож байгаа. Монголд орж ирсэн хятадуудийг сайн мэдэхгүй байж өмөөрж суудаг дээд зиндаатан та нацизм эсвэл тэр Австралид цагаачилсан Bьетнам( энэ хүнийг ухаан болоод чадвараараа Mонголд орж ирж байгаа хүний шаар болж яваа хятадуудтай харьцуулах шаардлага байхгүй) ийг яриж ,бодит Монголийн байдал бус дээгүүр ярих нь таний буруу биш байх гэж бодож байна.



Зассан: PLaYeR хэзээ: 2007-Sep-3 05:06
Бичсэн: PLaYeR цаг: 05:50, 2007-09-04 | Холбоос | |


Сэтгэгдэл
бүгд л илүү ухаалаг гэж ярьцгаах юм... Тэгээд илүү ухаалаг байгаа нь Хятадуудыг оруулж ирж барилга бариулж байгаа хэрэг үү? тэр залуусын хийж байгааг нь шууд зөвтгөөд, буруутгаад байж болохгүй байхаа.
Еврей нарыг тэгээгүй бол өдийд Германчууд ямар байдалтай байх байсан бол? Герман үндэстэн гэж хэдэн хүн байх байсан юм бол доо?

Матрикс дээр хүн төрөлхтнийг нянтай зүйрлэдэг тэр хэсэг нь надад их таалагддаг... Хүний биед ихэнх эмгэг нянгууд ихээр өсөж үржиж эвдэж сүйтгэдэг. тэдэнтэй хүнд өөрт нь байдаг хэвийн бичил биетэн гэгдэх нянгууд тэмцэж байдаг учраас хүн өвдөхгүй байх тал байдаг...

Би лав манай одоогийн энэ ялзарсан нийгэмд ямар нэгэн хэмжээгээр иймэрхүү зүйл байхгүй бол бид маргааш гэхэд л Хятадын нэг муж шиг болчихсон байх гэж хар дарж зүүдлэх нь л холгүй байх юм да....
Бичсэн: xvv цаг: 21:10, 2007-09-03 | Холбоос | |


би тэгээд заавал хямадуудтаи
еэээ пиздаа чи тэгээд хямад луухаанйи үрийн шингэн долоогоод байж бай за
Бичсэн: enemy (зочин) цаг: 19:12, 2007-09-03 | Холбоос | |


Үндсэрхэг үзлийг дарж ЭХ О
илүү ухаалаг байж эх орноо хайрлаж хамгаална уу гэхээс энд байгаа хужаануудыг дарамтлаж хэдэн төгрөг олж амьдрана гэвэл худлаа доо. Нэг том улс үндэсхэрхэг үзлийг гаруулснаар ямар эмгэнэлд хүрснийг мэдэж байгаашд. Байдал даамжирвал хятдууд иргэдээ хамгаална гээд Монголд цэргээ оруулбал хятдын эртний мөрөөдөл биелж эх орноо нэгтгэж, бид хэдэн тэнэг халзан толгойнуудыг үзэн ядсаар насыг барах биз... Тийм болхоор мунхаг үзэн ядалтыг тэвчиж илүү ухаалаг байж хятдуудын аргыг олж дэлхийд нэртэй Монгол улсынхаа тусгаар тогтнолыг бид байнга хамгаалж байх ёстой.
Жалга судагны үндсэрхэг үзлээ тэвчиж дэлхийд Монгол гэдэг нэрийг оршин тогтоох ЭХ О
Бичсэн: enkhtaivan (зочин) цаг: 10:58, 2007-09-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax