Хүн амины хэрэг Монголд өмнө нь өч төчнөөн л гарч байсан байх лдаа. Тэр болгоныг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байсандаа одоо харамсаж байна. Саяхан нэг хэргээс болоод энэ тухай санаа зовних боллоо. Ахиад л хэлэхэд энэ тухай өмнө нь би яагаад юу ч боддоггүй байсым болоо.
Монголд талх хөөргө хоёр нь ялгаагүй үнэтэй болтлоо юмны үнэ өсч байх шиг байна. Нефт, шатахуун нь дахиал өслөө гэнэ, дээрээс нь зарим нэг бараа ховордоод байгаа ч гэх юм. Тэгээл Монголд амьдрал хэцүү байна гэлцэнэ. Харин нөгөө талд нь миний л дуулж байгаагаар хүн амины хэрэг эрс ихсээд байгаамуудаа. Таксины жолоочийг алчиж, таксины жолооч нь зорчигчоо алчиж, архинаас болоод, мөнгөнөөс болоод, хардалт сэрдэлтээс болоод ХҮНий алтан амийг хоромхон төдийд егүүтгэчихсэн гэх мэдээ байнга л сонингийн хуудас "харлуулах" болсон шигдээ. Бодоод байхад Нефтийнх нь үнэ тэнгэрт хадаад, Хүний үнэ газар доор орчихсын болуу. Уг нь 3 хан сая хүн, сайн яривал бүгд садангууд бид нар чинь бие биеээ харахлээр л хайр хүрж баймаар.
Эсвэл Хүн алчилгүй амьдрахад тийм хүнд байгаан болуу. Хичнээн үзэн ядлаа гээд Тэр нэг амийг энэ Дэлхийгээс бүр мөсөн устгачих уур уг нь Хүн Төрөлхтнөөс гарамгүй юмдаа.
Хэцүү байна даа.