Ёоё ойрдоо толгой доторхи маань хогийн сав юмуу аль эсвэл холимог хуурганаас ялгаагүй боллоо. Долоон зүйлийн бодол, есөн жорын асуудал тархин дотор минь холилдоод хуурагдаад хиншүү хярвас нь үнэртээд байхын. Ядахад энэ үе нь яг шалгалтын өдрүүдээр таардаг нь ч юувдээ. Шалгалт бие даалт гэж долоон зүйл, есөн жорын юм байхын, тэрийгээ аятайхан ялгаж салгах гэж овоо толгой гашилж байна. Дээрээс нь удахгүй энэ байрнаасаа гарахаар болсон болохоор шинээр орох оромж хайж олох хэрэгтэй, тэрийгээ хайгаад олдымаа гэхэд хөлс мөнгөнөөс нь эхлээл, тавилга хогшил гээл долоон зүйл, есөн жор. Амралт удахгүй эхлэх болохоор хэсэг хугацаанд ч болов мөнгө хурааюу гэж санаад ажил хайх гэхээр өнөө долоон зүйл есөн жор нь толгойд ээдээд юун хайх манатай. Бас ойрдоо нэг л Монгол харьмаар болоод болж өгөхгүй, толгойд байсан бантан нь багтахаа байгаад цээжрүү орснуу яасан, тэнд бас долоон зүйл есөн жорын буглаа багтраа нус нулимс хуримтлагдаад байх шиг байна. Аа тийм бас нэг юм уг нь зорилт болгоод байгаа. Аль болох цахим ертөнцөөс холдмоор байхым. Уншдаг блог листээ бүгдийг нь уншихгүй бол санаа амрахгүй, хэдэн дуртай сайтаараа бүгдээр нь орохгүй бол болохгүй, сүүлийн үеийн мэдээ сэлт харж байхгүй бол нэг юмнаас хоцорчихгээд байгаамшиг, ер нь л энэ долоон зүйл есөн жорын юм холилдсон Интернэт гэгчийг байнга ашиглахгүй бол л бие сэтгэл зүрх тархины гүн хямралд орчих гээд байгаамшиг санагддаг болчиж. Тэгсэн ингээд байгаа бол INTERNET DISORDER гээч өвчин тусж байгаагийн шинж юм гэнэ. Өнөөдрөөс шийдвэр гаргалаа. Хэсэг хугацаанд өөрийгөө энэ вэб ерөнцөөс жаахан салганаа. Тэхээр нөгөө долоон зүйл, есөн жорын мэдээллээ авч чадахгүй болчинодоо яандаа.



2008-02-01
Арван жилийн өмнө клонингийн аргаар үхэр төрүүлээд бөөн шуугиан болж байсан. "Амтьны эрх"ээс авахуулаад хүнийг "канон"доод байвал яахуу энтр гээл. Тэгсэн Клонингийн аргаар төрүүлсэн үхэрийг хүнсэнд хэрэглэж болно гэсэн мэдэгдлийг АНУ-н Хүнсний хяналтынхан нь гаргаж байна. "Канон" хувилбар нь эх хувиилбарынхаа гаднах төрхийг нь битгий хэл өгөх үр шим нь ч адилхан учраас, өндөр бүтээмжтэй "эх хувилбар" амьтныг клондох нь маш ашигтай гэнээ. Аргагүй лдээ, ДНХ энтр нь адилхан болохоор.
Бодоод байсан хурдан морийг ингээд "копидоод" байвал Тод Манлай торгон жолоогоо ч бас олон хувь олгодог болох байхдаа гэж.
Бас өнөөдөр биеийн тамир дээр үзсэнээр бол, Амтьны хурд хүч нь удамшихдаа эхийн талаа барьдаг гэж байлээ. Учир нь эсийн эрчим хүчийг хангадаг метахондр нь зөвхөн ээжээс нь дамждаг, эцгээс метахондр нь дамждаггүй гэнээ. Гэтэл клонинг болохоор эх хувилбар нь эр байвал ямар ч ашиггүй гэсэн үг юм шиг санагдаад байгаан. Судалж үзмээр санагдчлаа.

Өшөө тархах юм бол, Хэрвээ миний клонийг гаргаад, миний эхнэр болох хүний клонтой суулгачуул... Үp хүүхэд нь ч яг адилхан гарах байхдаа? Яадаг бол?

















2008-01-29
Ёооё, дуу нь ч гоё, клип нь ч аятайхан, за тэр тоглосон охин бол ярих юмгүй юмблээ. Даан ч тэр "худалч охин болсон" гэнэдээ.

2008-01-28
Өнөөдөр Обама(Хар арьст ерөнхийлөгч гарчуулч давгүй юмуу), Клинтон(Эмэгтэй нь ч дээр юмуу) энтрийн Саут Каролинад урдчилсан санал асуулга болж байгаа билүү. Мөрийн хөтөлбөрийн сайхан санаа оллоо. "Дэлхийн дулаарлыг дэмжиж ажиллана" гэвэл ямар байна. Дулаарлаас болж Номхон далайн ус халаад, салхины хурдыг ихэсгэдэг юм байх. Атлантын далай хүртэлх хөндлөн салхины хурд нэмэгдээд байхын бол Атлантын далайд хар салхи үүсэхэд хүндрэлтэй болдог юм гэнэ. Хэдэн жилийн өмнө Катрина, тэгээд жил болгон Америк хавьд сүйд дагуулдаг Атлантын хар салхи багасна гэдэг нь үнэн бол сайхан ч, манай муу цөлжиж байгаа орон, бас туйлын цагаан баавгайнуудад жаахан хүндхэн юмдаа.
МЭДЭЭ
2008-01-27
Үйлтэй хөөртэй өдөр өнгөрч
Хүслийн цэнхэр шөнө айсуй
Бодлын хөлгөөр одод аялаад
Болор мөнгөн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүсээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын одод

Үйлэс бүтэлийн өдөр өнгөрч
Үлгэрийн цэнхэр шөнө айсуй
Эрдмийн хөлгөөр одод аялаад
Зөн билгийн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүсээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын одод

Найртай цэлмэг өдөр өнгөрч
Найргийн цэнхэр шөнө айсуй
Эрдмийн хөлгөөр одод аялаад
Энх мөнхийн шөнө айсуй

Ойрдоо нойр нэг л хачин болчлоо. Шөнө унтахгүй, өглөө сэрэхгүй. Бүр яаж ч хичээсэн шүү. Бага байхад хүүхдийн зусланд энийг дуулаал бүгдээрээ унтацгаадаг байжийлээ. Сайхан байждээ.(нэх том болцымшиг)
2008-01-26
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2008-01-23
Hood, хэрэглэгдэж байгаа утгаар нь орчуулбал "дош" гэсэн утгатайм шиг байгаан. Монголын хэдэн Хипхаапчидын гаргасан давгүй дууг өчигдөр нилээд сонслоо лдоо. Дасал болсон Улаанбаатартаа очих шиг л болж байнлээ. Бас Б.Жаргалсайхан(Буянгийн)-ы хотын соёлын тухай ярихыг сонслоо. Бусдыгаа жаахан доош хийж байгаа ч бодож явахуйц л бодол, хааяа толгойд орж ирээд байдгаа нуух юун. Тэгээд сүүлд нь Н.Жанцанноров(МУГЖ)-н нутгархах, жалгархах үзлийг сайшаасан яриаг сонслоо. Түүний яриагаар бол "Жалгархах үзэл үгүй бол Дэлхийн үзэл үгүй, Нутаг ус, жалга довоо гэдэггүй хүнд хайрлах сэтгэл байхгүй, санан дурсах, үгүйлэх зүйл үгүй" гэж байна. Нээрээ ч, өсөж төрсөн нутгаасаа эхэлж л энэ Дэлхийг таньдаг юм болохоор тэрхэн нутгаа бусдаас харамлах, хайрлах сэтгэл байж л сая өшөө цаадах ертөнцийг хайрлах бизээ. Жаргалсайханы яриагаар бол, "энэ хот маань хот байхаа больж байна, зохиолын дуунаас өөр юм фм-ээр алга байна" гэж ирээд л ярисан. Бас бодоод байхнээ, Улаанбаатарт л байдаг нэг тийм соёл баймаар юм шигээ, мэдээж бусад нутагтаа нөлөө үзүүлж чаддаг байх хэрэгтэй лдээ. Өөрөөр хэлбэл, "Жагаа ахын" хэлсэнчлэн, бид нар Монголын аль ч хязгаарт очсон бай, хэдэн хипхап гэгдэх залуусын цангинсан, бархирсан дуу, зохиолын дуучдын уянгалан хангинах дууг сонсож чадна. Гэхдээ Улаанбаатраас л ...-г олж сонсож чаддаг, тэр нь Улаанбаатарын имиж гэдэг юмуу болчихсон байвал зүгээр юмуу. Зөвхөн дуу ч биш лдээ, Зэрэг Нэмэхийн Өмнө гэдэг кинон дээр гардаг шиг хүрээ орж ч галын хайч авах хэрэгтэй гэж мэдрүүлмээр байх юм. Бид хотынхон, зөвхөн төв газар амьдарч байгаагаараа биш, соёл боловсрол дэвшлээрээ бүх Монголчуудаа дагуулж явах ёстойдгоо. Одоо бол дагах нь ч хаа юм гэхэд дундаа ороод л гудамж тал нутаг хоёрыхоо ялгааг алдчихаад явах шиг.
2008-01-16
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2008-01-14
12 сард юмуудаа Японы mixi.jp  сайтаар тарсан "шарсан жоомны хэрэг" өнөө өглөө миний онц анхаарлыг татлаа. mixi нь hi5.com маягийн коммюнити сайт юм байналдаа, өөрөөр хэлбэл зөвхөн гишүүд нь л бичиж уншиж болдог. За тэр дэлгэрүүлэх яахав шарсан жоомоо ярий. Сайтны өдрийн тэмдэглэл хэсэгт нь Японы ахлах сургуулийн нэг сурагч ажилладаг(цагийн ажил) хоолны газрынхаа тахиа шардаг тосонд нь жоом шарсан тухайгаа, их хөгжилтэй байсан тухайгаа бичээдэхжилдээ. Тэгсэн, уншигчид нь mixi-ээс хувийн мэдээлэл буюу гэрийн хаяг зэргийг нь олж аваад, ажилладаг газрыг нь мэдээд, ажлаас нь халуулчихсан. Бүр тэр байтугай шинээр элсэх гэж байсан их сургуулиас нь хүртэл хөөлгөчихсөн байгаам. Бас нэг залуу жүжигчин өөрийхөө блог дээр "барьж явсан талхаа хэрэггүй болхоор Энэтхэгийн гуйлгачин хүүхдүүдэд өгсөн" гэж бичсэн нь уншигчдын сайн муу сэтгэгдлүүдээр дүүрсээр 2000аад сэтгэгдэл цуглуулсан гэсэн. Ингээд ХИТ болоод байгаа блогийг албаныхан нь шалгаад бичсэн нөхрийг 1 жил тайзнаас чөлөөлсөн байналээ. Иймэрхүү хэргүүд нилээд ихсэх хандлагадай байгаа гэсэн.
Бид бол юу хүссэнээ ямар ч шалгуургүй бичээд л байгаа. Нийгэмд шууд хэлж чадахгүй үгсээ ч блогоор дамжуулан хэлэлцдэг. Харин Япон мэтийн газруудад аль хэдийн нийгэмтэй харьцах хэлбэр гэдгээр нь хүлээж аваад, тохирох ял шагналыг нь ч бодоод олчихож лдээ.
2008-01-10
өмнө нь hikari.sr.mn гэсэн хаяг дээр байрлуулдаг байсан чинь яагаад ч юм шаал ондоо юм гарч ирээд байдаг боллоо. Аргагүй үнэгүй юм. Тэгээ ахиад нэг үнэгүй хаяг дээр шилжүүлчлээ. gerel.tk

Хээдэрнийхээ зургийг өөрчиллөө. Сайн найз екун-ы авсан зургаар сольчихлоо. намайг загнахгүй гэж найдаж байгаа.

Профайл зургаа бас өөрчилчихлөө. за ингээд кичээнээ.
2008-01-10