2007-12-30
Дүгнэлт - Хайр дурлал (инэээ)
Энэ ч их хүнд бас их олон нуглууртай номинац байгаамдаа. Гэвч харамсалтай нь энэ жил тэгтлээ сенсаци дэгдээсэн үйл явдал болоогүй нь энэ жилийн тус номинацийг эзгүйрүүлэхээ шахлаа. Гэхдээ юм яаж хоосон байхав. Гуравдахь жилдээ гон бие гозон толгойлж яваа миний бие жилийн өмнө бол охин энтр байтугай энэ сэдвээс ихээхэн зайлсхийж явлаа. Бодуул шалгалтад бэлдээд завгүй, бага сага шархалсан зүрх сэтгэлтэй байсан ажгуу. Тэгээд харин сургууль энтрдээ тэнцээд "билгийн" нүд нээгдвүү яав, нэг охиныг хараад, хараад ханахгүй болохоор нь дурлал гэж нэрийдээд бараг долоо найман сар аятайхан найзууд л явжээн. Ганц хоёр удаа хэлээд үзтэл нь, "хоёулаа сайхан найзууд байяаа" гээд, бүүр сүүлдээ өөр хүнтэй яваад өгвөө. Өчигдөр өнөөдиржингөө хамт байлаа, сайхан найзууд байх ч зүгээр юм байндөө. Бүр нөгөө залуугийхруугаа явахад нь гаргаж өгч байгаам чинь, лаг байгааз.
Зозо тээд Хайр дурлал хэмээх номинацын эзэнээр Бүтэлгүй дурлал гээч нь тодорч байхым.


Энэ гудмаар чинь одоо хоёулаа хөтлөлцөөд явах ёстойн байгаан. За яахав дараа жил гэж байна, тээд ч энд би ямар охинтой хөтлөлцөх гэж ирсэн биш дээ.
Бичсэн: hikari | цаг: 22:13 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax