2007-12-30
Дүгнэлт - Хувийн амьдрал
Бас л энд ирсэнтэй холбоотой болж ирэх боловуу. Ямар ч байсан жилийн өмнө биеээ даагаад алхчихаж чаддаггүй байсан би, одоо хөлд орсон гэхүүдээ. Эцэг эхийн гар дээр л бөмбөрөхөөс биш, өөрөө өөрийгөө аваад явчих чадвар байгаагүй биз. Тэгээд одоо бол, бяцхандаа л нэг умгар өрөөгөө "гэр" гэж нэрийдээд, аяга таваг өрөөд, хөргөгч байлуулсан булангаа гал тогоо гээд, цагийн ч болов ажилтай, жаахан ч гэсэн цалинтай, түүндээ тохирсон татвар энтрээ төлөөд нийгмийн нэг хэсэг болоод яваад байхымаа. Энэ минь их том зүйл гэж дүгнээд байгаан хэхэ.
Дээр нь гэвэл нийгэмтэй харьцаж чаддаг болж байна. Түрүү жилийн хикари гэвэл, ангийн хэдэн хүүхэд багш нар, хэдэн найз нар, гэр бүл ойлгомжтой. Нэг бяцхаан хүрээн дотор л харьцаа явагддаг байж. Өнөөдрөө харах юм бол, урд харилцаж байсан хүмүүстэйгээ сайхан дотно хэвээрээ, нэмээд шинэ нийгмийн харилцаа зохиож, өөр орны шинэ танилуудтай харилцах хэрэг гарлаа.
Дүгнээд хэлэхэд хувийн амьдарлын номинацид Бие дааж эхэлсэн болон, Харилцаа гэх үйл явдлууд тодорлоо.

хэхэ тохирох зураг бодоод бодоод толгойд орсонгүй
Бичсэн: hikari | цаг: 21:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax