Ойрд "шинэ жил" гэсэн үггүй мэдээ, нийтлэл ховор болоод ирэх оны шинэ уур амьсгал ч аргагүй орж эхэлж байнадаа. Гүүглийн блог хайгчаар "шинэ жил"(кириллээр) гэсэн үгтэй 40өөд илэрц гарч байна. Үүнээс гадна Монголын 2-3 сая хүн, Дэлхийн 6-7 тэрбум хүний сэтгэл доторхи "шинэ жил" гэдэг үгийг тоолж барсангүэ уучлаарай.
"Шинэ жил"-г угтахлээр хүн бүр "хуучин жил"-ээ дурсаж, алдаа амжилт, сайн муугаа дурсдаг бизээ. Жаахан дэгсдүүлэхэд хүний мэдэх бүх л төрөл зүйлээр, байж болох бүх л номинацууд шалгардагдаа. Бидний блогууд ч мөн ингэж дүгнэлт гаргасан байх юм. Нэгэнт сар бүрийн дүгнэлт төлөвлөгөөгөө цалгардуулсан болохоор нэг мөр жилийнхийгээ эргэн харж үздэг юмуу гэж бодлоо.
За ингээд яг хорин дөрвөн цагийн дараа...
