2007-02-05
Даруу зангийн тухай жаахан бичдэг юм билүү...
    Бүхнийг чадагч Bruce-ийн тухай сонссон хүн байна уу?
Хэдэн жилийн өмнө гайхалтай амжилт үзүүлж, ашиг орлогоороо тэргүүлж байсан кино. Нэг хэн ч биш байсан залууд Бурхан гайхалтай хүчээ түр зээлдүүлдэг. Тэр нь харин мэдээж л хүн болсон хойно тэр хүчээр нь туйлна шүүдээ. Тэгээд эцэст нь хэнч биш гэдгээ ухаарч энгийн сайхан амьдралаа олдог.
За энэ бол нэг кино, харин хүний амьдрал...
    Саяхан миний амьдралд тохиолдсон үнэн гэвэл: Би уг нь их тусч хүүхэд л дээ(бардамнаагүй шүү), байгаа бүхнээрээ хүнд туслахыг оролддог, дээр нь жаахан мэдээлэл сайтай болохоороо ч тэрүү найз нартаа хэцүү үед нь зөвлөх, хичээл дээр нь хүртэл туслах юмсан гэж бодож явдаг. Гэхдээ хааяаа энэ зан минь хэтрээд ИХ МЭДЭХ гэгч болчихдог гэхүүдээ. Ангийн нэг буланд хүн юм бодонгуут нөгөө булангаас БИ. Энэ миний бодлоор БАРДАМ зангийн эхлэл, эсвэл БАРДАМ зан гэж бодож байна. Жаахан томёотойхон яривал хүний мэдэхгүйг БИ мэднэ гэхийг л хэлээд байгаа боловуу. Тэгээд үр дүн нь хүмүүс надад итгэхээ болино (худлаа мэдэмхий гэж бодох ч юмуу), олон хэлбэл улиг гэгчээр миний дуу УЛИГ болно, за тоочоод байвал, өөрийнхөө туршлагаас үзэхэд нэг иймэрхүү.
    Тэгээд хүнд туслах гээд байдаг, таг дуугуй туслана ч гэж юу байхав. Яавал дээр вэ?
    Энэ талаар би бас бодож л байна. Бас ихэнх АМЖИЛТЫН ХӨТӨЧ номнууд дээр өөртөө итгэлтэй аваад л бай гэдэгдээ. Ингээд бодолд автахын цагт "Эрдэмт хүн даруу, Их мөрөн дөлгөөн" гээд бодчихвол би ямарч байсан БАРДАМ ч биш бас яггүй эрдэмтээ хүн гэдгээ мэдрээд аятайхан болж байгаа юм
(муу арга).
Гэхдээ "Бусдын анхаарлыг татдаг алдартнуудыг бодвол, даруу  хүмүүс илүү агуу олон хүний итгэл даадаг"
Бичсэн: hikari | цаг: 01:08 | Бодол санаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


garchig
Даруу зан хүний чимэг гэдэг үг байдаг даа.Хүн бүр тусч, өөрийгөө бүрэн нээсэн, ухаантай даруу байх хэрэгтэй. Даруу байна гэдэг хүлцэнгүй байна гэсэн үг биш. Ихэвчлэн ухаантай хүмүүс даруу байж чаддаг.Харин худлаагаасаа даруу зан гаргаж болохгүй байхаа.
Бичсэн: ner цаг: 00:52, 2009-02-25 | Холбоос | |


Даруу Зан
Зөв сэтгэлтэй Даруу Зан хэзээд хүнд тусаа өгнө
Бичсэн: tuvshinjp цаг: 02:45, 2007-06-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax