2007-11-30
Дунд ангийханд laptop бэлэглэх хэрэггүйэ
Аутсорсингийг хөгжүүлэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулна гэсэн мэдээ уншлаа. Ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдад бяцхан компютер тараана гэнэшүү. Бас бүх сургуулийг шилэн кабелжуулна. Сайхан сонсогдож байнадаа. Сайханаас гадна үрэлгэн биш үү.

Миний бодлоор мэдээллийн эрин, мэдээллийн зуун гэж шуугиад хамаг юмаа интернэттэй холбосны ашиг нь гарахгүй л болов уу. Хаашдаа гараад тав алхаад нэг интернэт кафед, нэг талхнаас ч хямдхан үнээр суучихаж болох учраас сургуулиудыг "дэлхийтэй холбох" шаардлагагүй. Бас бага дунд ангийхны хувьд бол ерөнхий хичээлүүд, байгалийн ухааны сайн суурьтай л бол интернэт, цахим технологийн мэргэжилтэнгүүд маань аяндаа ар араасаа төрцгөөх биз.

Хавар тариалангийн цагаар Канад, Голландаас цаг уур нь төстэй юм гээд баахан үр, техник импортолдог.  Элдэв халдварт өвчин гарлаа гэхэд "хаанахаас оруулж ирдэг тэр эм, вакцин, ийлдэс нь дуусчлаа арга байхгүй" гээд сууж байдаг бид нарт ХААИС-н 10000 оюутан хүрэлцэхгүй л байна гэсэн үг. Тоог нь нэм эсвэл чанарт нь анхаар, эрдэм шинжилгээнд нь хандив өргө. Монголд их сургууль төвтэй шинжилгээ судалгаа хийдэг болмоор санагдах юм. Оюутнууд чинь зөвхөн бахлаавар, магийстр авах гэж сургуульд элсдэггүй байлтай. Тэгвэл зөвхөн сонсоод тэрийгээ шалгуулаад явдаг дунд сургуулийхнаасаа юугаараа илүү гарах билээдээ. Ямар нэгэн гадаадын төслийн гаргасан дүнгээр социологийн тооцоо гаргаж байхын оронд "Хүмүүнлэгийн Их Сургуулийн гаргасан тооцоогоор Монгол гэр бүлүүдийн..." гэж байгаад УЙХ-н гишүүн маань илтгэлээ тавибал арай л "өөрийн" сонсогдох юм болуу. Нэг мэдсэн яриагаа алгасаад үсэрж  явна.
Миний ойлгосноор хүүхдүүдэд нөүтбүүк тарааж, сургуулиудыг сүлжээнд холбох нь Хүүхдүүдийг бага наснаас нь интернэт, цахим технологитой дотносуулах гэсэн санаа юм шиг байна. Уг нь ч 9 сарын 1нд ширээн дээрээ бүгд компютерээ дэлгэж тавиад, багш нь "за та нар одоо баабарпэдиа ороод Монголын Нууц Товчоо гээд хай" гээд л хичээл эхэлвэл сайхан юмаа. Гэхдээ тэд эдгээр зүйлстэй харьцаж эхлэх арай болоогүй гэж бодож байна. Суурь мэдлэг, нийгмийн харилцаа юу юунаас түрүүнд хэрэгтэй. Өдөр ирэх тусам хүмүүний харилцаа муудаж, нийгэм бүхэлдээ цахим харилцаанд шилжиж аюул болж байхад бага насны хүүхдийг аль болох эдгээрээс хол байлгах хэрэгтэйдгээ.
Үүний дээр эдгээр түр зуурын хөрөнгө оруулалт нь зорьсон зорилгодоо хүрэхгүй юм биш байгаадаа. Бага дунд ангийханд яаж мэдээлэл хайх тухай биш, яаж чармайж сурах тухай зааж байсан нь ямар ч байсан 12 ангиа төгстөл нь хэрэгтэй. Бас нэг зүйл бол тэд чинь хүүхдүүд шүүдээ.
 Миний төгссөн сургуулийн компютер кабинэт сүлжээнд холбогдсон, тооны хувьд чамлахааргүй байсан. Харин тэр хангамжийг ашгласан бид нар хичээл тармагц видео тоглоомын газарлуу гүйх шаардлагагүй болтол тоглоомоор хангагддаг байж билээ.

Хаашдаа суурь мэдлэг, задгай сэтгэхүй нь бүрдцэн шинэхэн оюутнуудыг жинхэнэ нарийн мэргэжил, судалгаа шинжилгээтэй холбох газар нь Их сургуулиуд байх болно. Энд зөвхөн сураад зогсохгүй, сурснаа хэрэгжүүлэх талбар байх ёстой. Билл Гэйтс нар Их сургуульд сурах ёстойгоо өөрөө сурчихсан хэрэг биш, харин хийж бүтээх ёстойгоо бие даагаад хийчихсэн юм.

өшөө цааш нь үргэлжлүүлж бичнээ...

Бичсэн: hikari | цаг: 22:49 | УТ,ЭЗ,бас бус
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Hey sain uu?
Юу бна да?би бас тэгэж бодном.Манай улсад тэр лаптопуудаас илүү анхаарах хэрэгтэй зүйл их бна аа.даан ...үсгээ олдоггүй ээ
Бичсэн: bilegt13 цаг: 02:16, 2007-12-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax