Тэмцээн ч сайхан болсон. Хагас жил, өдөр болгон өглөө үүрээр морь унаж бэлтгэл хийсний хэргээ гаргах шиг л болов. Үнэндээ бол би секцэндээ дундаас нь элсэж, долоо хоногт 3 тасалж, нийт өдрүүдийн 2 сард нь амралт авсан болхоор өөртөө нэх итгэлгүй байлаалдаа. А гэхдээ бас цусны юм гэдэг чинь өөр байдаг юм байна, тэрмуу адууг чинь ИНСТИНКтээрээ л удирдаж байгаамдөө. Энэ маягаар тэмцээнд оролцоод Японы "Хойд бүсийн Морин эрдмийн анхлан суралцагчдын тэмцээнд"(東北全大学馬術新人戦) Фүкүшима их сургуулийн баг 4-р байр эзэллээ. Тэмцээнд түрүүлэх зорилготой ороогүй над мэтийн хүмүүсд энэ нь сайхан л амжилт хэхэ, харин хагас жилжингээ бэлтгэл хийж, нойр хоолоо хасан байж үзүүлбэрээ цээжилж, бас дээр нь сэтгэл нь чамгүй тэвдэж байсан багийн зарим маань жаахан сэтгэл дундуур үлдсэн байхаа.
Гээд яахав, сайхан тэмцээн байлаа, ганган ганган адуу үзэж, арааны шүлсээ асгарууллаа. Би бол 満足 сэтгэл хангалуун байна.
