2007-10-16
Иранчуудаа айх хэрэггүй, Надад итгэ
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Кремлээс Тегранд айлчилсан анхны төрийн тэргүүн В.Путин Герман дахь айлчлалдаа Ираны тухай "Тэдэнд айх зүйл байхгүй, Надад итгэ" гэжээ. Тэрээр Иранд очин мэдэгдэл хийх үедээ, Америкийг хатуу буруушаагаад, мөн Каспийн тэнгисийн бүс нутагт ямар ч Америкийн зэр зэвсгийг оруулахгүй байхыг Америк болон бусад орнуудад анхааруулсан байна.

Нэг иймэрхүү мэдээ олж уншлаа. Намайг энд сургууль байр хоёрын хооронд гүйж байхад "дайны" утаа ойрхон байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөөд хачин байнаа.

Хэдэн жилийн өмнө Иракруу АНУ довтолсныг санаж байгаа байх, хэд билээдээ мартаж. Нэг бавгар сахалтай ах Жоорж Буушыг уурлуулсын байх, их л муу хүн, тэгээл очиж банга хүртээх гэж дайн хийлээ гэж бодож байсын. Би угаасаа "I US" байсын болхоор. Тэгтэл өнөө сунжирсан дайн нь одоог болтол унтраагүй цурамтайгаа, би бас нэг юм ойлгохтойгоо болоод ирсэн чинь учир шалтгаан нь өөр ч байж болох юм байна гэж бодож эхэлжийн. Олон хүмүүс энэ дайныг "газрын тосны дайн" гээд байсан. Харин улс төрийн тоймч hikari-н бодлоор бол тийм биш шиг. Ирак буюу эртний соёл иргэншлийн "эх" энэ нутаг нь стратегийхаа хувьд өндөр ач хобогдолтой газар юмуудаа. Учир нь гэвэл Дорно зүгт Иран цаашлаад Каспийн тэнгис өшөө бага зэрэг явбал хуучны СССР-н нутаг бий.  Өрнө ба өмнөддөө хоёр тивийн зааг орчим, ерөнхийдөө "стратегийн бэлчир газар" гэж би хараад байгаан. АНУ Иранруу довтлох нь Иракын дайны маргаашнаас олны таамаг болсон бөгөөд, Ирантай хил залгаа Персийн булан, Афганистан нь өнөөдөр хэдийнээ US Military base болоод байгаа билээ. Мөн Иранруу хийх дайралтын түшиц газраа Азербажан байхаар тогтоод байна гэсэн цуу яриа ч дэгдэж байх шиг байна. Тэдэнрүү довтлох болсон шалтгаан (шалтаг ч гэхүү) нь Иран үй олноор нь устгах атомын цэнэгийн хөтөлбөр хэрэгжүүлээд байнаа гэсэн айдастай холбоотой. Энэ мэдээж Америкийн тагнуулын байгууллагын гаргасан дүгнэлт боловч үүний өмнө, Иракд мөн үй олноор нь хөнөөх цэнэгт хошуунууд байнаа гээд байсан. Харин дайны дараа нотлогдож чадалгүй асуудал намжиж байна. Хойд Солонгосд мөн ийм төсөл хэрэгжүүлж байна гээд шалгаад, цаадуул нь үгүй гэж гүрийгээд, тэгснээ нэг өдөр Баллистик пуужин туршиж олон түмнийг цожирдууллаа. Ингээд нэгжиж нэгжиж цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгааг нь олж хүлээлгээд одоо хаачихаад байгаа. Ираны хувьд ийм хөтөлбөр явуулж байгаагаа хүлээн зөвшөөрсөн боловч зөвхөн эрчим хүч, энхийн зорилгоор ашиглана гээд байгаа юм. Мохаммэд Эль Барадай тэргүүтэй багууд ч шалгаж үзсэн. Гэхдээ хачирхалтай нь газрын тосны нөөц олборлолтоороо тэргүүлэх орнуудын нэг, ОПЕК-ийн гишүүн маань эрчим хүчний төлөө уран баяжуулаад байдаг.
Харин энэ удаа Путин юу гэж хэлээд би энэ бичлэгийг бичих болсон бэ гэвэл. "Каспийн тэнгисийн 5 орон, мөн энэ бүс нутаг дахь орнууд аль нь ч Америкийн цэргийн баазыг нутагтаа оруулахгүй байхыг сануулаад, Каспийн тэнгис нь түүнтэй хил залгах орнуудын л мэдэлд байж, энэ улсуудын л худалдаа цэргийн хөлөг онгоцууд энд зорчих болно" гэжээ. Хэдийгээр хүйтэн дайн, газар нутгийн колончлолын үе төгссөн ч Каспи, ойрхи дорнод дахь АНУ-н нөлөөлөл, хараа хяналт ихсээд ирвэл яах аргагүй эртнээс тэмцэлдэж өрсөлдөж ирсэн гүрэн Оросын ашиг сонирхолд хаалт болно. Үүнээс гадна хоёр их хүч эх газраар хиллэх боломжтой болж байгаа юм. Угаасаа Оросын хувьд зөрчил, хурцдал байнга үүсж байдаг энэ бүс нутагт "давуу эрхийг" тэд атгах ёстой байтал Америкийн нөлөөллийн аюул буух гэж байна.

Энэ мэт шалтгаанаас болоод, бас дээр нь Дэлхийн энх тайван гэсэн лоозонг нэмээд Орос улс Америкийг зуун хувь дэмшихгүй байгаагаа харууллаа. Түүгээр ч зогсохгүй Аливаа асуудал тохиолдвол Ираныг хамгаалахаа хэлээтэхлээ. Аа тийм бас Путин өөрийн биеэр Тегранаар явж цөмийн хөтөлбөр хэрэгжиж байгаа эсэхийг нягталсан юм шиг байгаан, Барууныханд "та нарын хэлээд байгаа шиг цөмийн зэвсэг байх нотолгоо алга байна" гэсэн гэнэ.
Дэлхийн нэгдүгээр дайн нэг иймэрхүү байдлаас үүдэлтэй юм шиг билээ. Том гүрнүүдийн хэлхээ холбоо гүнзгийрч бие биенийхээ бамбай болсон учраас асар богино хугацаанд олон улс үндэстэнг татан оруулсан хэрэг. Өнөөдрийн Орос Америкийн дипломат зөрчил удалгүй гал асаахыг хэн байг гэхэв. Тэгсэн цагт лавтай олон улс татагдан орох бизээ.


нэмэлт: Иракын дайн 2003 оны 3 сарын 20
                Бавгар сахалт - Саддам Хуссейн (1979он 7сар 16 - 2003он 4сар 9)
                Каспийн орнууд: ОХУ, Казакстан, Туркменистан, Азербажан, Иран
                Иран нь ОПЕК дахь газрын тосны нөөц, боловсруулалтын хэмжээгээрээ Саудын Арабын дараа хоёрт жагсдаг.
                Путины Иранд айлчлах үеэр түүнийг алах гэж оролдож магад гэсэн Оросын тагнуулын таамаг, айдас байсан.


Санамж: За намайг улс төрийни тоймч байтугай аятайхан бичиж ч чаддаггүйг минь мэдэх байх. тийм болхоор дээрхи дүгнэлтүүд нь үндэслэл багатай шүү. Өөрийхөө толгойд орсноор, жаахан цэгнэж үзээд ингэж бодсын. Харин мэдээллүүдийн хувьд баттай эх сурвалжаас авлаа.

Студэд улс төрийн тоймч hikari ажиллаа.
Бичсэн: hikari | цаг: 20:35 | УТ,ЭЗ,бас бус
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Таалагдлаа. баинга уншиж баих болноо...
Бичсэн: EmptyHead (зочин) цаг: 02:29, 2007-10-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax