2008-10-20
Нүцгэн хааны түүх
  Эрт урдийн цагт нэгэн баян хаан байж гэнээ. Тэрээр маш ганган бөгөөд нэг хувцсыг хоёр өдөр өмсдөггүй, өдөр болгон шинэ тансаг харагдахыг эрхэм болгодог нэгэн аж. Нэгэн өдөр холын орноос хоёр оёдолчин хүрэлцэн ирээд, хаанд өмнө нь хэнч өмсөж байгаагүй, хамгийн тансаг уран хийцтэй хувцас оёж өгөхөөр амлаж, шанд нь мөн маш их эрдэнэ горилсонд, ганган хаан зөвшөөрч хоёр оёдолчинг ордондоо орууллаа.
   Өдөр хоног өнгөрсөөр, өнөө хоёр оёдолчин ордон дотор өөрийн юм шиг цамаархаж, дураараа авирлана. Хаан хувцсаа бэлэн болж байгаа эсэхийг шалгахаар очтол оёдолчид  утсаа ээрүүлдэн, шаргуу ажиллаж байгаа харагдана.
Тохирсон өдөр болж, хаан хувцсаа өмсөхөө тэсж ядан байлаа. Харин оёдолчид хоосон гараа болгоомжтой нь аргагүй дэлгэж, дээр нь ямар нэг юм тавьсан юм шиг хаанд бараалхав. Хаан болон түүнийг хүрээлэгчид бүгд гайхалд автлаа. Хоёр оёдолчин хэлэв: Энэ бол Дэлхийд хосгүй, эрднийн хувцас. Гагцхүү ухаантай хүнд л харагдаж, тэнэг хүнд юу ч үзэгдэхгүй хэмээв. Хаан ухаантай гэдгээ батлахын тулд хувцасны сайхныг шагшин магтаад, шинэ хувцастайгаа ард иргэддээ мэндчилэхээр боллоо. Ордныхон ч мөн түүнийг дэмжицгээв. Хоёр оёдолчинд шан харамжийг нь харамгүй цайлгажээ.
   Ард иргэд ч нүцгэн хаанаа шагшин магтаад, түүний сүр хүч, ухаантайг хэлэлцэн байв. Гэтэл цугласан олны дундаас бяцхан хүү хааныг заагаад "манай хаан шалдан байна" гэж чанга дуугаар хэлчихлээ. Хүүгийн эцэг  хааны өмнө сөгдөн өршөөл эрэн уучлалт гуйхад хаан, үнэхээр өөрийн нүцгэн байгааг мэдэх ч тэнэг бишээ харуулахын тулд л хувцастай мэт авирлаж байсандаа гутан үнэнийг хэлсэн хүүг шагнахаар болж, хувцасгүй байгаагаа хүлээн зөвшөөрчээ.

   Энэ үлгэрийг сонсоогүй хүн ер нь ховор байх. 14-15 зууны үеийн харанхуй Европын үнэнийг харуулсан энэхүү үлгэрт ард иргэдийн бодол санааг яаж боомилж байсныг харуулдаг. Ордныхон, ард иргэд, тэр бүү хэл хаан өөрөө хүртэл баригдмал түгжигдмэл бодол санааныхаа боол болж бусдын доог болсон. Ер нь нэг үгээр хэлэхэд, хувцсаа тайлахлээр үнэн мөн нь харагдсан гэхүүдээ.
   Бодоод үз лдээ. Хувцас өмсөхлээр бүх л биеийн өө сэв дарагдаад нууцалчихна. Хэрвээ хүн нүцгэн явдаг бол Фитнесс Бодибилдинг гэсэн спортууд хурдтай хөгжих байсандаа. Өөрөөр хэлбэл нууж далдлах юмгүй болоод ирэнгүүт, өөрөө өөрийгөө засахаас өөр аргагүй болж, жаахан хэтрүүлэг байж мэдэх ч зөв бие галбирлуу тэмүүлнэ.
Энэ "нүцгэн" нээлттэй байдлыг харин төр дээр хэрэгжүүлэх ёстой гэж боддог. Нэг хэсэг нээлттэй засаг гээд л эхэлж байсан. Харин бүрэн утгаараа "нүцгэлэхээс" нааш нээлттэй төрийн бодлого хэрэгжихгүй боловуу.
   Глоб Интернэйшнлийн "Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө"2006 судалгаагаар , Монгол улсын төрийн, нийтийн үйлчилгээний байгууллагууд нь жирийн иргэдтэй харьцдаггүй, мэдээллээ шалтгаангүй нууцалдаг, хариуцсан ажлаа мэддэггүй гэх зэрэг олон дутагдлууд ажиглагдаж байна. Хамгийн энгийн нь гэхэд л, ажил цуглах цагтаа албан газар дээрээ байхгүйгээс болж маш их чирэгдэл болдгийг хүн бүхэн мэдэх байхаа. Зун нэг найзтайгаа хамт Ус Суваг Ашиглалтын Газар очиж хичээлд хэрэглэгдэх мэдээлэл цуглуулах гэсэн боловч, цайндаа гараад ирээгүйн улмаас хариуцсан хүнийг нь өдрийн 3 цаг хүртэл хүлээхэд хүрсэн. Мөн аливаа яамд, төрийн захиргааны байрлуу ороход үнэмлэх биеийн байцаалтаа бүртгүүлдэг нь илүү чирэгдэл гэж санагдаж байна. Магадгүй чухал обьект гэдэг утгаараа орж гарсан хүнийг цагдах шаардлага байх ч,  үүнийгээ тодорхой хүрээнд л байлгамаар. Жишээ нь Тагнуулын Төв Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Батлах Хамгаалах Яам, Засгийн Газрын Ордон гэх мэт. Харин Боловсролын Яамруу орох гэж яваа оюутныг биеийн байцаалт аваад зогсох цаг, завны гарз юм боловуу гэж бодож байна. Үүн дээр, харуул жижүүрүүдийн харьцаа болон ажлаа мэдэхгүй байдал нь учир мэдэхгүй биднийгээ басчхүү их бухимдуулдаг. Үүдэнд нь цагдуулж цагдуулж орчихоод, хариуцсан ажилтантай нь уулзаж чадахгүй эсвэл хариуцсан ажлаа мэдэхгүй хүнд сурталтангаас үг гуйж сөгдөн мөргөх нь яах аргагүй Монголд мэдээллийн ил тод байдал хэрэгтэй байгааг харуулна.
  Дээрхи судалгаанд, судалгааны асуулт болгож ямар ч нууцын зэрэглэлд багтах ёсгүй асуулт болон, аливаа эрдэм шинжилгээний ажилд зайлшгүй хэрэглэгдэж болохуйц сэдвүүдийг Төрийн албадуудаас асуусан байна. Гэвч "Мэдэхгүй нь мянган үгний таглаа" гэгчээр эзэн хариуцагч нь тодорхойгүй болох, ямар нэгэн нууцын зэрэглэлд хамруулж мэдээлэх өгөхгүй байх нь элбэг тохиолдсон байна.
  Тэдгээр мэдээллийг төрийн нууцаар хамгаалан иргэдэд дэлгэхгүй байх нь Ардчилсан улсын хувьд байж болшгүй зүйл гэж бодож байна. 2007 оны Економист сэтгүүлд(The Economist Intelligence Unit’s index of democracy 2007) гаргасан Ардчиллын түвшний судалгаагаар Монгол орон 56р байр буюу нийт 10 онооноос 6.6 оноотойгоор "Дутагдалтай Ардчилал(Flawed Democracy)" хүрээнд хамрагдсан байна.

  21-р зуун, мэдээллийн эрин зуун хэмээн амтай болгон хэлэлцэж байгаа билээ. Интернэт, глобалчлалын шуурга Монголыг тойролгүй өнгөрч байгаа нь нүднээ илт байна. Энэ үед харин Монгол төрийн хаалттай байдал, хүнд суртал биднийг хойш нь татах дөнгө болж магадгүй байна. "Мэдээлэл" гэдгийг нөөц баялаг гэж үздэг болсон ч, тэр нөөцийг ард иргэддээ зүй зохистой, чөлөөтэй хүртээхгүй байгаа нь Ардчилал, зах зээлийн эдийн засагт тохирохгүй байгаа мэт.

  Нүцгэн хааны үлгэр нь харамсалтай ч гэсэн, тэр, бүхний өмнө нүцгэн гарч ирээгүй байсан бол сайхан хувцас, өнгө будагны цаанаас жинхэнэ мунхаглал нь танигдахгүй байсан бизээ. Бяцхан хүүд доромжлуулж түмний шившиг болсон ч гэсэн ухаарсан хаан амар сайхандаа жаргаа байлгүйдээ.
Бичсэн: hikari | цаг: 19:55 | УТ,ЭЗ,бас бус
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax