Би ямар ч төрлийн зурхайд ердөө итгэдэггүй. Тэр ордныхон ийм байна, ийм суудалтангууд ингэвэл зохино гээд л ирэхээр хачин санагдаад байдаг юм. Бодоод үз л дээ. Үхрийн орд гэгддэг би, арван сард төрсөн ээж, нэг сард төрсөн аавын(эдгээр ордуудыг мэдэхгүй болохоор сараар нь биччихлээ) хамт хориод жил амьдарлаа. Харин өөр нэг үхрийн ордны залуу, эцэг эх нь гурав, дөрвөн сард төрсөн бол надаас шал өөр зан араншин, түүнийгээ дагаад тэс ондоо ирээдүй хүлээж байгааг хэн үгүйсгэх вэ. Үгүйсгэх вэ ч гэж ихэвчлэн өөр байдаг биз. Мэнгэ, суудлын хувьд ч мөн ялгаагүй. Харин зурхайчид үүнийг од гарагс, тоо тооцоолуураар тайлбарладаг. Юу ч л байсан, нэмэх хасахын хүрд, хэдэн сая жилийн цаана байгаа оддын нөлөөнөөс илүү эцэг эх, гэр бүлийн нөлөө илүү байх нь маргаангүй.
Бас цусны бүлгээр зан авирыг нь тодохойлох гэж оролдоод байдаг болсон. Зургаан тэр бум нэгжийг дөрвөн багананд бүлэглээд хаячих сонин биш гэж үү.
Би бол хувьдаа хүн болгон "хувь" гэж боддог. Нэгдэж нийлээд, хуваагдах юм огт байхгүй. Бүгд тус бүрдээ давтагдашгүй физиологи болон, зан авирын онцлогтой. Энэ Дэлхийд мэндэлсэн өөр өөрийн давтагдашгүй шалтгаантай мөн түүнрүүгээ хүрэх замтай гэж төсөөлдөг. Нийлүүлж бүлэглээд байх юмгүй боловч "огтлолцох, давхцах" зүйлс харин байдаг. Жишээ нь, энэ хорвоод төрөх нь үнэн үхэх нь үнэн гэдэг шиг хүний нийтлэг шинж чанарууд байна. Тэгээд, хүн гэдэг ангилалд багтаж буйн хувьд дөчин зургаан хормосом болон 206 ястай байх нь үнэн. Бас амьдардаг нутаг орны онцлогоосоо шалтгаалан дур хүсэл, адобтацийн нйитлэг энтр байдаг биз. За цааш нь ярих юм бол нийгмийн байдал, талхны олдоц зэргээс болоод үзэл суртлын нийтлэг үүсдэг байж болох. Хүний зан авирт энэ олон хүчин зүйлс нөлөөлж, тоолж барашгүй нийлэмжүүд бүтээж байхад тэртээ холын од эрхэсээр 12хон хуваах утгагүй л санагдаад байгаамдаа. Тэгээд ч миний итгэдгээр Бурхан ХУВЬ хүн тус бүрд онцгой төлөвлөгөө оноосон байгаа. Төрөх Үхэх хоёр нийтлэгийн хооронд ямар "хувь зохиол" байгааг хэн ч хэлж чадахгүй. Мэргэч төлөгч нараар ирээдүйгээ тольдуулаад амжилтад хүрсэн хүн байгаа бол шалтгааныг нь ёстой хэлж мэдэхгүй юм. Гэхдээ NEXT гээд кино үзсэн бол хэдхэн секундын дараахыг харж чаддаг хүн ямар их хүч чадалтай байхыг ойлгосон биздээ.