За ямар ч байсан, Чарьлз ахын хоёр бяцхаан өгүүллэгийг уншчлаа. Зорилго "A Tale of Two Cities"
Тэгээд өнөөдөр хоёр дахь удаагаа цагдаад баригдлаа. Муу сайн юмнууд шаал хийх ажилгүйн байжийж намайг л ганц олж барих юм. Гадаад иргэний үнэмлэх гэж нэг юм байдын. Тэрийгээ би уг нь байнга биедээ авч явдаглдаа. Ажилдаа(цагийн) явахдаа л орхиод гардаг. Тэгсэн чин л олоод барьчих юмдаа. Яах аргагүй яс үндэстнээр ялгаварлах үзэл!! Аюгүйд бол бусад оронд ингэж шалгаад байдгүйдээ. "Байнга биедээ авч явах ёстой" гэнээ, би ямар Фашист Германд үндэстний тодорхойлолтоо мартцымуу, би ямар коммунисти оронд намын батлахаа орхиод явж байгаамуу. Их дэмийрч байгаамаа. Тэгэнгүүт нь би шууд баахан хэрэлдээд, одоо ажилтай, хоцорлоо энтр гээд. Тэгээд ажлаа тарчаад ахиж шалгуул гэдиймдаа. За яахав надад итгээд явуулсым байна гэдгийг нь бодоод гэрээсээ бичиг баримтаа авч үзүүллээшд. Тэгсэн чинь сэвэв хадуураад Монголын тухай, амьдарлын өртөг энтр болоод явчлаа лдаа хэхэ. Нэг найзын маань хэлжийсэн(тэр хэнээс сонссон нь ойлгомжтой) "Визтэй юм чинь яадын" гээл кусаад байлааш.
Гэхдээ ингэж болохгүй юм шиг байшүү. Бас энэ улсын юм хум байдаг биздээ.