2007-12-11
Don’t let me enter this year with an empty heart

Удахгүй Кристмас болохнээ. Сэтгэл зүрх догдлоод ямар нэг юм хүлээгээд байх шиг. Тэртээ 2000аад жилийн өмнө яг энэ өдөр Бурхан хүн төрөлхтөнд агуу бэлэг өгжээ. Бэлгийг аваад баярладаг хүн ч байна, авахгүй гээд зугтаадаг хүн ч байх юм, авсан хирнээ баярлалаа ч байхгүй муу жаалууд байнаа. Би сүүлийх нь болж байх шиг байгаан. Өөрийгөө Христэд итгэгч хэмээдэг, авралын бэлгийг дуртайяа хүлээн авсан ч чин итгэлийн амьдралаар замнахгүй яваадаа. Төөрж будилж хазайснаа мэддэг болохоор зүрх сэтгэл минь хоосон оргих нь бүр хэцүү.

Өдөр бүрийхээ явдлыг Түүнтэй ярилцаж, Түүнээр удирдуулахад жинхэнэ итгэгчийн амьдрал оршиж байдаг. Гэтэл гэмт минийхээр бол зав гарвал Бурхантай ярина, асуудал тулгарвал Эзэнээс гуйна. Өөрөөр хэлбэл Тэр миний хувьд Бурхан гэдэг байр суурь дээр байхгүй, туслагч гэдэг дээр аваачсан шиг байна. Уг нь ч үнэхээр гуйсан бүхнээ, асуусан бүхнийг минь цэцэн ухаанаар хариулж өгдөг лдөө (Түүнд талархая) тэхээр үнэхээр сайн Туслагч. Харин Тэр надаас “найз чинь, эзэн чинь, Бурхан чинь байя” гэдэг. Найз байхын тулд би Түүнтэй байнга ярьдаг, Эзэн гэж хүлээн зөвшөөрөхийн тулд би Түүнийг дагадаг,  Бурхан хэмээхийн тулд би эдгээрийг бүгдийг үйлдэх хэрэгтэй, Баярлалаа гэж хэлэх хэрэгтэй гэж санаж байна.

 

Баярлалаа Их Эзэн минь. Миний амьдралын талбар бүрийг түшин тулж, хэрэгцээт бүхнээр минь хангаж байгаад маш их баярлалаа. Энэ бичлэгийг хоёр долоо хоногийн турш бага багаар бичиж байгаа болохоор өөрчлөлтүүд өөрт минь илт мэдрэгдэж байна. Өнөөдрөөс хойш ч өдөр өдрөөр сэтгэл зүрх минь дүүрэн дүүрсээр бялхах болтугай. Амен

 

Бас нэг сэтгэл зүрхний асуудал надад байдаг юм. Энэ ч бас зай завсаргүй дүүрэн байгаасай. Энэ талбар ч мөн Эзэнээр ивээгдэж байгааг хэлэхэд таатай байна.

 

Тэгээд сэтгэл ханамж ч дүүрэн, талархах сэтгэл ч дүүрэн, хайр сэтгэл нь ч дүүрэн, элэг зүрх ч бүтэн, Бурханд хандах зүрх минь бас бялхаж байхын төлөө Амен

Бичсэн: hikari | цаг: 22:31 | Би
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


hikari gej yu gesen utgatai ug ve? хэлээ гаргах
Бичсэн: ари (зочин) цаг: 18:57, 2010-12-26 | Холбоос | |


Чиний эзэн чамайг ивээх болтугай.
Бичсэн: puuj цаг: 23:40, 2007-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax