Эртээр нэг ном орчуулах тухай дурдаад өнгөрсөн. Сэтгэгдэл бичсэн хүнд маш их баярлаж байна.
Уг нь орчуулахад их амархан ном юм шиг билээ. Гэхдээ над шиг хүнд яалт ч үгүй туслалцаа хэрэгтэй байгаан.

ийм ном орчуулъюу гэж бодож байна. Хамтрах хүн байвал бүх юм нээлттэй.

2008-11-13

Би нэг ном орчуулах гээд ойрдоо бодоод байгаа юм. Өмнөх үгийг нь л орчуулахад над шиг хүн бүтэн долоо хонох юм билээ. Тэгэхээр надаас илүү чадвартай бас олуулаа орчуулбад их зүгээр санагдлаа. Ер нь ном орчуулсан туршлагатай хүмүүс байвал заавар зөвөлгөө байвал хэлээрэй.

Гэхдээ би энэ номыг яг таг мэргэжлийн үг хэллэгтэй, сүрхий ном болоосой гэж хүсэхгүй байгаа. Оюутнуудад л ойлгомжтой байвал гэж бодоод байна. сонирхсон хүн байвал холбоо бариарай. Дашрамд хэлэхэд ямар ч ашгийн юм хараагүй болохоор аягүйд бол хэвлэхгүй ч байж магад. Хэрвээ орчууллаа гэхэд, аль болох олон хүнд хүрж л байвал ямар ч аргаар нийтэлж магадгүй болохоор сайн дураар орчуулалцах англи хэлний багахаан мэдлэгтэй, мэргэжлийн бус хүмүүсийг урьж байна.

2008-10-24
  Эрт урдийн цагт нэгэн баян хаан байж гэнээ. Тэрээр маш ганган бөгөөд нэг хувцсыг хоёр өдөр өмсдөггүй, өдөр болгон шинэ тансаг харагдахыг эрхэм болгодог нэгэн аж. Нэгэн өдөр холын орноос хоёр оёдолчин хүрэлцэн ирээд, хаанд өмнө нь хэнч өмсөж байгаагүй, хамгийн тансаг уран хийцтэй хувцас оёж өгөхөөр амлаж, шанд нь мөн маш их эрдэнэ горилсонд, ганган хаан зөвшөөрч хоёр оёдолчинг ордондоо орууллаа.
   Өдөр хоног өнгөрсөөр, өнөө хоёр оёдолчин ордон дотор өөрийн юм шиг цамаархаж, дураараа авирлана. Хаан хувцсаа бэлэн болж байгаа эсэхийг шалгахаар очтол оёдолчид  утсаа ээрүүлдэн, шаргуу ажиллаж байгаа харагдана.
Тохирсон өдөр болж, хаан хувцсаа өмсөхөө тэсж ядан байлаа. Харин оёдолчид хоосон гараа болгоомжтой нь аргагүй дэлгэж, дээр нь ямар нэг юм тавьсан юм шиг хаанд бараалхав. Хаан болон түүнийг хүрээлэгчид бүгд гайхалд автлаа. Хоёр оёдолчин хэлэв: Энэ бол Дэлхийд хосгүй, эрднийн хувцас. Гагцхүү ухаантай хүнд л харагдаж, тэнэг хүнд юу ч үзэгдэхгүй хэмээв. Хаан ухаантай гэдгээ батлахын тулд хувцасны сайхныг шагшин магтаад, шинэ хувцастайгаа ард иргэддээ мэндчилэхээр боллоо. Ордныхон ч мөн түүнийг дэмжицгээв. Хоёр оёдолчинд шан харамжийг нь харамгүй цайлгажээ.
   Ард иргэд ч нүцгэн хаанаа шагшин магтаад, түүний сүр хүч, ухаантайг хэлэлцэн байв. Гэтэл цугласан олны дундаас бяцхан хүү хааныг заагаад "манай хаан шалдан байна" гэж чанга дуугаар хэлчихлээ. Хүүгийн эцэг  хааны өмнө сөгдөн өршөөл эрэн уучлалт гуйхад хаан, үнэхээр өөрийн нүцгэн байгааг мэдэх ч тэнэг бишээ харуулахын тулд л хувцастай мэт авирлаж байсандаа гутан үнэнийг хэлсэн хүүг шагнахаар болж, хувцасгүй байгаагаа хүлээн зөвшөөрчээ.

   Энэ үлгэрийг сонсоогүй хүн ер нь ховор байх. 14-15 зууны үеийн харанхуй Европын үнэнийг харуулсан энэхүү үлгэрт ард иргэдийн бодол санааг яаж боомилж байсныг харуулдаг. Ордныхон, ард иргэд, тэр бүү хэл хаан өөрөө хүртэл баригдмал түгжигдмэл бодол санааныхаа боол болж бусдын доог болсон. Ер нь нэг үгээр хэлэхэд, хувцсаа тайлахлээр үнэн мөн нь харагдсан гэхүүдээ.
   Бодоод үз лдээ. Хувцас өмсөхлээр бүх л биеийн өө сэв дарагдаад нууцалчихна. Хэрвээ хүн нүцгэн явдаг бол Фитнесс Бодибилдинг гэсэн спортууд хурдтай хөгжих байсандаа. Өөрөөр хэлбэл нууж далдлах юмгүй болоод ирэнгүүт, өөрөө өөрийгөө засахаас өөр аргагүй болж, жаахан хэтрүүлэг байж мэдэх ч зөв бие галбирлуу тэмүүлнэ.
Энэ "нүцгэн" нээлттэй байдлыг харин төр дээр хэрэгжүүлэх ёстой гэж боддог. Нэг хэсэг нээлттэй засаг гээд л эхэлж байсан. Харин бүрэн утгаараа "нүцгэлэхээс" нааш нээлттэй төрийн бодлого хэрэгжихгүй боловуу.
   Глоб Интернэйшнлийн "Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө"2006 судалгаагаар , Монгол улсын төрийн, нийтийн үйлчилгээний байгууллагууд нь жирийн иргэдтэй харьцдаггүй, мэдээллээ шалтгаангүй нууцалдаг, хариуцсан ажлаа мэддэггүй гэх зэрэг олон дутагдлууд ажиглагдаж байна. Хамгийн энгийн нь гэхэд л, ажил цуглах цагтаа албан газар дээрээ байхгүйгээс болж маш их чирэгдэл болдгийг хүн бүхэн мэдэх байхаа. Зун нэг найзтайгаа хамт Ус Суваг Ашиглалтын Газар очиж хичээлд хэрэглэгдэх мэдээлэл цуглуулах гэсэн боловч, цайндаа гараад ирээгүйн улмаас хариуцсан хүнийг нь өдрийн 3 цаг хүртэл хүлээхэд хүрсэн. Мөн аливаа яамд, төрийн захиргааны байрлуу ороход үнэмлэх биеийн байцаалтаа бүртгүүлдэг нь илүү чирэгдэл гэж санагдаж байна. Магадгүй чухал обьект гэдэг утгаараа орж гарсан хүнийг цагдах шаардлага байх ч,  үүнийгээ тодорхой хүрээнд л байлгамаар. Жишээ нь Тагнуулын Төв Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Батлах Хамгаалах Яам, Засгийн Газрын Ордон гэх мэт. Харин Боловсролын Яамруу орох гэж яваа оюутныг биеийн байцаалт аваад зогсох цаг, завны гарз юм боловуу гэж бодож байна. Үүн дээр, харуул жижүүрүүдийн харьцаа болон ажлаа мэдэхгүй байдал нь учир мэдэхгүй биднийгээ басчхүү их бухимдуулдаг. Үүдэнд нь цагдуулж цагдуулж орчихоод, хариуцсан ажилтантай нь уулзаж чадахгүй эсвэл хариуцсан ажлаа мэдэхгүй хүнд сурталтангаас үг гуйж сөгдөн мөргөх нь яах аргагүй Монголд мэдээллийн ил тод байдал хэрэгтэй байгааг харуулна.
  Дээрхи судалгаанд, судалгааны асуулт болгож ямар ч нууцын зэрэглэлд багтах ёсгүй асуулт болон, аливаа эрдэм шинжилгээний ажилд зайлшгүй хэрэглэгдэж болохуйц сэдвүүдийг Төрийн албадуудаас асуусан байна. Гэвч "Мэдэхгүй нь мянган үгний таглаа" гэгчээр эзэн хариуцагч нь тодорхойгүй болох, ямар нэгэн нууцын зэрэглэлд хамруулж мэдээлэх өгөхгүй байх нь элбэг тохиолдсон байна.
  Тэдгээр мэдээллийг төрийн нууцаар хамгаалан иргэдэд дэлгэхгүй байх нь Ардчилсан улсын хувьд байж болшгүй зүйл гэж бодож байна. 2007 оны Економист сэтгүүлд(The Economist Intelligence Unit’s index of democracy 2007) гаргасан Ардчиллын түвшний судалгаагаар Монгол орон 56р байр буюу нийт 10 онооноос 6.6 оноотойгоор "Дутагдалтай Ардчилал(Flawed Democracy)" хүрээнд хамрагдсан байна.

  21-р зуун, мэдээллийн эрин зуун хэмээн амтай болгон хэлэлцэж байгаа билээ. Интернэт, глобалчлалын шуурга Монголыг тойролгүй өнгөрч байгаа нь нүднээ илт байна. Энэ үед харин Монгол төрийн хаалттай байдал, хүнд суртал биднийг хойш нь татах дөнгө болж магадгүй байна. "Мэдээлэл" гэдгийг нөөц баялаг гэж үздэг болсон ч, тэр нөөцийг ард иргэддээ зүй зохистой, чөлөөтэй хүртээхгүй байгаа нь Ардчилал, зах зээлийн эдийн засагт тохирохгүй байгаа мэт.

  Нүцгэн хааны үлгэр нь харамсалтай ч гэсэн, тэр, бүхний өмнө нүцгэн гарч ирээгүй байсан бол сайхан хувцас, өнгө будагны цаанаас жинхэнэ мунхаглал нь танигдахгүй байсан бизээ. Бяцхан хүүд доромжлуулж түмний шившиг болсон ч гэсэн ухаарсан хаан амар сайхандаа жаргаа байлгүйдээ.
2008-10-20
Монголоос буцаж ирчээд сэтгэл санаа ер нь тавгүй, сав л хийвэл уйтгарлаад байдгаа ойрноос больчихлоо. Хичээл, ажил гээд сатаарах юм ихтэйдээ л тэгж байгаа байхдаа. Хичээлийн өдөр бол бараг л нэгэн хэвийн өглөө бослоо, хичээлдээ явлаа хэдэн цагийн дараа дууслаа, ажилдаа явлаа, гэртээ хариад унтаа. Амралтын өдрүүд ч нэг их сонирхолтой биш. Өглөө бослоо гэж бодоод цагаа харахлээр 12 болж байна. Босоод л удаагүй байтал унтах болчино. Бүтээсэн юм ч байхгүй, хүнд ярих сонин сайхан ч байхгүй, жаахан тиймэрхүү л болоод байндаа.
Харин гурав хоногийн өмнө нэг том шийдвэр гаргаад ганцаараа аялалд гарахаар шийдлээ. Сурприйз гэж нэрлээд байгаа энэ аялал маань одоохондоо хэнд ч мэдэгдээгүй байгаа(тодорхой тооны хүнээс бусад). Ээж маань Сингапурт хагалгаанд орох гээд байж байгаа, тэнд бас миний ахын гэр бүл байдаг. Сурприйз маань, би тэдэн дээр гэв гэнэт яваад очих юм байгаан. Сингапурт нэг л хүн мэдэж байгаа. Хуйвалдаж байгаад л... Энэ бичлэгийг маань унчихгүй гэж найды

Харин ойрноос энэ бодлоосоо болоод бага зэрэг догдлоод байнаа. 2жил гаруй уулзаагүй ахындаа очно, зүс мэдэхгүй ч ээжид маань тусалсан олон олон хүмүүсийг харна гээд байж суухын арга алгаа. Одоо ч тийшээ очих өдрөө хоног тоолон хүлээж байндаа. Догдлоод л...
2008-10-18
Маш удаан хугацаанд хаасны эцэст энэ өдрөөс эхлэн hikari нээгдлээ.
Энэ блогтоо юу бичих, юу түгээхээ сайн мэдэхгүй байгаа ч өдөр тутмын амьдралдаа сурч мэдсэн, ухаарсан, мэдэрсэн зүйлсээ уншдаг уншдаггүй хүмүүстэй хуваалцах хүсэлтэй байнаа.
Блог ертөнцөд хөл тавихдаа blog.mn-ээр эхэлж байсан юм болохоор удтал хаасандаа хүлцэл өчиж байна. Эргээд ирэхдээ эрч хүчээр дүүрэн байгаасай гэж өөрөөсөө хүсье.
За тэгээд унших хүн байвал эндхийн хэлээр Ёрошикү. Махан хэлээр орчуулбал тусалж дэмжээрэй.
2008-10-17
Найзаасаа ном зээлж уншлаа. Найзад зохиогч нь дурсгасан юи билээ. Нимкэн, жижигхэн миний унших дуртай ном байлээ.
Зохиогч номоо охиндоо зориулж бичсэн шиг байсан. Гэхдээ яахав, түүний охины насны бүх залуусд илүүдэхгүй л болов уу. Неру-н охиндоо бичсэн захидлуудтай төстэй санагдаад их сонирхож уншлаа.

Гарчиг дээрээ гарсан шигээ, түүх гэхээс илүү түүхийн учир холбогдлыг илүү тайлбарлаж бичжээ. Тэр ч утгаараа зохиогчийн хувийн үзэл бодол нэвт шингэсэн байлээ. Гээд яахав охиндоо бичсэн юм чинь, нийтийн хэвлэл мэдээллийн хэргэсэл биш...

Уншаад үзэхэд хаях зүйл, авах зүйл ихтэй ааг амт нь таарсан гэдэг билүү, надад лав уншихад таатай байлаа. Би ямар сүрхий редактор биш, уншигч залуу үеийн нэгэн нь болж дүгнэхэд ийм байна.
Аа тийм, үг, утгын алдаа хэд хэд байсан(миний л мэдэхийн)
2008-04-04
Өчигдөр манай гурав нийлж сайхан хуушуур хийж идлээ. Шинэ байранд орсных, хаврын амраль дуусж байгаанх, курс дэвшиж байгаанх гээл олон учралыг давхцуулж байж сайхан хуушуурдлаа. Идэх зуураа Телевиз үзэж байсын. "Тэнд хамгийн тулгамдсан 50н аюул" гэдэг нэвтрүүлэг үзлээ:
Африкт Малариа(хумхай байхаа), усны дутагдал гээд л, Хятадад хүнсний эрүүл байдал, усны дутагдал гээд л гарч байналээ. Нээрэн Олимп гээд цаадуул чинь баллаж өгч байнаа. Энд тэнд үймээн самуун болоол байхын бас, Бээжингийн усыг бэлддэг Хэбэй мужид усны дутагдал болоод бөөн юм болж байгаан гэнэ. Өдөрт өглөөний 7цагаас 9 хүртэл ус түгээдэг болтлоо хязгаарлаа хаяцан. Гэсэн мөртлөө Бээжин болохоор усаар тоглож байдаг (зивүүн байнаа). Цаашилбал ган, зуд гээд их юм болж байгаа гэнээ. Миний бодлоор Бээжингийн Олимп болох нь буруу байсан юм шиг, гэхдээ нөгөө талаар Хятадын доторхи ялзрал бугширал нь ил гараад сайн талтай ч байж мэднэ.

Мартсанаас Мал Мэндүү? Миний эх орон өнөөдөр ямар байдалтай бол? Өвөлжингөө утаагаар амьсгалсан УБ хот маань одоо нэг юм хаврын хавсарганд нүүрсний утаа нь элс шороогоор солигдоо болуу. Туул голын загас жараахай нь үхээд дуусж байгаа сонсогдох юм, дараагийн Сэлбэ голын хувь заяа хүлээгээгүй байгаадаа.  Хангай Говь нь хосолсон нутаг нь улаан шороо эргэсэн газар болж байгаа гэж дуулдах юм. Яах вээ.

Монголд байхдаа "Бүх юм сайхан болно" гээд туугаад байсан чинь биш байж, энд ирээд бодлогоширохоор даанч гар хүрэхгүй юм. Төгсөөд, боловсроод очтол минь ямар байх юм болдоо.

Гэснээс энэ бичлэгийг уншиж байхын оронд нэг лист гаргаад үзий.
Монгол орон Орших, Үгүйд хүргэх асуудлуудыг доош нь бичие. (сэтгэгдэл үлдээнэ үү) Шалтгаан нь одоохондоо юукэв, зүгээр л асуудал болоод байгаа зүйлсыг гарч болох үр дүнтэй нь цувуулаад байхыг хүсий.
2008-04-04
Нэг жил нэг муу ямбыгаа хүллэж явсны эцэст сайхан унаатай боллоо. Анх ирээд мөнгө муутай байсан болхоор дугуйны хогон дээрээс нэг юм босгож авсын. Яахав бүтэн жил хөл дүүжилсэн сайн эд байгаан.
Өчигдөр харин будаг нь ханкалсан гялгар хар зүсмийн Raychell угсааны хүлэгтэй боллоо. Давкина гэж ёстой жирийлгэдэг эддээ.
2008-04-04
Дасал болсон дотуур байрныхаа бяцхан өрөөнөөсөө гараад, энгийн орон сууцны 103 тоотод нүүж ирлээ. 3 сарын 15ны өдрийг нүүдэл суудал гэж нэрлий. Анх Японд ирэхдээ ганц чемодан бас нэг үүргэвчтэй ирж байсан би, хуримтлуулсан "новшоо" зөөх гэж бүхэл өдрийг зарцууллаа. Зах дээр "зам тавь, зам тавь" гээд түрээд байдаг тэрэгний талаас ч жижкэн түрдэг тэргээр 3,4 зөөлөө.

өрөөндөө орж ирээд компүүтрээ дэлгээд интернэт ажлуулсан чинь холбогдчдог байшд. Вайрлесс холболттой хөршүүддээ баярлалаа ХЭХЭ.

2008-03-16
Спицер биеэ үнэлэлттэй холбогдсон шуугианаар Нью-Ёорк хотын захирагчийн суудлаас огцорохоор боллоо. Харин түүний оронд цагдаагийн ахмад Давид Патерсон гэгч болох юм шиг байна.  Гэтэл тэр нөхөр маань хараагүй гэнэ. Гайхалтай, Америкд л хараагүй хүнийг хотын захирагч болгож чадна даа. Монголд бол гадуурхагдаад л байгаа. Харж байгаанууд нь хараагүй хүмүүсийнхээ нүд болж тус болох үүрэгтэй гэж боджын. Эртээр Танайд Хоноё-оор гарч байсан ах эгч хоёрыг санаж байна. Гайхалтай хүмүүс байсан, ганцхан хараагүй гэдгээсээ болоод нийгмийн шал өөр бүлэгт хамаарагдчих юм. Өмнө нь бодож явсангүй, уучлаарай.

Бас нэг зүйл. Энэ Патерсон ноён "Би Нью-Ёорк ыг харж чадахгүй ч зүрхээрээ мэдэрдэг " гэж хэлж байсан байна. Манай улсын томчууд ядаж нүдээрээ мэдэрч явдаг юмуудаа.

мэдээний сурвалж


аа тийм, би CNN STUDENT NEWS үздэг. Нэх илүү дутуу юмгүй аятайхан, бас сонирхолтой байдаг юм.
2008-03-14